Монголын Буудлага Спортын Холбооны Эрхэм зорилго
· Монгол улсад буудлага спортыг дэлгэрүүлэн хөгжүүлж Тив, Дэлхий, Олимпийн тавцанд төрийн сүлд дууг эгшиглүүлэх өндөр ур чадвартай, чадварлаг тамирчдыг төрүүлэн гаргах
Үйл ажиллагааны чиглэл
· Буудлага спортыг сонирхон хичээллэгчдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлж тэдний хүсэл таашаалд нийцсэн арга хэмжээ үйл ажиллагааг зохион байгуулах, төвлөрсөн удирдлагаар хангах, бодлого боловсруулах Тив дэлхий, Олимпийн тавцанд төрийн далбааг өргөх ур чадвар өндөртэй чадварлаг тамирчинг төрүүлэн, ахмад үеийн залгамж халааг тасралтгүй бэлтгэх, спортын зүтгэлтнүүд, дэмжигч ивээн тэтгэгчийн итгэл зүтгэлийг алдахгүйгээр хөдөлмөрлөж спортынхоо материаллаг орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах
Үйл ажиллагааны үндсэн зарчим
· МБСХ-нь Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг удирдлага болгон өөрийн дүрмийн хүрээнд төр засгийн болон бусад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажиллана.
· Төрөөс баримтлах нийтийн биеийн тамир, спортыг бүх талаар хөгжүүлэх бодлогын хүрээнд төрийн үүргийг гэрээгээр гүйцэтгэн, их спортын үзэл баримтлалыг тодорхойлоход идэвх санаачлагатай оролцон төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана.
· Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлтэй байх бөгөөд олимпийн үзэл санааг тууштай дэмжиж, үйлажиллагаанд нь идэвхтэй оролцоно.
· Олон улсын буудлага спортын холбоо (ISSF), (монгол товчлол нь ОУБСХ), Азийн буудлага спортын холбоо (ASC), (монгол товчлол нь АБСХ) болон бусад олон улсын байгууллага, гадаад орнуудын холбогдох байгууллагуудтай буудлага спортын чиглэлээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хамтран ажиллана.
· МБСХ-ны үйл ажиллагаа нь улс төр, шашнаас ангид байж, аливаа дарамтыг эсэргүүцэж, тэдгээрээс бүрэн хараат бус байна.
· МБСХ-ны үйл ажиллагаа нь яс үндэс, гарал үүсэл, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, алдар цолоор ялгаварласан шинжтэй байж болохгүй.
МБСХ-ны Зорилтууд
· Буудлага спортыг сонирхогч,хичээллэгч, дэмжигчдийн үйлажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдан чиглүүлнэ.
· Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах санал, санаачлагыг хөхүүлэн дэмжиж, олон улсын туршлагаас суралцаж, монгол хүний онцлогт тохирсон сургалт, дасгалжуулалтын шинэ аргачлалыг бий болгон хэрэгжүүлнэ.
· Дасгалжуулагч, тамирчин бэлтгэх сургалт дасгалжуулалтыг явуулах орчин, нөхцлийг бүрдүүлнэ.
· Өөрийн оронд бүх шатны тэмцээн зохион байгуулж,өндөр зэрэглэлийн,дэлхийнтүвшин дамжилт гаргахуйц тамирчдыг бэлтгэж, олон улс, тив, дэлхий, Олимпийн наадамд оролцуулна.
· Буудлага спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх үүднээс сонирхогч, хичээллэгчдийн дунд сургалт, хүмүүжлийн ажлыг тогтмол зохион явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтийн хүртээл болгоно.
· ОУБСХ, АБСХболонбусадолон улс, гадаадын байгууллагуудтай буудлага спортыг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд гадаад бодлого чиглэгдэнэ.
· МБСХ-ныбие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор төр, засгийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гадаадын хандивлагч байгууллага, хувь иргэнтэй гэрээ хэлцэл хийж, хамтрана жиллана.
· Хөдөө орон нутгийн клубүүдийн материаллаг баазыг бэхжүүлэхэд онцгой анхааран төр, засаг ба удирдах зөвлөлийн бүрэлдхүүнүүдээс дэмжлэг туслалцаа авч ажиллах
· Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах спорт- сургалтыг буюу ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдэж байгаа буу сумны ялгааг мэргэжлийн талаа таниулан хуулийн орчныг бүрдүүлэхэд чармайж ажиллах
· Буудлага спортын орчин нөхцлийг бэхжүүлэхийн зэрэгцээ, шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах, олон улсын болон тив , дэлхийн тэмцээнүүдэд тамирчдаа тогтмол оролцуулж ур чадварыг ахиулах
· Багш дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар сургалт семинарыг тогтмол явуулж мэргэжилтэй боловсон хүчин , нөөцийг бэлтгэхийн төлөө шат дараалалтайгаар авч хэрэгжүүлэх
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.