Мэдээ

Бидний тухай

Монголын Жюү Жицүгийн Холбоо нь 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан. 2010 оны 10 сард МЖЖХ-оос анх удаа Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд жил бүр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс гэсэн ангилалаар зохион байгуулж байна. МЖЖХ нь Жюү Жицүгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжүүлэх, хүмүүнлэгийн олон талт ач холбогдолыг олон нийтэд сурталчилан таниулах, үндэсний хэмжээнд төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, Жюү Жицүгийн материаллаг баазыг бүрдүүлж, сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл