Мэдээ

Монголд буудлага спорт хөгжсөн түүх

Монголд буудлага спорт хөгжсөн түүх
Бидний тухай

1910 оны үед Ховд хотоос Манжийн амбанг хөөн зайлуулсны баярыг тэмдэглэн Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн нар цэргүүдийнхээ дунд буудлагын тэмцээн зохиож, түрүүлсэн хүнийг мориор шагнаж байсан тухай ам дамжсан домог яриа байдаг. 1926 онд  “Д.Сүхбаатар мэргэн буудагч”, 1944 онд “Х.Чойбалсангийн мэргэн буудагч”, 1950 онд “Онц буудагч” тэмдгүүд болзлын хамт гарч ирснээр цэрэг дайчдын дунд тэмцээн уралдаан байнга зохиогдож түүнд олон хүн шалгаран шагнагдаж байв. 

 

Дэлхийн II дайны дараа “социалист” гэгдэж байсан орнуудад эх орноо батлан хамгаалахад туслах сайн дурын нийгэмлэгүүд байгуулагдаж эдгээр байгууллагуудын дунд явагддаг олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид 1955 онд анх удаа Бээжин хотод зохиогдсон тэмцээний урилга заавар биеийн тамирын хэрэг эрхлэх газарт ирсэн тул НАХЯ-нд шилжүүлснээр явуулах баг тамирчдыг бүрдүүлэхийн тулд Улаанхуарангийн хойд энгэрт Хилийн болон дотоодын цэрэг, НАХЯ, Нисэх хүчин, энгийн байгууллагуудын дунд буудлагын тэмцээнийг явуулж тэдгээрээс 27 хүмүүсийг сонгон армийн зэвсэглэлд байсан армийн винтов “наган” зэрэг буугаар оролцон анхны гараагаа эхэлжээ.

 

http://www.shooting.mn/ckfinder/userfiles/images/pages/%D0%91%D1%83%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D1%8B%D0%BD%20%D1%82%D2%AF%D2%AF%D1%85/history_shooting.png

 

Манай баг тамирчдад ЗХУ, Польш улсын дасгалжуулагч, тамирчид чин сэтгэлээсээ туслан Хятадын спорт клуб спортын зориулалтаар үйлдвэрлэгдсэн буунуудыг хэрэглүүлсэн нь манай баг тамирчдад содон шинэлэг мэдлэгийг олгосон байна. Энэ тэмцээнд Нисэхийн офицер Б.Оюун хэвтээ байдлаас 60 сум бууддаг дасгалд ангийн ТОЗ-8 буугаар 566 онон хуучин ЗХУ-ын зэргийн нэгдсэн ангиллын I зэргийн нормоос 6 оноо давуулж багаараа 51 оноо авч 7-р байр эзэлсэн. 1958 оны 11-р сарын 5-нд Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгийн дэргэд ОХУ-ын буудлагын спортын мастер И.Н.Шабановын туслалцаатайгаар одоогийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийн подволд 25 метрийн зайд Халтархүү /дарга/, дасгалжуулагч Ш.Шадавцоодол, Г.Дэнсмаа нарын гурван орон тоотойгоор буудлагын спортын клуб анх байгуулагджээ. 1964 онд тус клуб нь нэг ээджинд 5 хүн буудах битүү тиртэй болж орон тооны шигшээ багтай болж ОХУ-ын мэргэжилтэн В.Курилов урилгаар ирж ажиллажээ. 1967 онд Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэгийн урилгаар ОХУ-ын спортын мастер, гавъяат дасгалжуулагч Л.М.Ванштейн багш ирж ажилласан нь манай тамирчдын амжилтыг олон улсын түвшинд ойртуулсан юм. 

1980 онд тэр үеийн Герман улсын “Спорт-Техник” нийгэмлэгийн тусламжтайгаар буудлага спортыг иж бүрэн цогцолбор төв байгуулагдаж ашиглалтанд орсноор материаллаг баазтай болсон.  Энэ төвийг барьж байгуулах ажилд БХТН-ийн Төв зөвлөлийн дарга БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар хошууч генерал Ж.Жамъянгийн оруулсан хувь нэмэр асар их билээ. Манай баг тамирчид 1986 оноос эхлэн 44-50 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1964-2012 онуудад болсон 18-30 дахь удаагийн Олимпийн тоглолт, Ази тивийн 1974-2010 оны 9 удаагийн тоглолтууд, 1987-2012 онуудад зохиогдсон 8 удаагийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн, 35 удаагийн Дэлхийн цомын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг Дэлхийд дуурсган мандуулж байна. Одоо буудлага спорт эгнээндээ олон арван мянган тамирчдыг багтаасан үе үеийн буудлага спортыг хөгжүүлж байгаа ахмад, залуу үеийн буудагчид тив дэлхий Олимпийн тавцанд Монгол улсын нэрийн өмнөөс амжилтаараа өрсөлдөн, өөрийн оронд буудлага спортыг түлхү хөгжүүлж Монгол улсын топ 4 төрлийн спортуудын эгнээнд бичигдэж Дэлхийд данстай тамирчдыг эгнээнээсээ төрүүлэн гаргаж чадсан спорт болтлоо хөгжсөөр нийгмийн шинэчлэлт, өөрчлөлттэй уялдан эдийн засгийн боломж зах зээлийн үе дэх спортын байгууллагуудтай эн зэрэгцэн хөгжсөөр байна.  

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.