Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулж буй 2026 оны Хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдлаа.
Техникийн зөвлөгөөнд Азийн хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Шуггумарран, Азийн хөнгөн атлетикийн холбооны Тэмцээн, уралдаан хариуцсан захирал ноён Валсон нар хүрэлцэн ирж оролцон, олон улсын дүрэм, тэмцээн зохион байгуулахтай холбоотой санал, зөвлөмжөө өглөө.
Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй багуудын багийн ахлагч, багш, дасгалжуулагчид оролцож, тэмцээний хуваарь, техникийн зохион байгуулалт, бүртгэл, оролцогчдын мэдээлэл болон тэмцээний үйл ажиллагаатай холбоотой бусад чухал асуудлыг хэлэлцэн, нэгдсэн ойлголтод хүрэв.
Монголын хөнгөн атлетикийн холбооноос тэмцээнд оролцож буй нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид болон зохион байгуулагчдын хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.