Мэдээ

Допингийн эсрэг дүрмийн зөрчил

Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн  2.1-2.11 дэхь заалтыг нэг  ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдлыг допинг хэрэглэсэн буюу допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан хэмээн тооцдог. 

 

2.1.      Тамирчны сорьцоос хориглосон бодис, түүний дүрс хувирал, төрөл зүйл илрэх

2.1   1. Биедээ хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний сорьцоос хориглосон бодис, түүний дүрс хувирал, төрөл зүйл илэрсний хариуцлагыг тамирчин хүлээнэ. Энэхүү дүрмийн 2.1-т заасны дагуу Допингийн эсрэг үндэсний дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтооход тамирчин тэдгээрийг хэрэглэсэн сэдэл, гэм буруу, хайхрамжгүй байдал, зориудаар хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй. Энэ зүйлд зааснаар тамирчин буруугүй байсан ч Допингийн эсрэг үндэсний дүрэм зөрчигдсөнд тооцно. Уг заалт нь ОУСАШ-ээс хатуу хариуцлага оногдуулах шийдвэр гаргахад лавлагаа болно. Тамирчны бурууг энэхүү дүрмийн 10 дугаар бүлэгт заасан допингийн эсрэг дүрмийн зөрчлийн үр дагавар гэсэн тодорхойлолтын хүрээнд авч үзнэ.  Олон Улсын Спортын Арбитрын Шүүх  энэ зарчмыг баримталж байна.

2.1.2.             Дараах тохиолдлуудад энэхүү дүрмийн 2.1-ийг зөрчсөн нь нотлогдсон гэж үзнэ. Үүнд:

·     Тамирчны А сорьцонд хориотой бодис, түүний хувирал, төрөл зүйл илэрч, тамирчин Б сорьцоо шинжлүүлэхээс татгалзснаар Б сорьц шинжлэгдээгүй;

·     Тамирчны Б сорьц шинжлэгдэж, Б сорьцын дүн нь А сорьцод хориотой бодис, түүний хувирал,төрөл зүйл  илэрсэн болохыг дахинбатласан;

·     Бсорьцийг 2 саванд хуваан шинжилсэн ч хоёр дахь савны шинжилгээ нь хориглосон бодис, түүний хувирал,  төрөл зүйл байгааг батласан;

2.1.       3.   Хориглосон жагсаалт эсвэл техникийн бичиг баримтандхэмжээг нь тухайлан заасан аль нэг хориглосон бодис, түүний дүрс хувирал, төрөлзүйл тамирчны сорьцод илэрвэл зөрчил гаргасан гэж үзнэ.

2.1.      4.   Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1-ийн ерөнхий зарчмын дагуу Хориглосон жагсаалт, техникийн бичиг баримт болон бусад олон улсынстандартын дагуу тухайн хориглосон бодисоос гаргаж авдаг бодисуудыг үнэлэх тусгай шалгуурыг үндэсний допингийн эсрэг байгууллага баталж болно.

2.2.      Хориглосон бодис, хориглосон арга хэрэглэх буюухэрэглэхийг завдах

2.2.   1.   Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах болон хориглосон арга хэрэглэхгүй байх нь тамирчны хувийн үүрэг мөн. Төлөвлөж, санамсаргүй, үл тоомсорлож, зориудаар хэрэглэсэн эсэхээс үл хамааран тамирчин хориотой арга, хориотой бодис хэрэглэсэн нь зөрчилд тооцогдоно.


2.2.2.   Хориглосон бодис, хориглосон арга хэрэглэсэн, хэрэглэхийг оролдсон нь амжилтай, амжилтгүй болсон эсэх нь зөрчилд тооцохгүй байх баримт,нотолгоо болохгүй. Харин хориглосон бодис, хориглосон арга хэрэглэсэн, хэрэглэхийг завдах үйлдэл, эс үйлдэл нь зөрчил болно.

 2.3.      Тамирчин сорьц өгөхөөс зайлсхийх, татгалзах, сорьцөгөхгүй байх

Тамирчин мэдэгдэл хүлээн авснаас хойш ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр сорьц өгөхөөс зайлсхийх, татгалзсан, эсвэл өгөөгүй тохиолдолд энэ заалтыг хэрэглэнэ.

 2.4.      Тамирчны байршлын тухай мэдээллийн алдаа

 Тамирчны байршлын тухай мэдээллийн алдаа гэж, үр дүнгийн удирдлагын олон улсын стандартад тодорхойлсноор Шинжилгээний бүртгэлийн санд бүртгэлтэй тамирчин 12  (арван хоёр) сарын хугацаанд 3 (гурав) удаа шинжилгээ өгөхгүй, байршлын тухай мэдээллээ ирүүлээгүй болон худлаа мэдээлсэн тохиолдолдыг ойлгоно.

 2.5.      Допингийн хяналтын аль нэг үе шатанд хөндлөнгөөс оролцох, хөндлөнгөөс оролцохоор завдах

2.6.      Тамирчин эсвэл тамирчныг дэмжигч  этгээд хориглосон бодис, хориглосон аргыг эзэмших

2.6.1.   Энэхүү дүрмийн 4.4-т заасан болон зөвшөөрөгдөх үндэслэлээс бусад тохиолдолд тэмцээний болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис, хориглосон аргыг хэзээ нэгэн цагт ашиглах үйлдэл гаргах,

2.6.2.  Энэхүү дүрмийн 4.4-т заасан болон зөвшөөрөгдөх үндэслэл байгаа зэрэг шалтгааныг тамирчныг дэмжигч этгээд тогтоосноос бусад тохиолдолд тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис, хориглосон арга эсвэл тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис, хориглосон аргыг ашиглах.

          2.7.      Тамирчин ба бусад этгээд аливаа хориглосон бодис,эсвэл аргыг түгээх, түгээхийг завдах

 2.8.       Хориглосон бодис, хориглосон аргыг тэмцээний үед  хэрэглэхийг тамирчинд  зааварлах, тэмцээний бус үед хэрэглэхийгхориглосон бодис, хориглосон аргыг тэмцээний бус үед хэрэглэхийг тамирчинд зааварлах,зааварлахыг завдах

 2.9.      Тамирчин ба бусад этгээд хамтран үйлдэх, хамтран үйлдэхийг завдах

Туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг хамтран зөрчих, зөрчихийг оролдох, бусад этгээдийн тусламжтайгаар энэхүү дүрмийн 10.14.1 заалтыг зөрчих

 2.10.   Тамирчин ба бусад этгээдийн Хориглосон хамтын ажиллагаа

Тамирчин, бусад этгээд мэргэжлийн болон спортод хамааралтай чадвараа өөрчлөх зорилгоор допингийн эсрэг байгууллагын хяналтад байгаа дараах этгээдтэй хамтран ажиллах
Үүнд:

2.10.1.1 Допингийн эсрэг байгууллагын хяналтад байгаа эрх хасуулах шийтгэлийн хугацаа нь үргэлжилж байгаа этгээд;

2.10.1.2 Энэхүү дүрмийн 7, 8 дугаар бүлэгт заасан үйл явц үргэлжилж, эрх хасах шийтгэл эцэслэн зарлагдаагүй байгаа, гэмт хэрэг болон сахилгын зөрчил гаргасан нь илэрсэн, допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь нотлогдсон этгээд; Тухайн этгээдийн шийтгэлийн хугацаа нь гэмт хэргийн болон сахилгын шийтгэл оноосон тухай шийдвэр гарснаас хойш 6 сараас доошгүй хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилж байгаа,

2.10.1.3 Энэхүү дүрмийн2.10.1, 2.10.2 -т заасан нөхцөл байдлууд эхлэх, эсвэл үргэлжилж байгаа;

2.10.  26  Энэхүү дүрмийн 2.10-т заасан зөрчил гарсныгнотлохыг  тулд Допингийн эсрэг байгууллага Тамирчин болон бусад этгээд амжилт нь хүчингүй болсон гэдгийг мэдэж байгааг заавал баримтжуулах ёстой. 

 Уг  баримт нь 2.10.1.1, 2.10.1.2 -т тодорхойлсныдагуу тамирчин болон тамирчныг дэмжигч эдгээд холбоо харилцаатай гэдгийг эсвэл уг харилцаа нь мэргэжлийн болон спорттой холбоогүй гэдгийг нотолсон байх шаардлагатай.

2.11       Тамирчин, эсвэл бусад этгээдийн эрх бүхий байгууллагад мэдээлэхийг эсрэг гаргасан заналхийлэх болон өс авах зорилготой аливаа үйлдэл

Үүнд энэхүү дүрмийн 2.5-д заасан зөрчилд хамаарахаас бусад дараах үйлдэл багтана. Үүнд: 

 2.11.1    Допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй холбоотой эсвэл дүрэмтэй үл нийцэж байгаа талаарх мэдээллийг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг, Допингийн эсрэг байгууллага, хуулийн байгууллага, захиргааны шийтгэл оноох эрх бүхий байгууллага, шүүх, эсвэл Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг, Допингийн Эсрэг Байгууллагад зориулан мөрдөн шалгах үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээдэд хүргэх үүрэг бүхий этгээдийг саатуулсан, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн аливаа үйлдэл,

2.11.2   Допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй холбоотой эсвэл дүрэмтэй үл нийцэж байгаа талаарх нотолгоо, мэдээллийг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг, Допингийн эсрэг байгууллага, хуулийн байгууллага, захиргааны шийтгэл оноох эрх бүхий байгууллага, шүүх, эсвэл Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг, Допингийн Эсрэг Байгууллагад зориулан мөрдөн шалгах үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээдэд хүргэх үүрэг бүхий этгээдээс өс хонзон авах
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл