Азийн хөнгөн атлетикийн холбооноос эмэгтэй шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшний шүүгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 13–17-ны өдрүүдэд Тайланд улсад зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо (World Athletics)-ны жендэрийн тэгш оролцоог дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд эмэгтэй шүүгчдийг 2027 онд зохион байгуулагдах Bronze Level (хүрэл түвшний) олон улсын шүүгчийн шалгалтад бэлтгэхэд чиглэж байна.
Сургалтын хүрээнд хөнгөн атлетикийн тэмцээний дүрэм, техникийн зохион байгуулалт, шүүгчийн үүрэг хариуцлага болон олон улсын шүүлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг, туршлагыг олгож байна.
Тус сургалтад Монгол Улсаас МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спортын мэргэжлийн онол арга зүйн тэнхимийн эрхлэгч, МХАХ-ны шүүгчдийн зөвлөлийн гишүүн Б.Нармандах оролцож, олон улсын туршлагаас суралцан, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.