Мэдээ

СМ Э.Оюундарь "New Taipei City Athletics Open 2026" тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ

СМ Э.Оюундарь "New Taipei City Athletics Open 2026" тэмцээнээс Мөнгөн медаль хүртлээ
Мэдээ
2026 ны 6 сарын 6-7нд Тайваньд болсон "New Taipei City Athletics Open 2026" тэмцээнд Спортын мастер, Холбооны УЗГишүүн Энхбатын Оюундарь гурвын харайлтын төрөлд 12.57 харайж Мөнгөн медаль хүртлээ. Монгол улсын гурвын харайлтын рекорд эзэмшигч, Үчимбэр клубын тамирчин тэрбээр уртын харайлтын төрөлд мөн 5,62м харайлаа.
Олон улсын C зэрэглэлийн тус нээлттэй тэмцээнд:
МУБИС-БТС-ийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан,
“Үчимбэр” клубын дасгалжуулагч, Үй цай сургуулийн багш Г.Жанцандорж нарын удирдлага дор
1. Хэнтий аймгийн харьяат МУБИС- БТС-ийн оюутан, Монгол улсын 200 метрын эмэгтэйчүүдийн зайн рекорд эзэмшигч Спортын мастер Ц.Мөнххэрлэн
•400 метрын зай төрөлд 57,14 сек
•200 метрын зай төрөлд 25,21 сек
2. МУБИС- БТС-ийн оюутан Спортын мастер С.Идэрхүү
•400метрын зай төрөлд 49,41 сек
•200метрын зай төрөлд 22,79 сек
3. Өмнөговь аймгийн харьяат Үчимбэр клубын тамирчин Спортын мастер О.Зулхүү
100метрын зай төрөлд 11.05 сек
200 метрын зай төрөлд 22.18 сек
нар амжилттай оролцлоо.
Туслан дэмжсэн:
МҮОХ,
МУБИС-БТС,
Хэнтий аймгийн Эбэг компанийн Захирал Ариунбилэг, Эрдэнэбаяр нартаа болон
Үчимбэр клуб,
Үй цай сургуулийн удирдлагуудад талархсанаа илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.