БНСУ-ын Еэчён хотод 2026 оны 6 сарын 20-21-нд зохион байгуулагдсан “Korea Athletics Open 2026” олон улсын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцлоо.
Алдар спорт хорооны тамирчин Д.Мягмарсүрэн эрэгтэйчүүдийн 1500 метрийн зайд 3:53.65 минутын амжилтаар түрүүлж, АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.
Мөн Алдар спорт хорооны тамирчин, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 1-р курсийн оюутан, Монгол Улсын U20 насны 400 метрийн гүйлтийн рекорд эзэмшигч С.Батзориг 400 метрийн төрөлд 49.78 секундын амжилт үзүүлэн V байрт шалгарлаа.
Олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын хөнгөн атлетикийн хөгжлийг түүчээлэн яваа тамирчид, дасгалжуулагчид, хамт олонд нь халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
Багаа удирдан тэмцээнд оролцсон Х.Уянга, Б.Нармандах багш нартаа талархлаа.
Монголын тамирчдын ялалтын буухиа үргэлжилсээр…
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.