Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн нээлттэй тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Д.Мягмарсүрэн эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд 1 минут 51.67 секундын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ.
Тэрээр энэхүү гайхалтай амжилтаараа Монгол Улсын 800 метрийн гүйлтийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Тамирчин Д.Мягмарсүрэн, түүний багш дасгалжуулагч болон хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!