Мэдээ

Допингийн тухай

Допингийг товчоортамирчны  ажиллах, чадварыг нэмэгдүүлэхэднөлөөлөх эмийн бодисууд хэмээн тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл  ихэнх хүний ойлгодог шиг допинг хэмээх тусгайбодис эм байхгүй бөгөөд эмнэлгийн практикт өвчнийг эдгээхэд хэрэглэдэг, эрүүлхүний бие махбодод эсрэг нөлөө үзүүлэх эмийн бодисуудын цогц юм.

 Тамирчиндхэрэглэхийг  хориглосон эдгээр бодисуудыгДэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас “Хориглосон жагсаалт” хэмээх олон улсын стандартаар жил бүр шинэчлэнбаталдаг.

 Анх 1960 ондИталийн Ром хотод зохиогдсон  Олимпийннаадмын үеэр Дани улсын дугуйчин Энемарк Йенсен зүрхний дутагдалд орж, амьэрсджээ.  Уг тамирчны  задлан шинжилгээний дүгнэлтээр  судас өргөсгөгч амфетамин төст бодис  илэрсэн байна.

Энэ эмгэнэлтявдлаас эхлэн Олон Улсын Олимпийн Хорооны эмнэлгийн комисс спортод янз бүрийнэм хэрэглэхийн эсрэг тэмцлээ эхлүүлж, 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамддопингийн шинжилгээ авах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн байна. Гэвч 4 жилийндараа 1968 онд Мехиогийн зуны Олимпийн наадамд допингийн шинжилгээний дээжийгамжилттай авчээ.

Олимпийн наадамдавсан анхны допингийн шинжилгээний үеэр анхны “допингийн хэрэгтэн“ ч илэрч. Энэхэргийн эзэн хэнхрэгийн дохиур нь орчин үеийн 5 төрөлтийн спортын Шведийншигшээ багийн тамирчин байсан ажээ.

 1972 оны Мюнхений олимпийннаадамд оролцсон 7000 тамирчнаас 2000 сорьц цуглуулж шинжилжээ.

 Ийнхүү 1970 оноосхойш олимпийн наадамд оролцогчдоос допингийн шинжилгээ авах,ажил эрчимжиж,түүнийг Олон Улсын Олимпийн Хороо зохион байгуулж байлаа.

1999 онд дэлхийнДопингийн эсрэг анхдугаар бага хурлаар Олон улсын Олимпийн Хорооны гишүүнулсууд спортын ертөнцөд допингийн эсрэг тэмцлийг удирдах, зохион байгуулах,хянах чиг үүрэг бүхий “Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг” хэмээх байгууллагабайгуулахаар санал нэгдсэн түүхтэй. Уг байгууллага байгуулагдсантай зэрэгцэн“Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм” гэж нэрлэдэг спорт дахь допингтой тэмцэх үндсэнбичиг баримтыг боловсруулан дэлхийн спортын ертөнц уг дүрмийг мөрдөнхэрэгжүүлж, допингийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байна.

Өмнө нь зөвхөн спортын ур чадваруудыг нэмэгдүүлэх эмийнбодисуудыг допингд тооцож байсан бол одоо дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасан11  тохиолдлыг “Допингийн эсрэг дүрмийнзөрчил” гаргасанд тооцож байгаа билээ.      

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл