Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт өнөөдөр Азийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Шуггумарран, мөн холбооны Тэмцээн, уралдаан хариуцсан захирал ноён Валсон нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл хамтран оролцов.
Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Э.Нарангэрэл нар залуу тамирчдыг дэмжих бодлогын талаар саналаа хэлэв. Мөн Азийн хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчид Монголын хөнгөн атлетикийн салбарт ажиглагдаж буй ахиц дэвшил, тамирчдын бэлтгэл, дэд бүтцийн байдалтай холбоотой саналаа солилцлоо.
Талууд цаашид шүүгч, дасгалжуулагчдын мэргэшлийг дээшлүүлэх сургалт, туршлага солилцох ажлыг эрчимжүүлэх, хөнгөн атлетикийн салбар дахь хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэх боломжуудыг судлахаар тохиролцов. Ирээдүйд хоёр тал байнгын харилцаа холбоотой ажиллаж, хөнгөн атлетикийн салбарыг хамтдаа хөгжүүлэх талаар санал нэгдлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.