Мэдээ

АЗИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

АЗИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ  УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Мэдээ
Азийн Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сингапур улсын иргэн А.Шуггумарран, Азийн Хөнгөн атлетикийн холбооны Сургалт хариуцсан захирал Энэтхэг улсын иргэн Куддикотта Валсон, Азийн Хөнгөн атлетикийн холбооны Дасгалжуулалт хариуцсан захирал Пакистан улсын иргэн Салман Икбал Бутт, Азийн хөнгөн атлетикийн нарийн бичгийн дарга нарын газрын албаны менежер Тайланд улсын иргэн Фонлакарн Кванхатай нарыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын албаны хүмүүс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг шинэчлэгдсэн зам маршрутыг мэргэжлийн багаар баталгаажуулж сертификат олгох, Азийн Хөнгөн атлетикийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгуулах, бусад асуудлаар хамтран ажиллах зэргийг хэлэлцлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.