Мэдээ

Ц.МӨНХХЭРЛЭН МОНГОЛ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Ц.МӨНХХЭРЛЭН МОНГОЛ УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Фото мэдээ
2026 оны 7 дугаар сарын 9–12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотод 23 хүртэлх насны Хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Азийн 27 орны 560 гаруй шилдэг тамирчин хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Монголын Хөнгөн Атлетикийн Холбооноос энэхүү тэмцээнд 5 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Б. Сувд-Эрдэнэ – Уртын харайлт
Э. Хонгорзул – 800 м, 1500 м
Мөнгөнтуул – 1500 м
Ц. Мөнххэрлэн – 200 м, 400 м
Д. Отгон-Эрдэнэ – 100 м, 200 м
Дасгалжуулагч: А. Гантулга болон Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Э.Нарангэрэл, дасгалжуулагч нар оролцож байна.
Монгол Улсын ойрын зайн гүйлтийн тамирчин, спортын мастер Цоодлын Мөнххэрлэн тэмцээний үеэр гайхалтай амжилт үзүүлж:
200 метрийн гүйлтэд – 24.52 секунд
400 метрийн гүйлтэд – 54.97 секунд
гүйснээр U23 насны ангилал болон насанд хүрэгчдийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастерын болзол хангалаа.
Монголын хөнгөн атлетикийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин Ц. Мөнххэрлэн, мөн түүнийг бэлтгэсэн дасгалжуулагч Г.Жанцандорж нарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.