Спортын мастер М.Нямдаваагийн нэрэмжит 2026 оны "Хөнгөн атлетикийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн" 2026.06.05-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 25 байгууллагын 650 гаруй тамирчин 2 өдрийн турш өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байранд С.Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг нийт 27 тамирчинтай оролцож 12 алт, 6 мөнгө, 8 хүрэл медаль хүртэн улсдаа тэргүүллээ.
Дэд байранд Г.Сүхбаатар дасгалжуулагчтай Дорнод аймаг 53 тамирчинтай оролцож 10 алт, 12 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ.
Гуравдугаар байранд Б.Төрбат дасгалжуулагчтай Хэнтий аймаг 63 тамирчинтай оролцож 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ивээн тэтгэгч, шүүгч нар, зорин ирж оролцсон багш дасгалжуулагчид, өсвөрийн бүх тамирчиндаа, мөн хүүхдүүдээ дэмжин хөнгөн атлетикийн спортоор хичээллүүлж буй эцэг, эхчүүд, орон нутгийн Биеийн тамир, спортын газрууд, гишүүн холбоодын удирдлагууддаа талархал илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын амьдрал, ажил үйлс, сурлага, спортын замналд амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.