ОХУ-ын Чита хотод зохион байгуулагдсан Олон улсын Хүүхдийн 12-р наадмын хөнгөн атлетикийн төрөл 2026 оны 09-р сарын 22-23 ны өдрүүдэд зохион байгуулагдаж дуусав. Энэхүү тэмцээнд Монгол улсын хөнгөн атлетикийн өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчаар Дархан-Уул аймгийн дасгалжуулагч С.Сүхбаатар, шүүгчээр Сонгинохайрхан дүүргийн дасгалжуулагч Б.Ванданпүрэв болон Шигшээ багт Сонгинохайрхан дүүргийн тамирчин А.Хишигжаргал охидын 1500м 5.04.80сек
, 800м 2.31.0сек
, холимог 4*400м 3.56.15
Дархан-Уул аймгийн тамирчин Г.Анударь 13.10 сек охидын 100м
,холимог 4*400м 3.56.15сек
, Дархан-Уул аймгийн тамирчин М.Мөнхзолбоо хөвгүүдийн 400м 54.02 сек IV байр, холимог буухиа4*400м 3.56.15сек
, Өмнөговь аймгийн тамирчин О.Хувьтөгөлдөр хөвгүүдийн 100м 11.70 сек VI байр, холимог буухиа 4*400м
3.56.15сек медаль, 200м V байр, Төв аймгийн тамирчин Д.Хүслэн хөвгүүдийн 3000м 9:39:86сек IV байр, хөвгүүдийн 1500м 4:22.50 секV байр, Алдар спорт хороо Тэмүүжин өрлөг сургуулийн тамирчин Э.Булгантамир 800м 2.07.03сек IV байр, 1500м 4.23.50сек VI байр, Сонгинохайрхан дүүргийн тамирчин Б.Номин охидын 400м 1.05.0 сек V байр, 800м 2.43сек V байранд шалгарлаа.
Өсвөрийн тамирчид болон дасгалжуулагч нартаа баяр хүргье. Ирэх жил 8 сард манай эх оронд болох энэ тэмцээндээ өсвөрийн тамирчид багш дасгалжуулагч нар бэлтгэлээ сайн хийж амжилтаар дүүрэн байхыг хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.