Япон улсын Айчи-Нагоя хотод зохиогдсон Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн хөнгөн атлетикийн төрөлд эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 тамирчин, 3 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод ирлээ.
Энэ удаагийн наадамд манай улсын тамирчид түүхэн амжилтуудыг шинэчлэн тогтоов:
• Улсын шинэ рекорд: Эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай гүйлтийн төрөлд 17 нас 3 сартай тамирчин Сэр-одын Номин-од 14.98 секундын амжилтаар гүйж, 1972 оноос хойш буюу бүтэн 54 жилийн турш хадгалагдаж байсан рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.Ингээд тус тамирчин U20 буюу 20 нас хүртэлх улсын рекордыг давхар эзэмшиж байна.
• Давхар рекорд: Мөн "Алдар" спорт хорооны тамирчин Батболдын Солонго эмэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд 54.91 секундэд туулж, улсын шинэ рекордыг тогтоов.
Ерөнхийдөө тус тэмцээнд оролцсон манай олон тамирчин өөрийн хувийн дээд амжилт (PB)-аа ахиулсан өндөр ач холбогдолтой уралдаан боллоо. Доор оруулсан result link -ээс тус бүр тамирчдын амжилтыг харна уу ?!
Талархал: Энэхүү тэмцээний үеэр Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер М.Отгонтуяа Нагоя хотод биечлэн хүрэлцэн ирж, баг тамирчдадаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан юм. Нийт дасгалжуулагч, тамирчдынхаа нэрийн өмнөөс М.Отгонтуяадаа гүн талархал илэрхийлье!