Мэдээ

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

 

 

 

МБСХ-ны ээлжит бус Их Хурлаар

2010 оны 05-р сарын 08-ны өдөр

нэмэлт, өөрчлөлт оруулан батлав.

 

 

 

 

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН 

ХОЛБООНЫ ДҮРЭМ

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1. Байгууллагын нэр: Монголын буудлага спортын холбоо, товчлол нь МБСХ (цаашид энэ дүрэмд товчлолыг хэрэглэнэ), англи хэлээр: Mongolian shooting sport federation, товчлол нь  MSSF. 

1.2. Байгуулагдсан он, сар, өдөр: 1964 оны 10-р сарын 10-ны өдөр.

1.3. МБСХ нь буудлага спортыг сонирхогч, хичээллэгч, дэмжигчдийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа нэгтгэн байгуулагдсан, гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 

1.4. Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,БХТН-ийн Техникийн спортын төв.

1.5. МБСХ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулна.

 

Хоёрдугаар зүйл. Үйл ажиллагааны 

үндсэн зарчим

 

2.1. МБСХ ньМонгол Улсын Төрийн бус байгууллагын тухай болон бусадхолбогдох хуультогтоомжуудыг удирдлага болгон өөрийн дүрмийн хүрээнд төр, засгийнболон бусад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана.

 

2.2. Төрөөс баримтлах нийтийн биеийн тамир, спортыг бүх талаар хөгжүүлэх бодлогын хүрээнд төрийн үүргийг гэрээгээр гүйцэтгэн, их спортын үзэл баримтлалыг тодорхойлоход идэвх санаачлагатай оролцон төр захиргааны  байгууллагуудтайхамтран ажиллана.

 

2.3. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлтэй байх бөгөөд олимпийн үзэл санааг  тууштай дэмжиж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцоно.

 

2.4. Олон улсын буудлага спортын холбоо(ISSF),(монгол товчлол нь ОУБСХ), Азийн буудлага спортын холбоо (ASC),(монгол товчлол нь АБСХ)болон бусад олон улсын байгууллага, гадаад орнуудын холбогдох байгууллагуудтай буудлага спортын чиглэлээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хамтран ажиллана.

 

2.5. МБСХ-ны үйл ажиллагаа нь улс төр, шашнаас ангид байж, аливаа дарамтыг эсэргүүцэж, тэдгээрээс бүрэн хараат бус байна. 

 

2.6. МБСХ-ны үйл ажиллагаа нь яс үндэс, гарал үүсэл, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, алдар цолоор ялгаварласан шинжтэй байж болохгүй. 

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

 

Гуравдугаар зүйл. МБСХ-ны

эрхэм зорилго

 

 

3.1. Монгол Улсад буудлага спортыг эрчимтэй хөгжүүлэх замаар монгол хүний авъяас, урчадварыг нээнилрүүлж,энэхүү спортоор олон улс, тив, дэлхий, Олимпийннаадамд өрсөлдөж, амжилт гаргах өндөр зэрэглэлийн тамирчдыг тасралтгүй бэлтгэх, буудлага спортоор эх орноо дэлхий дахинд сурталчлахад МБСХ-ны эрхэм зорилго оршино.

 

 

Дөрөвдүгээр зүйл. МБСХ-ны

зорилт

 

4.1. Буудлага спортыг сонирхогч,хичээллэгч, дэмжигчдийн үйл ажиллагааг нэгтгэнзохион байгуулж, удирдан чиглүүлнэ.

 

4.2. Эрдэмшинжилгээ, судалгааны ажлыг явуулах санал, санаачлагыг хөхүүлэндэмжиж, олон улсын туршлагаас суралцаж, монгол хүнийонцлогт тохирсон сургалт, дасгалжуулалтыншинэ аргачлалыг бий болгон хэрэгжүүлнэ.

4.3. Дасгалжуулагч, тамирчин бэлтгэх сургалт дасгалжуулалтыг явуулах орчин,нөхцлийг бүрдүүлнэ.

 

4.4.   Өөрийн оронд бүх шатны тэмцээн зохион байгуулж,өндөр зэрэглэлийн, дэлхийн түвшинд амжилт гаргахуйцтамирчдыг бэлтгэж, олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд оролцуулна.

 

4.5.   Буудлага спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх үүднээс сонирхогч, хичээллэгчдийн дунд сургалт,хүмүүжлийн ажлыг тогтмол зохион явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтийн хүртээл болгоно.

 

4.6.  ОУБСХ, АБСХболон бусад олон улс, гадаадын байгууллагуудтай буудлага спортыг хөгжүүлэх,материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа  хөгжүүлэхэд гадаад бодлогочиглэгдэнэ.

 

4.7.   МБСХ-ны бие даасан байдлыг бэхжүүлэхзорилгоортөр, засгийн болон төрийн бус байгууллага,аж ахуйн нэгж, иргэд, гадаадын хандивлагч байгууллага, хувь иргэнтэй гэрээ хэлцэл хийж, хамтран ажиллана.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

Тавдугаар зүйл. МБСХ-ны

эрх, үүрэг

 

5.1.   Буудлага спортыгхөгжүүлэхэд баримтлах бодлого,урт, дунд, богино хугацааныхөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,

5.2.     Нийт гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах,

5.3.  Спортын өндөр амжилт гаргасан дасгалжуулагч, тамирчин, шүүгч, буудлага спортыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан байгууллага, иргэдийг холбогдох байгууллагын болон төр, засгийншагналд нэр дэвшүүлж  тодорхойлох,

5.4.   МБСХ-ны гишүүнчлэл бүхий төв, орон нутгийн салбар холбоо болон буудлага спортын бусад мэргэжлийн холбоо, клубуудыг мэргэжлийн удирдлагаар хангаж, арга зүйн заавар, зөвлөмж өгч, гарын авлага, мэдээ, мэдээллээр хангаж,үйлажиллагаагаа явуулахад нь боловсон хүчин, материаллаг баазаар туслах ажлыг зохион байгуулах,тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих,

5.5. МБСХ-ны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гишүүнийг гишүүнчлэлээс хасах хүртэл, шүүгчийг тодорхой хугацаагаар шүүгчээр ажиллах эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах,

5.6.   ОУБСХ, АБСХ болон буудлага спортын олон улс, тив, дэлхийн байгууллагуудын гишүүн байх, элсэх, гарах, нэгдэх, ажиглагчаар оролцох, гишүүний татвар төлөх,

5.7. ОУБСХ,АБСХ болон гишүүнээр элссэн буюу ажиглагчаар оролцох байгууллагуудын ерөнхий чуулган бусад хурал, зөвлөгөөнд бэлтгэн оролцох, санал хүсэлтээ дэвшүүлэх,

5.8. Олон улс, тив, дэлхийн тэмцээн, Олимпийн наадамд оролцуулах буудлага спортын баг, тамирчдын бүрэлдэхүүнийг шийдвэрлэн өөрийн нэрийн өмнөөс мэдүүлэг өгч, батламжлан оролцуулах,

5.9. Олон улс, тив, дэлхийн тэмцээн, ОУБСХ, АБСХ болон  олон улсын байгууллагын хурал, зөвлөгөөн, семинар, бусад арга хэмжээг өөрийн оронд хүлээн авч, зохион байгуулах,

5.10. МБСХнь дасгалжуулагч, тамирчинтай гэрээ байгуулах.

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

 

 Зургаадугаар зүйл. МБСХ-ны удирдлагын 

бүтэц, зохион байгуулалт

 

6.1. МБСХ-ны удирдлагын бүтэц нь:

6.1.1.МБСХ-ны Их Хурал 

6.1.2.Удирдах зөвлөл (дэргэдээДасгалжуулагчдын, Шүүгчдийн, Ахмадын, Ёс зүйн гэсэн дөрвөн зөвлөлтэй, Эрдэм шинжилгээ судалгааны,Хэвлэл, мэдээлэл сурталчилгааны гэсэн хоёрбагтай)

6.1.3Хяналтын зөвлөл 

6.1.4.Ерөнхийлөгч

6.1.5.Тэргүүндэд ерөнхийлөгч

6.1.6.Дэд ерөнхийлөгч

6.1.7.Ерөнхий нарийн бичгийн дарга

6.1.8   Гишүүнчлэл бүхий холбоо,аймаг нийслэлийнсалбар холбоо,  клуб, гишүүд

 

 

Долдугаар зүйл. МБСХ-ны 

Их Хурал

 

7.1.  МБСХ-ныудирдах дээд байгууллага нь Их Хурал байна. Ээлжит Их Хурлыг дөрвөн жил тутамд нэг удаа зуны Олимпийн наадам дууссаны дараах улиралд багтаан хуралдуулна.

7.2.  Их Хурал хуралдах товыг нэг сараас доошгүй хугацааны өмнө МБСХ-ны Удирдах зөвлөлөөс тогтоож, зарлана. 

7.3. Их Хуралд МБСХ-ны гишүүнчлэл бүхий холбоо,аймаг нийслэлийн салбар холбоо, клуб, МБСХ-ны Удирдах зөвлөлийн дэргэдэх зөвлөл, багаас төлөөлөгчид сонгогдон оролцоно. 

7.4. Их Хуралд сонгох төлөөлөгчдийн тоог МБСХ-ны Удирдах зөвлөлөөс тогтооно.

7.5. МБСХ-ны Их Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

7.5.1.МБСХ-ны үйл ажиллагааны тайлан 

7.5.2.Хяналтын зөвлөлийн тайлан

7.5.3.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах  

7.5.4.МБСХ-ны Ерөнхийлөгчийг сонгох

7.5.5.МБСХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох.

7.6. МБСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3(гуравны нэг)-ийн саналаар ээлжит бус Их Хурлыг хуралдуулж болно.

 

 

Наймдугаар зүйл. МБСХ-ны 

Удирдах Зөвлөл

 

 

8.1. Удирдах зөвлөл нь МБСХ-ны Их Хурлын хоорондох үйл ажиллагааг удирдана

8.2. МБСХ-ны Их Хурлын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулан хуралдуулна.

8.3. Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 15(арван тав)хүртэл хүний нэрийг УдирдахЗөвлөлднэр дэвшүүлнэ. Их Хурлын төлөөлөгч ньИх Хурлынтөлөөлөгчдөөс нэмж нэр дэвшүүлж болно.Олонхийн санал авсан нэр дэвшигч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоно. 

8.4.Удирдах зөвлөлньулиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар  тэмдэглэл хөтөлж, шаардлагатай гэж үзвэл тогтоол гаргана. 

8.5. Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн ердийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Асуудлыг хуралд оролцож байгаагишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. 

8.6.Тайлангийн хугацаанд бүрэлдэхүүнийхээ 30(гуч)хүртэлх хувьд өөрчлөлт оруулж болно.

8.7.Жилийн эцсийн тайлангийн хурлаа Удирдах зөвлөлийн дэргэдэх зөвлөл,багийн бүрэлдэхүүнийг оролцуулан өргөтгөж хийнэ. 

 

 

Есдүгээр зүйл. МБСХ-ны 

Ерөнхийлөгч

 

 

9.1. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь улс төр, бизнесийн салбарт нөлөө бүхий, нийгэмднэр хүндтэй, буудлага спортыг хөгжүүлэх, санхүү, эдийн засгийн чадавхийг нь дээшлүүлэх чин эрмэлзлэлтэй, удирдан зохион байгуулах чадвартай Монгол Улсын иргэн байна.  

9.2. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өөрийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Их Хуралд танилцуулна.

9.3. Ерөнхийлөгчийг МБСХ-ны Их ХурлаарУдирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс Их Хурлын төлөөлөгчдийн ердийн олонхийн нууц санал  хураалтаарсонгоно.

9.4. Ерөнхийлөгч нь Их Хурлын хугацаагаар сонгогдох бөгөөд орон тооны бус байна.

9.5. МБСХ-ны ерөнхийлөгчөөр удаа дараа сонгогдон ажиллаад өөрчлөгдсөн тохиолдолд “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжлөгдөнө. “Хүндэт Ерөнхийлөгч” нь зөвлөх эрхтэй байна.

 

 

Аравдугаар зүйл. Ерөнхийлөгчийн 

эрх, үүрэг 

 

10.1. Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулна.

10.2. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс тэргүүн болон дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж, Удирдах зөлөлийн олонхийн саналаар сонгуулж, батлах,

10.3. МБСХ-г гадаад, дотоодод төлөөлөх,

10.4. Шаардлагатай гэж үзвэл зарим  орон тоог бий болгож, тэдгээрийн болон Ерөнхийнарийн бичгийн даргын ажлын хуваарь, цалингийн хэмжээг тогтоож, ажилд авах, чөлөөлөх тушаал гаргаж шийдвэрлэх,

10.5. Буудлага спортын тамирчин,дасгалжуулагч, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ хэлэлцээрийг батлах,

10.6.МБСХ-ны Их Хуралд ажлаа тайлагнах.

 

 

Арваннэгдүгээр зүйл. МБСХ-ны 

Ерөнхийлөгчийг чөлөөлөх

 

 

11.1. Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар ажиллах боломжгүй болсон, өөрийнхүсэлтээр татгалзсан тохиолдолд Удирдах зөвлөлийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө

11.2.Ерөнхийлөгч сонгуульт хугацаанаас өмнө ажил үүргээ биелүүлэх  боломжгүй  болсон тохиолдолд түүний бүрэн эрх, үүргийг тэргүүн дэд ерөнхийлөгчид шилжүүлнэ. 

 

 

Арванхоёрдугаар зүйл.Тэргүүн болон 

дэд ерөнхийлөгч

 

 

12.1. Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь орон тооны бус байна. 

12.2. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь МБСХ-ны хэтийн төлөвлөлт, санхүү эдийн засаг, бизнес хөгжлийн асуудал хариуцана. Ерөнхийлөгчийн итгэмжлэлээр зарим арга хэмжээнд МБСХ-г төлөөлнө. Шаардлагатай тохиолдолд шийдвэрээ санал хэлбэрээр Удирдах зөвлөлд танилцуулна.

12.3. Дэд ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн дэргэдэх дасгалжуулагчийн, шүүгчийн, ахмадын,ёс зүйн зөвлөл,эрдэм шинжилгээ судалгаа, хэвлэл мэдээлэл сурталчилгааны багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд шийдвэрээ санал хэлбэрээр Удирдах зөвлөлд танилцуулна. 

 

 

 

Арвангуравдугаар зүйл. МБСХ-ны Ерөнхий 

нарийн бичгийн дарга

 

13.1. Ерөнхий нарийн бичгийн дарга нь дээд боловсролтой, буудлага спортыг  хөгжүүлэх чин эрмэлзэлтэй, мэргэшсэн, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, туршлагатай Монгол Улсын  иргэн байна. 

13.2. Ерөнхий нарийн бичгийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлаар сонгож, чөлөөлөх бөгөөдорон тооны байна.

13.3. Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг:

13.3.1.МБСХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Удирдах зөвлөлөөс олгосон эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, Удирдах  зөвлөлд ажлаа тайлагнах, санал оруулах,

13.3.2.Дасгалжуулагч, тамирчинтай гэрээ, хэлцэл хийх,

13.3.3.Жилийн ажлын болон спортын календарчилсан төлөвлөгөө, төсөв,орон тоо, бодлогын чанартай бичиг баримтыг боловсруулан бэлтгэж, Удирдах зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх,

13.3.4.Удирдах зөвлөлийн дэргэдэх зөвлөл, багыг өдөр тутмын удирдлагаар хангаж, хамтранажиллах,тэдний асуудлыг холбогдох хүмүүст танилцуулж шийдвэрлүүлэх,

13.3.5.МБСХ-ны тэмдэг, туг далбаа, бичиг баримт, бусад зүйлсийг үйл ажиллагаанд ашиглах, хадгалах, хамгаалах, архивлах, өмч хөрөнгийг бүртгэн хяналт тавих,

13.3.6.Жилийн эцсийн ажлын болон санхүүгийн тайлан тэнцлийг гаргуулж, Удирдах зөвлөлийн хуралд оруулах,

13.3.7.Гадаад, дотоодод зохион байгуулагдах тэмцээнийг хариуцаж ажиллах,

13.3.8.Энэхүү дүрмийн 10.4-д заасан асуудлаар Удирдах зөвлөлөөр уламжлан Ерөнхийлөгчид санал оруулж, шийдвэрлүүлэх.

 

 

Арвандөрөвдүгээр зүйл. МБСХ-ны Удирдах 

зөвлөлийн дэргэдэх зөвлөл, баг

 

14.1. Дасгалжуулагчийн зөвлөл:

 

14.1.1.Зөвлөлийн бүрэлдэхүүнд олон улс, тив,дэлхий, Олимпийннаадамд тамирчид нь шалгаран оролцдог, үндэсний шигшээ багийн тамирчдыг дасгалжуулдаг,тамирчдынхаа өдөр тутмын бэлтгэл, сургалтыг хариуцдагмэргэжлийн дасгалжуулагчид орно.

14.1.2Удирдах зөвлөлөөс баталсан журмыг мөрдлөгө болгоно.

14.1.3.Дасгалжуулагчийн зөвлөлд 7(долоо) хүн байна.  Өөрийн бүрэлдэхүүнээсээ ахлах дасгалжуулагчийг нууцаар санал хураан сонгож, МБСХ-ны Удирдах зөвлөлд санал оруулж батлуулна. Ахлах дасгалжуулагч нь үндэсний шигшээ багийн ахлахдасгалжуулагчид нэр дэвшинэ.

 

14.2.Шүүгчдийн зөвлөл:

 

14.2.1.МБСХ-ноос баталсан төлөвлөгөөний дагуу дотоодод зохиогдох тэмцээнд ажиллах шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилох, бэлтгэх, заавар зөвлөмж өгөх, ОУБСХ-ныдүрмийг хэрэгжүүлэх, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг дасгалжуулагч, тамирчдад танилцуулж мөрдүүлэх үүрэгтэй.

14.2.2.  МБСХ-ны Удирдах зөвлөлөөс баталсан журмыг мөрдлөг болгон ажиллана.

14.2.3.Шүүгчдийн зөвлөл нь 5(тав)хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнээсээ даргаа нууцаар санал хураан сонгож, Удирдах зөвлөлд оруулж, батлуулна. 

 

14.3. Ахмадын зөвлөл:

 

14.3.1.Буудлага спортын ахмад тамирчдын эрх ашгийг хамгаалах, тэдний эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхаарчтодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж, туслах үүрэгтэй.

 

14.3.2.Ахмад тамирчдын спортын замналыг үргэлжлүүлэн тэмцээн зохион байгуулж оролцуулах, тэдний туршлагыг шинэ залуу тамирчдад өвлүүлнэ.

14.3.3.Ахмад тамирчдын хурлаар 7(долоо)хүнийгзөвлөлийн тэргүүлэгчээр сонгож, тэргүүлэгчдээсээ даргаа нууцаар санал хураан сонгон, Удирдах зөвлөлөөр батлуулна. Удирдах зөвлөлөөс баталсан журмыг мөрдлөг болгон ажиллана.

 

14.4. Ёс зүйн зөвлөл:

 

14.4.1.МБСХ-ны гишүүдийн ёс суртахууны харилцааг зохицуулж, тэдний дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоон ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, МБСХ-ны гишүүдийн нэр төрийг хамгаалах үүрэгтэй. 

14.4.2.Ёс зүйн зөвлөл нь дотоод журмаа Удирдах зөвлөлөөр батлуулан  мөрдлөг болгож ажиллана.Зөвлөлийнбүрэлдэхүүнд 5(тав) хүний нэрийг дэвшүүлж,  бүрэлдэхүүнээсээ даргаа нууцаар санал хураан сонгон, Удирдах зөвлөлөөр батлуулна.

 

14.5.  Эрдэм шинжилгээ судалгааны баг: 

 

14.5.1.Буудлага спортын статистик судалгаа гаргах, сургалт дасгалжуулалтын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, дасгалжуулагч, тамирчдын ажиллах арга барилд дүн шинжилгээ хийж, зааварчилга өгөх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын  чиглэл, үр өгөөжийг дээшлүүлж, монгол хүний онцлогт тохирсон дасгалжуулалтын арга, технологийг  бэлтгэн, судлаж боловсруулахад ажлаа чиглүүлнэ. 

14.5.2.Эрдэм шинжилгээ судалгааны баг нь 5 (тав) хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ахлагч нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай, эрдмийн ажил туурвисан, магистр болон түүнээс дээш цолтой байна. Өөрийнбүрэлдэхүүнээсээ багийн ахлагчаа нууцаар санал хураан сонгож, дотоод журам, ажлын чиглэлийг Удирдах зөвлөлөөр батлуулна. 

 

14.6. Хэвлэл  мэдээлэл, сурталчилгааны баг: 

 

14.6.1.МБСХ-ны үйл ажиллагаа, буудлага спортыг МБСХ-ны вэб хуудас, бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр байнга сурталчилна.

14.6.2.Удирдах зөвлөл болон дасгалжуулагч,тамирчдыг буудлагаспортын холбогдолтой мэдээллээр хангана.

14.6.3.Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны багийн ахлагч нь мэргэжлийн ажлын дадлага, туршлагатай байх бөгөөд Удирдах зөвлөлөөс бүрэлдэхүүн, ахлагчийг томилон ажиллуулна. 

 

Арвантавдугаар зүйл. МБСХ-ны гишүүн 

салбар холбоо, клуб 

 

15.1. ОУБСХ, АБСХ болон буудлага спортын олон улс, тив, дэлхийн байгууллагуудын дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн буудлага спортын төрлүүдээр бие даан байгуулагдсан холбоодыг гишүүн холбоо гэж үзнэ. 

15.2. МБСХ-ны дүрмийн зорилго, үйл ажиллагаанд нийцсэн, МБСХ-ы зөвшөөрлөөр төв, орон нутагт байгуулагдсан салбар холбоо, клуб нь  гишүүн байна. 

15.3.  МБСХ-ны салбар холбоо, клуб нь МБСХ-ны  Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

 

Арванзургадугаар зүйл. МБСХ-ны гишүүн, 

гишүүний эрх, үүрэг

 

 

16.1.  Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, элсэхийг хүссэн Монгол Улсын иргэннийгмийн гарал үүсэл, яс үндэс, боловсрол, шашин харгалзахгүйгээр МБСХ-ны гишүүнээр элсэж болно.  

16.2. Буудлага спортын секц, сургалтанд хамрагдан хичээллэгчид, дасгалжуулагч тамирчид, бүх шатны тэмцээнд оролцогчид нь МБСХ-ны гишүүн байна.

16.3.  Гишүүн нь гадаад, дотоодын тэмцээнд оролцоход шаардлагатай мэдүүлэг болон бусад бичиг баримтыг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж, МБСХ-нд өгөх,

16.4.  Гишүүн нь МБСХ-ны дүрэм, Удирдах зөвлөлөөс баталсан журмуудыг чанд сахиж,

 

 ОУБСХ, АБСХ болон буудлага спортын бусад олон улс, тив, дэлхийн байгууллагуудын дүрмийг мөрдлөг болгон биелүүлэх,

16.5. Дэлхийн Допингийн эсрэг дүрэм, Монгол улсын Допингийн эсрэг дүрмийг мөрдөн ажиллах,

16.6. МБСХ-ноос олгосон буюу тус холбоогоор дамжуулан худалдан авсан тоног төхөөрөмж, буу, сум, хэрэгслийг ариг гамтай, зөвхөн бэлтгэл болон тэмцээнд зориулж хэрэглэх, Монгол Улсын Галт  зэвсгийн тухай хууль, түүнтэй холбогдох журам,  заавартай танилцан дагаж мөрдөх, бэлтгэл, дасгалжуулалтын үед галын аюулгүйн ажиллагааны дүрмийг чанд сахиж, зөрчил дутагдал гаргахгүй байх, өөрийн буруугаас болж хохирол учруулсан тохиолдолд хууль, журмын дагуу хариуцлага хүлээх,

16.7  Олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамдМонгол Улсын нэрийн өмнөөс оролцох багийн бүрэлдэхүүнд орсон тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс нь зохион явагдаж буй тэмцээний бэлтгэл, нээлт, хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол, хэвлэлийн бага хурал болон бусад арга хэмжээнд МБСХ, МҮОХ-ноос тавьж өгсөн хувцастай оролцох, зөвхөн МБСХ-той байгуулсан ивээн тэтгэгч байгууллагын гэрээний нөхцөлд заасан тохиолдолд тухайн байгууллагын лого хэрэглэх,

16.8. МБСХ-ны гишүүндасгалжуулагч, тамирчиныивээн тэтгэгч байгууллага нь МБСХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж, энэхүү гэрээний нөхцлийн дагуу МБСХ-нызөвшөөрснөөртухайн дасгалжуулагч, тамирчиннь ивээн тэтгэгч байгууллагын реклам, зарсурталчилгаанд оролцох, нэрийн тамирчин болох,

16.9. Гишүүн холбоо, клуб, хувь гишүүн нь гадаад руу буудлага спортын тэмцээн, бэлтгэл дасгалжуулалт, цугларалт, сургалт семинарт явахаар байршлаа өөрчлөх тохиолдолд 72 цагийн өмнө МБСХ нд мэдэгдсэн байна.дотоодод зохион явуулах болон  арга хэмжээнд оролцсонтухайгааМБСХ-нд тайлагнах,

16.10. Гишүүд нь МБСХ-ны зөвшөөрөлгүйгээр МБСХ-г төлөөлөн гадаадын аль нэг байгууллага, компани, ОУБСХ, АБСХ болон буудлага спортын бусад олон улс, тив, дэлхийн байгууллагуудад хандах, гэрээ, хэлцэл хийхгүй байх,

16.11. Гишүүн нь Холбооны аль нэг байгууллагад сонгох сонгогдох эрхтэй бөгөөдМБСХ-д татвар төлөх үүрэгтэй.Жилд төлөх татварын хэмжээг МБСХ-ны Удирдах зөвлөлөөс тогтооно. 

 

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

 

Арвандолдугаар зүйл. МБСХ-ны 

Хяналтын зөвлөл

 

 

17.1.  МБСХ-ны хяналтын үйл ажиллагааг Хяналтын зөвлөлхэрэгжүүлнэ. 

17.2. Хяналтын зөвлөлийг МБСХ-ны Их Хурлаас7(долоо) хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Өөрийн бүрэлдэхүүнээс даргаа сонгоно. 

17.3. Хяналтын зөвлөл нь МБСХ-ны хөрөнгө, санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, удирдах бүрэлдэхүүн, дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийн ёс зүй, Удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн тушаал,МБСХ-ны дүрэм, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтэнд хяналт тавьж, шаардлагатай бол шалгалт явуулна. 

17.4.    Санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. 

17.5.МБСХ-ны үйл ажиллагаанд хийсэн шалгалт, хүсэлт, өргөдөл гомдлыг зөвлөлөөрөө хэлэлцэн шийдвэрлэх, МБСХ-ны Ерөнхийлөгчид танилцуулж, Удирдах зөвлөлийн хуралд оруулж, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлнэ.

 

 

Арваннаймдугаар зүйл. МБСХ-ны дүрмийг мөрдөх, 

нэмэлт, өөрчлөлт оруулах, татан буулгах 

 

 

18.1. МБСХ-ны дүрмийг Их Хурлаар баталж, баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.

18.2. МБСХ-г татанбуулгахасуудлыг хуулинд заасан үндэслэл, шүүхийн шийдвэр болон ИхХурлааршийдвэрлэх бөгөөд Их Хурлын оролцогчдын 75(далан тав)хувиас доошгүй саналаар шийдвэрлэнэ. 

18.3. Татан буугдсан тохиолдолд эд хөрөнгийн тооцоог нарийвчланхийж,хуулинд зааснаар шийдвэрлэнэ.  

18.4.  Дүрэмднэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс орны эдийн засгийн нөхцөл байдал, МБСХ-ны гүйцэтгэж байгаа чиг үүргийн өөрчлөлт, шаардлага зэргийг харгалзан МБСХ-ны Их Хурлаар, эсвэл Удирдах зөвлөлийн олонхийн саналаар ээлжит бус Их Хурлыг хуралдуулж шийдвэрлэнэ.

 

 

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

 

Арванесдүгээр зүйл. 

Хөрөнгө, санхүү

 

 19.1  МБСХ нь өмч, хөрөнгөтэй байж болно.

19.2. МБСХ-ны орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

19.2.1.Гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өгсөн буюу хандивласан техник тоног төхөөрөмж, хэрэгсэл, материал, буу, сум, хувцас, үндэсний болон гадаад валют,

19.2.2.Гадаад, дотоодод болох спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцох, зохион байгуулахад төр, засаг болон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, ивээн тэтгэгч, иргэдээс оруулсансанхүүжилт, санхүүгийн дэмжлэг,

19.2.3.Гишүүний татвар, 

19.2.4.Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого,

19.2.5.Төр, засгийн болон бусад байгууллагын захиалгаар гэрээгээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого,

19.2.6.Дотоодын тэмцээний дасгалын хураамжийн орлого,

19.2.7.Спортын маркетингийн үйл ажиллагааны орлого,

19.2.8.Бусад.

19.3. МБСХ нь хууль, тогтоомжийн дагуусанхүүгийн тайлан тэнцлээ хуулийн хугацаанд холбогдох байгууллагад гаргаж өгнө

19.4. МБСХ-ны тайлан тэнцэл нь ил тод байна. 

 

Хорьдугаар зүйл. МБСХ-ны 

онцлог зүйл

 

 

20.1. МБСХ нь бэлэгдэл (лого), туг, тэмдэг, данс, вэб хуудас,цахим шуудан, сүлд дуу, албан бичгийн нүүртэй байна.

20.2. МБСХ-ны бэлэгдэл, тугны загвар, хэрэглэх журмыг МБСХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн батална. 

20.3. МБСХ-ны бэлэгдлийг МБСХ-ны салбар холбоод нь туг, зурагт хуудас, ном, албан бичиг болон веб хуудас,зүүлт, хаяг, медаль, дурсгалын тэмдэг, дарцаг, багийн бүрэлдэхүүний болон шүүгчдийн хувцас, хэрэглэл, ном сэтгүүл зэрэгт хэрэглэх бөгөөд МБСХ-ны гишүүн холбоо, клуб болон албан ёсны гэрээт түнш байгууллага мөн нэгэн адил хэрэглэж болно.

20.4. МБСХ-ны шигшээ багийн бүрэлдэхүүн, шүүгчид нь дотоодод болох тэмцээнд холбооны лого, МБСХ-ны шүүгч гэсэн бичиг бүхий дүрэмт болон багийн хувцастай байна. Дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Удирдах зөвлөлтогтооно.

20.5. МБСХ нь өөрийн шагнал, сонин, сэтгүүлтэй байж болно. 

 

 

 

 

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН  ХОЛБООНЫ

ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ 

 

 

 

 

 

2010 оны 05 дугаар сарын 08-ны 

өдөр


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.