Азийн Хөнгөн Атлетикийн Холбооноос зохион байгуулсан "Фотофиниш шүүгч"-ийн сургалт Тайланд улсын нийслэл Бангкок хотод 2026.06.02-04-ний өдрүүдэд боллоо.
Энэхүү сургалтад улсаа төлөөлөн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн зөвлөлийн дарга Э.Баатарсүрэн амжилттай хамрагдлаа.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны алтан зэрэглэлийн шүүгч, Австрали улсын иргэн Жанет Никсон удирдан явуулсан тус сургалтад Азийн 12 орны хөнгөн атлетикийн шүүгчид хамрагдсан байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.