Монголын хөнгөн атлетикийн холбооноос үндэсний шигшээ баг болон холбооны шигшээ багийн тамирчдын допингийн эсрэг мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын (МҮДЭБ) Сургалт, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа удирдан явуулж, допингийн эсрэг дүрэм, хориотой бодис, эм бэлдмэлийн хэрэглээ, допингийн шинжилгээ, тамирчдын эрх, үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тамирчин хүн зөвхөн бие бялдрын бэлтгэл, ур чадвараа хөгжүүлэхээс гадна спортын дүрэм, ёс зүй, шударга өрсөлдөөний зарчмыг эрхэмлэн дээдлэх нь чухал юм.
Цэвэр спорт бол тамирчны нэр төр, спортын ирээдүйн баталгаа юм.