Мэдээ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ



Бид бүхэн 2007 оноос хойш энэ спортоор хичээллээд 14 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Жюү Жицүгийн спорт Монгол улсад маш хурдацтай түгэн дэлгэрч, хичээллэгсэдийн тоо байнга нэмэгдсэнээр байна. Дэлхийн олон газар энэхүү спорт нь өөрийн өвөрмөц төрх онцлог шинжээрэй хөгжиж байна. 

Миний бие 2017 оноос Монголын Жюү Жицүгийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд эх орондоо жюү жицүгийн спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, тамирчдын амжилтыг олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхээр ажиллаж байна. 

Дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ нийт баг хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад, дотоодын дэмжигчид Та бүхэнтэй хамтран ажиллан хамтдаа амжилтанд хүрэх болно.

ХҮНДЭТГЭСЭН,

                                МЖЖХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ CҮХБААТАРЫН МӨНХСҮХ  





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл