Мэдээ

Б.СОЛОНГО АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Б.СОЛОНГО АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Фото мэдээ
2026 оны аравдугаар сарын 10–11-ний өдрүүдэд БНХАУ-ын Макао хотод зохион байгуулагдсан Macao Asian Cities Athletics Invitational Tournament 2026 нээлттэй тэмцээнд Монголын хөнгөн атлетикийн тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин Батболдын Солонго 24.68 секундын амжилтаар алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Мөн МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн тамирчин, тус зайн рекорд амжилтыг эзэмшигч Цоодолын Мөнххэрлэн 25.54 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв.
Тамирчдыг бэлтгэн, тэмцээнд удирдан оролцуулсан дасгалжуулагч А. Амгалан, Г. Жанцандорж нартаа болон амжилттай оролцсон хоёр тамирчиндаа халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт, аз хийморь хүсэн ерөөе!
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл