АЗИЙН БУУДЛАГЫН ХОЛБООНЫ ҮНДСЭН ДҮРЭМ
АГУУЛГА
АЗИЙН БУУДЛАГЫН ХОЛБОО
АЗИЙН БУУДЛАГЫН ХОЛБООНЫ ҮНДСЭН ДҮРЭМ
0. Азийн Буудлагын Холбоо байгуулагдсан түүхээс
1964 онд Токио хотод зохион байгуулагдсан дэлхийн арван наймдугаар Олимпын үеэр азийн гишүүн орнууд дэмжиж улмаар 1966 онд Бангкок хотод зохион байгуулагдсан азийн тавдугаар наадмаар эцэслэн шийдвэрлэсэн. 1967 оны 7-р сарын 20-нд Токио хотын ойролцоох Токоразава хотод анхны ерөнхий чуулган зохион байгуулагдсан.
1. Зорилго, зорилт
1.1. Азийн буудлагын холбооны үндсэн зорилго нь (цаашид Азийн Буудлагын Холбоо гэх) олон улсын буудлагын спортын холбооны (цаашид Олон Улсын Буудлагын Спортын Холбоо гэх) ерөнхий чуулган болон үндсэн дүрмийн дагуу буудлагын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, чиг удирдамж өгөх, шашин шүтлэг, улс төр, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүйгээр гишүүн холбоод, буудлагын спортын холбооны гишүүдийн хоорондын харилцаа холбоо, сайн харилцааг бэхжүүлэх явдал юм. Азийн Буудлагын Холбоо нь Олон Улсын Буудлагын Спортын Холбооны бүрэлдэхүүн дахь гишүүдийн ерөнхий сонирхлыг шууд ба шууд бус замаар дэмжих, хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
1.2. Азийн Буудлагын Холбооны зорилтод дараах зүйлс багтана.
1.2.1. Олон Улсын Буудлагын Спортын Холбоотой нягт хамтран ажиллаж буудлагын спортыг хөгжүүлэх, төгс төгөлдөржүүлэхэд гишүүд орнуудын хамтын ажиллагааг, санал солилцоог дэмжин нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх
1.2.2. Азийн Буудлагын Холбооны зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан, Азийн Буудлагын Холбооноос зөвшөөрсөн буудлагын тэмцээн, уралдаан, арга хэмжээ, сургалт, курс, Азийн дээд амжилттай холбоотой асуудлуудад Олон Улсын Буудлагын Спортын Холбоо болон гишүүн холбоодын хоорондох нягт хамтын ажиллагааг хангах
1.2.3. Азийн Буудлагын Холбооны аварга шалгаруулах тэмцээнийг удирдах, зохион байгуулах
1.2.4. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны удирдлагын дагуу Азийн Спортын наадамд буудлагын төрлийг зохион байгуулах
1.2.5. Азид бүсийн болон бусад олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хяналт тавих
1.2.6. Азийн Буудлагын Холбоо болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны дүрэм, бүтэц, зохион байгуулалт, зорилго, зорилтод нийцүүлэн буудлагын спортыг цаашид хөгжүүлэхийн тулд Азид бүсийн байгууллага байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх
1.2.7. Олон улсын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлж өөрийн улсын нэр хүндийг эрхэмлэх зарчмын үндсэн дээр Азийн буудлагын тамирчдын хооронд сайн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
1.2.8. Гишүүн орнуудад Азийн буудлагын спортын хөгжил, явц, сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллийг танилцуулах зорилгоор ээлжит албан тайлан мэдээллийг хэвлэн гаргах
1.2.9. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны хорооны эрх бүхий хороотой нягт хамтран ажиллаж боловсрол, сургалтын хөтөлбөр зохион байгуулах
1.2.10. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны дүрмийн дагуу шүүгчид лиценз олгох
1.2.11. Буудлагын спортын хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал, урамшуулал олгох
2. Удирдах төв байгууллага
2.1. Холбооны удирдах төв байгууллага нь ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарын байнга оршин суух улсад байрлана.
2.2. Азийн Буудлагын Холбоо нь удирдах төв байгууллага байрлаж байгаа улсын холбогдох хууль дүрмийн дагуу тухайн улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдэнэ.
2.3. Азийн Буудлагын Холбооны сан, данс нь Азийн Буудлагын Холбооны Гүйцэтгэх Хорооны шийдвэрийн дагуу банкинд байрлана.
3. Гишүүнчлэл
3.1. Азийн Буудлагын Холбоо нь Азийн олимпын зөвлөлд төлөөлөл бүхий улсын холбоод болон гишүүн орнуудын буудлагын холбоодоос бүрдэнэ. Азийн буудлагын холбооноос зөвшөөрсний дагуу аливаа улсын буудлагын холбоо нь өөрийн улс оронд буудлагын спортыг удирдах төв байгууллага болох бөгөөд үүнийг Олон Улсын Буудлагын Спортын Холбоо болон тухайн улсын үндэсний олимпын хорооноос албан ёсоор батлаж хүлээн зөвшөөрсөн байна.
3.2. Азийн бус орнууд болон Азийн Олимпын Хороонд төлөөлөлгүй орнуудыг 2005 оноос өмнө баталсан ангилалыг харгалзан үзэж Азийн Буудлагын Холбоо ерөнхий чуулганы шийдвэрийн дагуу гишүүнээр элсүүлнэ.
3.3. Аливаа улсаас зөвхөн нэг холбоо гишүүнээр элсэх эрхтэй. 2005 оноос өмнө зөвшөөрөгдөж байсан хоёр холбоо бүхий улсууд хоёр гишүүнчлэлээ хадгалж болно. Гэхдээ шинээр гишүүнчлэлийн хүсэлт гаргах тохиолдолд нэгээс дээш тооны холбоог гишүүнээр элсүүлэхгүй. Зөвхөн нэг холбоо гишүүнээр элсэнэ.
3.3.1. Хэрвээ аливаа улс хоёр гишүүний төлөөлөлтэй бол тухайн гишүүн холбоо гишүүн холбоо тус бүрт гишүүнчлэлийн хураамжийг хагас хувиар төлнө.
3.4. Гишүүнчлэлийн асуудлыг Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд шинэ гишүүнийг Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганд танилцуулна.
3.5. Гишүүнээр элсэх хүсэлтийг Азийн Буудлагын Холбоонд бичгээр илэрхийлэх бөгөөд дараах зүйлсийг багтаасан байна.
3.5.1. Хүсэлт гаргаж байгаа холбооны байгуулагдсан түүх, бүтэц зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлан Азийн Буудлагын Холбооны албан ёсны маягтыг бөглөсөн байх
3.5.2. Холбогдох үндэсний олимпийн хорооноос албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байх
3.5.3. Албан ёсоор баталсан үндсэн дүрмийн хуулбар
3.6. Хүсэлт гаргагч нь Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганд татгалзсан хүсэлтээ өргөн барих ёстой.
3.7. Жил бүр төлөгдөх гишүүнчлэлийн төлбөрийн хэмжээг хоёр жил тутамд Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганаас шинэчлэн батална. Жил бүр төлөгдөх гишүүнчлэлийн төлбөрийг жил бүрийн нэгдүгээр сарын нэгэнд эцэслэн баталсан байх бөгөөд жил бүрийн нэгдүгээр сарын гучин нэгний дотор төлж барагдуулна.
3.7.1. Хэрвээ гишүүнчлэлийн хүсэлтийг тухайн оны арван хоёрдугаар сарын нэгэнд буюу энэ хугацаанаас өмнө зөвшөөрсөн бол гишүүнчлэлийн төлбөр, тухайн жилийн хураамжийг бүтнээр төлнө.
3.7.2. Хэрвээ гишүүн холбоод тухайн жилийн нэгдүгээр сарын гучин нэгний дотор гишүүнчлэлийн төлбөр болон бусад төлбөрийг төлж барагдуулаагүй бол төлбөрийг төлж барагдуулах хүртэл хугацааны турш санал өгөх эрх, тэмцээн уралдаанд оролцох эрх гэх мэтийн гишүүнчлэлийн бүх эрхийг эдлэхгүй. Энэхүү журам нь үндсэн дүрмийг батлах үеийн өр төлбөрийн асуудалд хамаарна.
3.7.3. Хэрвээ тухайн жилийн захиалгат төлбөр болон бусад өр төлбөрийг гурван жилийн турш төлөөгүй тохиолдолд тухайн гишүүн холбоог Азийн Буудлагын Холбооны гишүүнчлэлээс хасна. Гэхдээ Азийн Буудлагын Холбоо нь гишүүнчлэлээс хасах асуудлыг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно.
3.7.4. Төлбөрийг цаг хугацаанд багтаан төлөөгүйн улмаас гишүүнчлэлээс хасагдах тохиолдолд төлөгдөөгүй бүх төлбөрийг бүрэн төлөх мөн түүн дээр дахин бүртгэх бүртгэлийн төлбөр болох нэг зуун тавин америк долларыг дахин төлснөөр гишүүнчлэлийг дахин сэргээж болно.
3.7.5. Санхүүгийн хувьд хүчин чадал муутай, нөөц багатай гишүүн гишүүнчлэлийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх талаар Азийн Буудлагын Холбоонд хүсэлт гаргаж болно.
3.8. Бүх гишүүн холбоод нь Азийн Буудлагын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны дүрэмтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүсэлт гаргана.
3.9. Гишүүн холбоо нь Азийн Буудлагын Холбоо болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны хүлээн зөвшөөрөөгүй бүсийн ба олон улсын буудлагын спортын холбоонд гишүүнээр элсэх болон идэвхтэй гишүүнээс татгалзах ёстой.
3.10. Азийн Буудлагын Холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан, Азийн Буудлагын Холбооноос хүлээн зөвшөөрсөн буудлагын тэмцээн, сургалт, азийн дээд амжилттай холбоотой асуудлаар Олон Улсын Буудлагын Спортын Холбоотой албан ёсоор хамтран ажиллах тохиолдолд гишүүн холбоод нь Азийн Буудлагын Холбоонд хандана.
3.11. Хэрвээ тухайн гишүүний үйл ажиллагаа нь холбооны зорилгод харш, эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа бол тухайн гишүүн холбоог холбооноос хасаж болно.
3.11.1. Өмнө нь гишүүнчлэлээс хасагдсан гишүүний эрхийг дахин сэргээх тохиолдолд дахин бүртгэлийн төлбөр болох нэг зуун тавин америк долларыг төлнө.
3.12. Гишүүн холбооны эрх мэдэл, бүтэц, зохион байгуулалтад томоохон өөрчлөлт орох тохиолдолд гуч хоногын дотор Азийн Буудлагын Холбоонд бичгээр мэдээлнэ.
4. Хүндэт гишүүн ба цол хүндэтгэлийн ялгаа
4.1. Азийн Буудлагын Холбооны үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн хувь хүнд цол хэргэмтэй болон цол хэргэмгүйгээр холбооны дээд шагнал болох хүндэт гишүүний өргөмжлөл олгоно.
4.2. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо болон Азийн Буудлагын Холбооны ерөнхийлөгчийн санал зөвлөмжийн үндсэн дээр хүндэт гишүүнийг Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганы шийдвэрээр эцэслэн батлана.
4.3. Хүндэт гишүүн нь Азийн Буудлагын Холбооны бүх хуралд санал өгөхгүйгээр оролцож дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй.
4.4. Азийн Буудлагын Холбоо нь зохих хувь нэмрээ оруулсан хувь хүн, буудлагын тамирчныг цол хэргэмийн ялгаатай шатлалын зарчмаар цом, медаль, өргөмжлөл болон бусад шагнал урамшлын хэлбэрээр шагнаж болно.
5. Бүтэц ба удирдлага
5.1. Тус холбоо нь дараах байгууллагуудаар дамжуулан өөрийн үйл ажиллагааг явуулна.
Үүнд:
5.1.1. Ерөнхий чуулган
5.1.2. Гүйцэтгэх хороо
5.1.3. Техникийн ба шүүгчдийн хороо
5.1.4. Эмнэлгийн ба сэргээшийн эсрэг хороо
5.2. Ерөнхий чуулган, гүйцэтгэх хороо нь нөхцөл байдлын үндсэн дээр түр хороо, дэд хороог байгуулж болно.
5.3. Азийн Буудлагын Холбооны албан тушаалд нэр дэвшигч нь өөрийн үндэсний хорооны гишүүн байх бөгөөд үндэсний хорооны бичгээр илэрхийлсэн албан ёсны дэмжлэгийг авсан байна.
5.4. Сонгуульд нэр дэвших хүсэлтээ ерөнхий чуулган зохион байгуулагдахаас гурван сарын өмнө мэдэгдэж, хоёр сарын өмнө албан ёсоор нийтлүүлнэ. Нэр дэвшигчийн материал нь нэр дэвшигчтэй холбоотой мэдээлэл, товч намтрыг багтаасан байна.
5.5. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо, хороод, дэд хорооны дарга нь дөрвөн жилийн хугацаатайгаар албан тушаалаа гүйцэтгэнэ. Мөн гүйцэтгэх хорооны шинэ сонгууль явагдах хүртэл хугацаанд албан тушаалаа үргэлжлүүлэх буюу дахин сонгогдож болно.
5.6. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны гишүүн ямар нэгэн шалтгаан улмаас нас барах, огцрох, үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй болсон бол Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганы саналаар гүйцэтгэх хороо дараагийн албан тушаалыг авч хэлэлцэнэ.
5.7. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны дарга ямар нэгэн шалтгааны улмаас нас барах, огцрох, үүрэгт ажлаа гүйцэтгэх чадваргүй бол холбогдох хороо нь дараагийн сонгууль явагдах хүртэл хугацаанд өөрийн гишүүдээс нэг гишүүнийг даргын үүрэгт ажилт түр хугацаагаар томилоно.
5.8. Аливаа ямар ч тохиолдолд албан тушаалтан этгээд Азийн Буудлагын Холбооноос гаргаж буй зардлыг хувьдаа буюу хэтрүүлэн ашиглаж болохгүй.
6. Ерөнхий чуулган
6.1. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулган нь Азийн Буудлагын Холбооны удирдах дээд байгууллага байна.
6.2. Ерөнхий чуулган нь гишүүн холбоодын төлөөлөгчдөөс бүрдэнэ. Зөвхөн дараах тохиолдлуудад төлөөлөгч гишүүд санал өгөх эрхтэй байна.
6.2.1. Өөрийн эх оронд буудлагын спортын үйл ажиллагааг төлөөлж байгаа гишүүн хоёр саналын эрхтэй байх бөгөөд нэг ба хоёр төлөөлөлтэй байж болно. Хэрвээ Азийн Буудлагын Холбоонд төлөөлөл бүхий улс хоёр холбоотой бол гишүүн тус бүр нэг нэг саналын эрхтэй бөгөөд нэг төлөөлөгчийн эрхтэй.
6.2.2. Гишүүн холбоо нь тусгай томилсон төлөөлөгчөөр дамжуулан бичгээр хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр төлөөлөгчийн эрх эдлэнэ. Нэг гишүүн холбоо нь өөр гишүүн холбоог төлөөлөн ажиллахгүй. Нэг саналын эрхтэй гишүүн холбоо нь зөвхөн нэг төлөөлөгчийн эрхтэй байна. Хоёр саналын эрхтэй гишүүн холбоо нь хоёр төлөөлөгчийн саналын эрхтэй байна.
6.2.3. Азийн Буудлагын Холбоо нь Ерөнхий чуулган зохион байгуулагдахаас гурван долоо хоногын өмнө төлөөлөгчийн тухайн өөрийн улсын холбооны албан бланкийн толгой бүхий албан баримтанд бичгээр илэрхийлсэн баримтыг бэлтгэн боловсруулна.
6.2.4. Азийн Буудлагын Холбоо нь ерөнхий чуулган зохион байгуулагдахаас хоёр долоо хоногын өмнө төлөөлөгчдийн жагсаалтыг хэвлэн гаргана.
6.2.5. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны гишүүд болон хүндэт гишүүд нь өөрийн орны гишүүн холбооны төлөөлөгч биш бол ерөнхий чуулганд саналын эрхгүйгээр дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй.
6.3. Ерөнхий чуулганы ээлжит хурал нь Азийн Буудлагын Холбооны ерөнхийлөгч тусгайлан шийдвэр гаргаагүй тохиолдолд Азийн Буудлагын Аварга Шалгаруулах тэмцээн болон Азийн Наадмыг тохиолдуулан хоёр жил тутам зохион байгуулагдана.
6.3.1. Гүйцэтгэх хорооны шийдвэр болон тухайн үеийн гишүүн холбоодын нийт бүрэлдэхүүний хорин таван хувьтай тэнцэх холбоодын хүсэлтээр ерөнхийлөгч ерөнхий чуулганы ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
6.4. Ерөнхий чуулган нь хэлэлцэх асуудлыг тусгайлан нэг бүрчлэн шийдвэрлэнэ. Гишүүн холбоод хэлэлцэх асуудалд санал оруулахдаа ерөнхий чуулган зарлагдахаас гурван сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд англи хэлээр бичгээр санал оруулна. Өөрийн саналд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд мөн нэгэн адил зарчмаар санал оруулна.
6.4.1. Азийн Буудлагын Холбоог татан буулгахтай холбоотой саналаа ерөнхий чуулган зохион байгуулагдахаас зургаан сарын өмнө өргөн барина.
6.4.2. Үндсэн дүрэм, ерөнхий чуулганд нэмэлт өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо, ерөнхий чуулганы гуравны хоёрын саналаар хэлэлцэх асуудалд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
6.4.3. Ерөнхий чуулган нь зөвхөн хэлэлцэх асуудалд багтсан асуудлаар эцсийн шийдвэр гаргана.
6.5. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө бүхий ерөнхий зарлан хуралдуулах тухай сонордуулах бичиг, жилийн тайлан, аудиторын хорооны тайлан, сонгуулын нэр дэвшигчдийн тухай ерөнхий чуулган зохион байгуулагдахаас хоёр сарын дотор гишүүн холбоонд танилцуулна.
6.6. Ерөнхий чуулганы тайланг боломжтой бол хурал зохион байгуулагдсанаас хойш нэг сараас илүүгүй хугацааны дотор хэвлэж гишүүн холбоодод танилцуулна.
6.7. Чуулганы шийдвэрээр өөрөөр заагаагүй бол ерөнхий чуулганы шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлнэ.
6.8. Ерөнхий чуулганы хуралдааныг ерөнхийлөгчийн удирдлаган доор, түүний албан тушаал сул эзэнгүй үед дэд ерөнхийлөгчдийн аль нэгийг насны дарааллаар эсвэл шаардлагатай бол Ерөнхий чуулганаас тусгайлан сонгогдсон Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны аль нэг гишүүний удирдлагын доор зохион байгуулна.
6.9. Ерөнхий чуулганы хүчинтэй ирцийг төлөөлөгчдийг оролцуулаад гишүүн холбоодын хорин таван хувийн ирцээр тооцно.
6.10. Ерөнхий чуулган нээхээс өмнө ерөнхий нарийн бичгийн зүгээс саналын эрх бүхий гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж эрх бүхий саналын нийт тоог чуулганд танилцуулна.
6.11. Сонгуулиас бусад төрлийн санал хураалтыг гар өргөх байдлаар явуулж олонхийн саналаар шийдвэр гаргана. Санал тэнцэх тохиолдолд ерөнхийлөгч санал өгч болно.
6.11.1. Санал хураалтын 6.2.1-ээс 6.2.5 хүртэлх журмын дагуу хуралдааны үед арван гишүүний саналаар нууц санал хураалж явуулах хүсэлт гаргаж болно.
6.11.2. Аливаа сонгуульд зөвхөн нэг нэр дэвшигч оролцохоос бусад тохиолдолд сул орон тоонд олон нэр дэвшигч дэвших болон аль нэг гишүүн татгалзаагүй бол нууц санал хураалтаар сонгуулийг явуулна.
6.11.3. Сонгууль явуулах тохиолдолд хуралд оролцоогүй олон эсвэл цөөн нэр дэвшигчтэй санал бүхий санал хураалт хүчин төгөлдөр байна.
6.11.4. Гишүүдийн гуравны хоёрын саналаар үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах саналыг өргөн барина.
6.12. Шаардлагатай үед Ерөнхий Чуулганы хоёр хуралдааны дундуур Азийн Буудлагын Холбооны зүгээс яаралтай шийдвэр гаргаж болох бөгөөд үүнийг гишүүн холбоодод нэн даруй мэдэгдэнэ. Хэрвээ тухай шийдвэр нь ерөнхий чуулганы үүрэг хариуцлагын хүрээнд багтаж байгаа бол тухайн асуудлыг эцэслэн батлах зорилгоор ерөнхий чуулганы дараагийн хуралдааны хэлэлцэх асуудалд багтаана.
6.13. Ерөнхий чуулган нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.13.1. Азийн Буудлагын Холбооны ерөнхийлөгчийг сонгох
6.13.2. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны таван дэд ерөнхийлөгч, нэг нарийн бичиг, найман гишүүнийг томилох
6.13.3. Хүндэт гишүүний нэр дэвших асуудлаар шийдвэр гаргах
6.13.4. Азийн Буудлагын Холбооны аварга шалгаруулах тэмцээн болон азийн наадмын зохион байгуулалтын ерөнхий журмыг батлах
6.13.5. Дөрвөн жилийн хугацаанд дараагийн азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгох
6.13.6. Шаардлагатай үед түр хороо, дэд хороог байгуулах
6.13.7. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичиг, хорооны даргын жилийн тайлан, бусад холбогдох бичиг баримтын батлах
6.13.8. Гишүүн холбооноос өргөн барьсан саналыг батлах
6.13.9. Азийн Буудлагын Холбоонд нэгдэх тухай аливаа хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
6.13.10.Хоёр жил тутам гишүүнчлэлийн жилийн төлбөрийг хянан үзэх
6.13.11. Азийн Буудлагын Холбооны үндсэн дүрэм болон ерөнхий зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг шийдвэрлэх
6.13.12. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооноос гаргасан Азийн Буудлагын Холбооны ерөнхий зохицуулалтад оруулсан өөрчлөлтийг батлах
6.13.13. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны санал болгож буй хөндлөнгийн аудиторыг батлах
6.13.14. Холбоог татан буулгах
7. Гүйцэтгэх хороо
7.1. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо нь дараах бүрэлдэхүүнтэй байна.
- Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганаас сонгогдсон холбооны ерөнхийлөгч
- Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганаас сонгогдсон таван дэд ерөнхийлөгч
-Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганаас сонгосон нарийн бичиг
- Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганаас сонгогдсон Азийн Буудлагын Холбооны найман гишүүн
7.1.1. Дэд ерөнхийлөгчид нь ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжин холбогдох үүрэг хариуцлагыг хэрэгжүүлнэ.
7.1.2. Ерөнхий нарийн бичиг нь Азийн Буудлагын Холбооны төсөв санхүүг хариуцан ажиллана.
7.1.3. Хуулийн аливаа асуудлыг ерөнхийлөгч болон таван дэд ерөхийлөгчтэй хамтран хэрэгжүүлнэ.
7.1.14. Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүний гуравны хоёрын саналаар ерөнхийлөгч өөрийн албан тушаалаа хэрэгжүүлэх чадваргүй гэж үзвэл аль нэг дэд ерөнхийлөгчийг ерөнхийлөгчийн албан тушаалд томилно.
7.1.5. Ерөнхийлөгч шаардлагатай үед өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор удирдах төв байгууллагад байнгын ба түр ажилтанг авч ажиллуулах эрхтэй.
7.1.6. Гүйцэтгэх хорооны гишүүд бусад Азийн Буудлагын Холбоон дахь бусад албан тушаалд давхар ажиллаж болно.
7.2. Гүйцэтгэх хороо нь хамгийн багаар жилд нэг удаа чуулан хуралдах бөгөөд ерөнхийлөгчийн зүгээс өөр шийдвэр гаргаагүй бол азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн, азийн наадмын үед чуулан хуралдана. Гишүүдийн тавин хувийн ирцээр хүчинтэй ирцийг тооцно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахыг зөвшөөрөхгүй.
7.2.1. Ноцтой нөхцөл байдал тохиолдох болон гүйцэтгэх хорооны бусад гишүүдийн зөвшөөрснөөр гүйцэтгэх хорооны бүх гишүүд хамгийн багаар жилд нэг удаа гүйцэтгэх хорооны хуралд оролцох ёстой.
7.2.2. Гүйцэтгэх хороо нь өмнөх журмыг зөрчсөн өөрийн гишүүний эсрэг хориг батлаж болно.
7.3. Гүйцэтгэх хорооны хурлын зарлан сонордуулга болон хэлэлцэх асуудал, бусад холбогдох баримт бичгийг хурлаас зургаан долоон хоногын өмнө гишүүдэд тараана.
7.4. Гүйцэтгэх хороо нь үндсэн дүрэмд тайлбар гаргах эрх бүхий байгууллага байх бөгөөд тухайн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.
7.5. Гүйцэтгэх хороо нь Азийн Буудлагын Холбооны зорилго, зорилтыг (нэгдүгээр бүлгээс үзэх) мөн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.
7.5.1. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганы гаргасан шийдвэр болон энэхүү үндсэн дүрмийн дагуу Азийн Буудлагын Холбооны хүрээнд багтах зөхиргааны ба ерөнхий үйл ажиллагааг зохион байгуулах, удирдах
7.5.2. Дөрвөн жил тутамд техникийн ба шүүгчдийн хороо, эмнэлгийн хороо, сэргээшийн эсрэг хорооны дарга, гишүүдийг томилоно.
7.5.3. Буудлагын спортод тулгарч байгаа асуудал, зорилтыг шийдвэрлэх үүднээс дэд хороо, түр хороог байгуулах мөн дөрвөн жил тутамд тухайн хорооны дарга, гишүүнийг томилно.
7.5.4. Ерөнхий чуулганаас байгуулсан түр хороо, дэд хорооны дарга гишүүдийг томилох
7.5.5. Азийн Буудлагын Холбооноос зохион байгуулж байгаа тэмцээн, буудлагын арга хэмжээний зохих бэлтгэлийг хангах
7.5.6. Хүсэлтийн дагуу бүсийн тэмцээн уралдааныг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх
7.5.7. Азид зохион байгуулагдах тэмцээн уралдаан мөн Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журам төлөвлөгөөний дагуу Ази болон бусад тивүүдэд зохиогдох тэмцээн уралдааны хуваарь төлөвлөгөөг гаргах
7.5.8. Буудлагын спортын ерөнхий чиг удирдамжийг батлах, Азийн Буудлагын Холбооны буудлагын хөтөлбөрийг гаргах
7.5.9. Аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээн уралдааны хөтөлбөр, дэлгэрэнгүй хөтөлбөрийг шалгах, батлах
7.5.10. Азийн буудлагын спортын амжилтын жагсаалтыг гаргах, хэвлэх, тараах үйл ажиллагаанд хяналт тавих
7.5.11. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганд өргөн барих зорилгоор хүндтэт гишүүнчлэлийн саналыг оруулах
7.5.12. Азийн Буудлагын Холбооны журмын дагуу цол, хүндэтгэл олгох
7.5.13. Гишүүн холбоог хүндэт гишүүнчлэлд бүртгэх, түр түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг шийдэх
7.5.14. Шаардлагатай үед Азийн Буудлагын Холбооны ерөнхий зохицуулалтад өөрчлөлт оруулах, Олон Улсын Буудлагын Спортын Холбооны зохицуулалтад өөрчлөлт оруулах. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганы зөвшөөрлөөр тухайн өөрчлөлтийг батлана.
7.5.15. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх хорооны гишүүд, бүх хороод, дэд хороодын дарга нарын бэлтгэсэн тайланг хянан үзэх
7.5.16. Гишүүн холбооны саналыг шалгах, Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганд тухайн саналыг өргөн барих
7.5.17. Азийн Буудлагын Холбооны албан ёсны эмблем, загварын талаар шийдвэр гаргах
7.5.18. Азийн Буудлагын Холбооны бусад хорооноос хэлэлцэх боломжгүй шийдвэрийг гаргах, хамтран ажиллах
7.5.19. Энэхүү үндсэн дүрмийн 6.12-д заасан шаардлагатай асуудлаар шийдвэр гаргах
7.5.20. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганаас зөвшөөрсөн нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитийн компаниар хяналт хийлгэн Азийн Буудлагын Холбооны санхүүгийн менежментийн асуудлыг хариуцах
8. Хороод ба дэд хороод:
8.1. Азийн Буудлагын Холбооны бүрэлдэхүүнд техникийн ба шүүгчдийн хороо, эмнэлгийн ба сэргээшийн эсрэг хороо гэсэн хоёр байнгын хороо багтана.
8.1.1. Дээр дурьдсан хоёр байнгын хороо нь хорооны дарга, хамгийн дээд тоогоор найман гишүүн гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эдгээр бүрэлдэхүүнийг Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооноос томилно. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг заавал оруулсан байна.
8.1.2. Эдгээр хоёр байнгын хороо нь ерөнхий зохицуулалтад заасны дагуу буудлагын тэмцээн, арга хэмжээ, тэмцээн уралдаан, үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулахтой холбоотой техникийн асуудлаар Азийн Буудлагын Холбоонд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
8.2. Шаардлагатай үед эдгээр хоёр байнгын хорооны хуралдааныг хорооны даргын санаачилгаар Азийн Буудлагын Холбооны ерөнхийлөгчийн зөвшөөрсний үндсэн дээр жилд нэг удаа зарлан хуралдуулна.
8.2.1. Байнгын хоёр хорооны дарга нь Азийн Буудлагын Холбоонд
- хурал зохион байгуулагдсанаас хойш хоёр долоо хоногын дотор байнгын хорооны хурлын тайланг танилцуулах
- Азийн Буудлагын Холбооны дараагийн гүйцэтгэх хорооны хуралдаанаас зургаан долоо хоногын өмнө Азийн Буудлагын Холбоонд хорооны зүгээс санал оруулах
8.3. Техникийн ба шүүгчдийн хороо нь хорооны дарга ба найман гишүүнээс бүрдэнэ. Иймээс бүх буудлагын үйл ажиллагаанд гурван үндсэн бүлгийн төлөөллийг оролцуулна. Үүнд:
- урт буу + хөдөлгөөнт бай: эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг багтаасан гурван хүний төлөөлөлтэй
- гар буу: эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг багтаасан гурван хүний төлөөлөлтэй
- үрлэн сумт буу: эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг багтаасан гурван хүний төлөөлөлтэй.
8.3.1. Гурван бүлэг нь бүлгийн дотор эрэгтэй, эмэгтэй төлөөлөгчийг томилно. Техникийн ба шүүгчдийн хорооны дарга нь өөрийн бүлгийн төлөөлөгч байна.
8.3.2. Техникийн ба шүүгчдийн хорооны дарга болон эрэгтэй эмэгтэй хоёр төлөөлөгч ажлын хэсгийг бүрдүүлж Азийн Буудлагын Холбоонд санал, төсөл, сонордуулга өргөх борих үйл ажиллагааг хариуцна.
8.4. Техникийн ба шүүгчдийн хороо нь дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ.
8.4.1. Урт буу, гар буу, хийн буудлагатай холбоотой техникийн асуудлыг авч хэлэлцэх
8.4.2. Буудлагын зай, техник төхөөрөмжтэй холбоотой асуудлыг хариуцах
8.4.3. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны техникийн хороотой хамтран буудлагын журмыг тайлбарлах
8.4.4. Бүсийн болон бусад аварга шалгаруулах тэмцээн, наадамд шүүгчээр оролцох шүүгчдийг Азийн Буудлагын Холбоонд санал болгох
8.4.5. Хамгийн багадаа жилд нэг удаа багийн дасгалжуулагч, шүүгчийн курсыг зохион байгуулах, удирдах явуулах
8.4.6. Азийн Буудлагын Холбооны харъяалагдах шүүгчдийн үйл ажиллагаанд зориулан тусгай удирдамж гаргах
8.4.7. Азийн Буудлагын Холбоонд ээлжит тайланг өргөн барих
8.5. Эмнэлгийн ба сэргээшийн эсрэг хороо нь дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. 8.5.1. Азийн буудлагын спортын тамирчдын буудлагын ур чадварыг сайжруулах зорилгоор шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах
8.5.2. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журмын дагуу сэргээшийн эсрэг хяналт тавих
8.5.3. Буудлагын тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа азийн орнууд болон гишүүн холбоодод эмнэлгийн ба сэргээшийн эсрэг асуудлаар зөвлөгөө, зааварчилгаа өгөх
8.5.4. Азийн буудлагын холбоонд ээлжит тайланг өргөн барих
8.6. Хэрвээ түр хороод эсвэл дэд хороод байгуулагдсан бол эдгээр түр хороодод Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо болон хоёр байнгын хороодын аль нэг нь хяналт тавина.
8.6.1. Түр хороод ба дэд хороод нь хорооны дарга хамгийн дээд хэмжээ болох дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо томилно. Тус бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй хүйсийн төлөөллийг оролцуулна.
8.6.2. Хамгийн багаар хянах байгууллагын нэг гишүүн тухайн түр хороо болон дэд хорооны гишүүний бүрэлдэхүүнд багтсан байна.
8.6.3. Түр хороод болон дэд хороод нь өөрийн хяналт тавих үүрэгтэй хороонд ажлаа тайлагнана.
8.7. Бүх хороо болон дэд хороодын дарга нар Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны хуралдаанд санал өгөхгүйгээр дуу хоолойгоо илэрхийлэн оролцоно.
9. Холбоог татан буулгах
9.1. Холбоог татан буулгах асуудал нь Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганы хэлэлцэх асуудалд багтана. Хянан хэлэлцэх зорилгоор ерөнхий чуулган зарлан хуралдуулахаас хамгийн багаар зургаан сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд бичгээр илэрхийлсэн хүсэлтээ өргөн барих ёстой. Тухайн мэдэгдлийг явуулаагүй тохиолдолд ерөнхий чуулганы хуралдаан зохион байгуулагдах явцад хүсэлтийг өргөн барина.
9.2. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулганы гишүүдийн саналын дөрөвний гурван хувийн саналаар холбоог татан буулгана.
9.3. Азийн Буудлагын Холбоог татан буулгах тохиолдолд бүх өр төлбөрийг суутгасны дараа үлдэж буй өмч хөрөнгийг гишүүн холбоодод тараан хувиарлана. Албан баримт бичгүүдийн Олон Улсын Буудлагын Спортын Холбоонд шилжүүлэн өгнө.
10. Бусад зүйлс
10.1. Азийн Буудлагын Холбооны албан ёсны хэл нь англи хэл байна.
10.1.1. Англи хэл дээр бичсэн үндсэн дүрэм, ерөнхий зохицуулалт, тэмцээний журам, Азийн Буудлагын Холбооны бусад албан бичиг баримтууд нь аливаа орчуулгын дээр үндсэн зохицуулах баримт байна.
10.1.2. Азийн буудлагын холбооны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах тохиолдолд тухайн тэмцээн уралдааныг зохион байгуулж байгаа улс нь англи хэлээс гадна өөрийн улсын албан ёсны хэлээр тэмцээний хөтөлбөр, заавар, сонордуулга гэх мэт албан бичгүүдийг бэлтгэж болно.
10.2. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журам нь мөн Азийн Буудлагын Холбооны гишүүдэд хамаарна.
10.3. Азийн Буудлагын Холбооны үндсэн дүрэм болон Азийн Буудлагын Холбооны ерөнхий зохицуулалтад багтаагүй аливаа асуудалд Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журам зохицуулах давуу эрхтэй байна.
10.4. Тэмцээн уралдааныг зохион байгуулах, аливаа асуудал, журмыг тайлбарлахад тамирчдын ур чадварыг нэн тэргүүнд харгалзан үзнэ. Олон улсын хамтын ажиллагаа нь аливаа харилцаанд нэн чухал үнэ цэнэтэй.
10.5. Азийн Буудлагын Холбооны санхүүгийн жил нь нэгдүгээр сарын нэгнээс арван хоёрдугаар сарын гучин нэгний өдөр хүртэл үргэлжилнэ.
10.6. Үндсэн дүрмийн хавсралтад дараах зүйлс багтана.
Хавсралт А – Азийн Буудлагын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны бодлого
Хавсралт “А” – Азийн Буудлагын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны бодлого
Энэхүү үндсэн дүрмийг 2010 оны 11-р сарын 17-ны өдөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотод Азийн Буудлагын Холбооны ээлжит ерөнхий чуулганаар баталж хүчин төгөлдөр болсон бөгөөд өмнөх найруулгыг шинэчилэн найруулсан.
АЗИЙН БУУДЛАГЫН ХОЛБООНЫ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДЛОГО
А.1. Удиртгал
А.1.1. Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага, Азийн Буудлагын Холбооны гишүүн байгууллага, Азийн Буудлагын Холбооны албан тушаалтнуудын хооронд шуурхай, найдвартай, үр ашигтай харилцаа тогтоох зорилгоор энэхүү бодлогыг баталсан. Азийн Буудлагын Холбооны төсөв санхүүгийн асуудалд дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх Азийн Буудлагын Холбооны төв удирдлагын албан тушаалтанд үйл ажиллагааны зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү бодлогыг баталсан.
А.1.2. Энэхүү бодлого нь Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага болон Азийн Буудлагын Холбооны бус гадаад хөндлөнгийн харилцагчдын хоорондох харилцааг зохицуулахад хамаарахгүй.
А.1.3. Энэхүү бодлого нь Азийн Буудлагын Холбооны үндсэн дүрмийн салшгүй хэсэг байна.
А.2. Зарчим
А.2.1. Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага нь Азийн Буудлагын Холбооны гишүүн холбоод болон Азийн Буудлагын Холбооны албан тушаалтнуудтай тусгай электрон захидал (и-мэйл), вэб сайтаар дамжуулан харилцана.
А.2.2. Азийн Буудлагын Холбооны гишүүн холбоод болон Азийн Буудлагын Холбооны албан тушаалтнууд нь электрон захидал (и-мэйл), вэб сайтаар дамжуулан харилцах зорилгоор интернетээс хавсралтыг татах, “PDF” формат гэх мэт олон төрлийн форматаар бичсэн бичиг баримт, зургийг унших ур чадварыг эзэмшсэн байна.
А.2.3. Азийн Буудлагын Холбооны бүх гишүүн холбоод болон Азийн Буудлагын Холбооны албан тушаалтнууд нь Азийн Буудлагын Холбооны төв удирдлагад өөрийн албан ба албан бус мэйл хаягыг танилцуулах бөгөөд тухайн мэйл хаягыг байнга хүчинтэй байлгах бөгөөд тухайн мэйл хаяг нь жижиг хавсралт мэдээлэл гэх мэт мэдээ, мэдээллийг хүлээн авах боломжтой байна. Азийн Буудлагын Холбоо нь дэлхийн хаанаас ч хялбар холбогдох боломжтой, спайм (мэйл захидлын нэг хэлбэр) хамгаалалттай, багтаамж, найдвартай байдал сайн, үнэ төлбөргүй, вэбд суурилсан мэйл үйлчилгээг хэрэглэнэ.
А.2.4. Дээрх журмыг үл мөрдсөнөөс үүсэн гарах харилцаа холбооны саад, бэрхшээлийг Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага хариуцахгүй.
А.2.5. Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага ба Азийн Буудлагын Холбооны гишүүн холбоодын хооронд солилцож байгаа хавсралттай болон хавсралтгүй мэйл захидал нь Азийн Буудлагын Холбооны харилцаа холбооны асуудалд хамаарах бөгөөд Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллагатай зохих журмын дагуу харилцана. Захидлын толгой хэсэг дахь мэдээлэл нь (огноо, агуулга болон бусад гарчиг) тухайн мэйл захидлыг урьдчилан тодорхойлох үүрэгтэй.
А.2.6. Ерөнхий журамд заасны дагуу Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага нь гадагш илгээсэн мэйл захидлыг хүлээн авсан тухай мэдэгдлийг шаардахгүй. Азийн Буудлагын Холбооны дотоод чиг удирдамжинд заасан нөхцөл байдлаас бусад тохиолдолд Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллагын зүгээс тухайн захидалд ямар нэгэн автомат алдаа байхгүй, харилцаа амжилттай болсныг тайлбарлана.
А.2.7. Гадагш илгээж байгаа мэйл захидалд илгээх боломжгүй, хүлээн авагч тодорхойгүй, мэйл хайрцаг дүүрэн гэх мэт ямар нэгэн автомат алдаа илрэх тохиолдолд Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллага тухайн нөхцөл байдал, дотоод журамд тохируулан холбогдох хүлээн хаяглагчид хариуцлага тооцохгүйгээр өөрийн зүгээс арга хэмжээ авна.
А.2.8. Албан бичиг баримтыг электрон аргаар явуулах боломжгүй бол Азийн Буудлагын Холбоо нь уламжлалтт үйлчилгээг (ердийн ба бүртгэлтэй агаарын шуудан) сонгоно. Азийн Буудлагын Холбооны ерөнхийлөгчийн зөвшөөрөл өгөөгүй бол эсвэл онцгой нөхцөл байдалтай холбогдуулан тусгайлан заагаагүй бол Азийн Буудлагын Холбоо нь хувь хүмүүсээр мэдээллийг дамжуулахгүй.
А.2.9. Азийн Буудлагын Холбоо нь дээр дурьдсан зарчмуудтай холбогдуулан Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллагын нарийн бичгийн ба техникийн ажилчдын үйл ажиллагаанд зориулан дотоод дэлгэрэнгүй журмыг батлан гаргана.
АЗИЙН БУУДЛАГЫН ХОЛБОО
ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАЛТ
ГАРЧИГ
АГУУЛГА
1. Зорилго
Азийн буудлагын холбооны (цаашид Азийн Буудлагын Холбоо гэх) ерөнхий зохицуулалт нь олон улсын буудлагын холбоо (цаашид Олон Улсын Буудлагын Спортын Холбоо гэх) журмын дагуу Азид явагдах албан ёсны буудлагын аварга шалгаруулах тэмцээн болон бусад томоохон тэмцээн уралдааныг удирдан зохион байгуулна.
Эдгээр ерөнхий зохицуулалт нь бүтэц зохион байгуулалтын, техникийн, захиргааны зохицуулалт, азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрийг удирдан зохион байгуулах үндсэн баримт бичиг болно.
2. Заалт ба нөхцөл
2.1. Зөвхөн Азийн Буудлагын Холбооны гишүүн холбоо нь азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны бусад гишүүд Азийн Буудлагын Холбооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр азийн буудлагын холбооны аварга шалгаруулах тэмцээнд оролцож болно.
2.2. Азийн Буудлагын Холбооны зөвшөөрөл, удирдлаган доор Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бүх гишүүд энэхүү ерөнхий зохицуулалтыг дагаж мөрдөнө.
2.3. Гишүүн холбоод нь Азийн Буудлагын Холбооны удирдлаган доор зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан болон Азийн Буудлагын Холбооны хүлээн зөвшөөрсөн арга хэмжээ, сургалт, азийн тэмцээн уралдаануудтай холбоотой бүх асуудалд Олон Улсын Буудлагын Спортын Холбоотой албан ёсоор хамтран ажиллахдаа Азийн Буудлагын Холбоонд хандана.
3. Азийн Буудлагын Холбооны удирдлаган доор зохион байгуулах тэмцээн уралдааныг удирдан зохион байгуулах болон тэмцээн уралдааны давтамж
3.1. Азийн Буудлагын Холбоо нь доор дурьдсан зүйлсийг удирдах, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, хяналт тавих үүрэгтэй. Үүнд:
- Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн
- Азийн наадмын үеэр зохион байгуулагдах буудлагын арга хэмжээ
- Азид зохион байгуулагдах бүсийн буудлагын тэмцээн уралдаан
-Азийн Буудлагын Холбооны зохион байгуулсан болон хяналт тавьж буй аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээн уралдаан (тухайлбал азийн спорт гар буу, хийн буу, хөдөлгөөнт байт төрөл гэх мэт)
3.2. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулган нь Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны санал, зөвлөмжийн үндсэн дээр азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсыг сонгоно.
3.3. Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо нь аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээн уралдааны хөтөлбөр, дэлгэрэнгүй арга хэмжээг хянан шалгаж батална.
3.4. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа бүх төрлөөр явагдана. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний давтамж болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны зөвшөөрлийн үндсэн дээр олимпийн квотыг хувааж, хуваарилана.
3.5. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй гишүүн холбоо нь зохион байгуулах хороог сонгох Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулган хуралдахаас хамгийн багаар гурван сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд хандан хүсэлт гаргана. Азийн Буудлагын Холбоо нь зохих журмын дагуу Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулган зохион байгуулагдахаас хамгийн багаар хоёр сарын өмнө бүх гишүүн холбоодод мэдэгдэнэ. Хүсэлтэд дараах зүйлс багтсан байна.
3.5.1. Аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтад зориулан дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байгаа эрх бүхий төрийн байгууллага, холбогдох үндэсний олимпийн хорооны албан мэдэгдэл
3.5.2. Азийн Буудлагын Холбооны үнсдэн дүрмийн бүх шалгуур, Азийн Буудлагын Холбооны ерөнхий зохицуулалт, Олон Улсын Буудлагын Спортын Холбооны шалгуур, ерөнхий зохицуулалтыг дагаж мөрдөх тухай мэдэгдэл
3.5.3. Азийн Буудлагын Холбооны гишүүн холбоодыг урих, шаардлагатай бол оролцогч, албан тушаалтанд холбогдох шаардлагатай виз, зөвшөөрлийн олгох тухай мэдэгдэл
3.5.4. Олон Улсын Буудлагын Спортын Холбооны холбогдох шалгуурыг хангах одоогийн ашиглаж байгаа ба цаашид нэвтрүүлэх буудлагын зай, бусад тоног төхөрөмжийн тодорхойлолт. Үрлэн сумт бууны төрөлд үрлэн сум нь материал болон буудлагын хувьд зөвшөөрөгдсөн эсэхийг зөвшөөрөгдсөн эсэх мөн зөвшөөрөгдөх зайн мэдээллийг агуулсан байна.
3.5.5. Аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах байгууллага, буудлагын талбайн хүчин чадал, буудлагын талбайн тоног төхөөрөмж, буудлагын талбай руу болон талбайгаас явах тээврийн хөдөлгөөн, бусад холбогдох мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл. Буудлагын тамирчид болон техникийн ажилтнуудад зориулан зочид буудал болон буудлагын талбайн хооронд автобусаар үйлчилнэ.
3.5.6. Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтаахаар төлөвлөсөн арга хэмжээний жагсаалтын тухай мэдэгдэл
3.5.7. Бай, хоолны зардлын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх тухай мэдэгдэл
3.6. Хэрвээ тодорхой шалтгааны улмаас арга хэмжээг зохион байгуулахаар сангогдсан улс тухайн аварга шалгаруулах тэмцээн болон тодорхой төлөвлөсөн тодорхой арга хэмжээг зохион байгуулах боломжгүй бол Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны зүгээс аварга шалгаруулах тэмцээн, тодорхой арга хэмжээг зохион байгуулах зорилгоор өөр улсын сонгож болно.
3.6.1. Аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа гишүүн улс нь аварга шалгаруулах тэмцээнээс 15 хоногоос хэтрүүлэхгүйгээр зөвхөн Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны зөвшөөрлийн үндсэн дээр азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзаж болно.
3.6.2. Зөвшөөрөлгүйгээр буюу зохих хугацаанаас хэтрүүлэн тэмцээн уралдааны зохион байгуулалтаас татгалзах тохиолдолд Азийн Буудлагын Холбооны удирдлаган доорх тэмцээнд оролцох эрхийг Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооноос тогтоосон хугацааны турш түр хугацаанд түдгэлзүүлэх эсвэл Азийн Буудлагын Холбооны гишүүнчлэлээс түдгэлзүүлэх, торгууль оногдуулах зэрэг арга хэмжээ авна.
3.6.3. Хэрвээ ямар нэгэн улс азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргаагүй бол Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хороо Азийн Буудлагын Холбооны гишүүн аль нэг холбоог зохион байгуулагчаар томилно. Хэрвээ ийнхүү сонгох боломжгүй бол Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулган, яаралтай үед Азийн Буудлагын Холбооны гүйцэтгэх хорооны зүгээс аварга шалгаруулах ээлжит тэмцээнийг цуцлах эрхтэй.
4. Азийн Буудлагын Холбооны удирдлаган доорх тэмцээн уралдааны цаг, тов, үргэлжлэх хугацаа
4.1. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн Буудлагын Холбооны бусад тэмцээн уралдааны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилгоор Азийн Буудлагын Холбоо нь зохион байгуулагч улстай хамтран тухайн аварга шалгаруулах тэмцээн, бусад тэмцээн, уралдааны цаг, тов, үргэлжлэх хугацааг тогтооно.
4.1.1. Олимпийн наадмын өмнөх жилүүдэд азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнүүд нь Олон Улсын Буудлагын Спортын Холбооны дэлхийн цомын тэмцээний дараа зохион байгуулагдана.
4.2. Дасгал сургуулилт хийх нэг хоногын хугацаа болон нээлт, хаалтын үйл ажиллагааг оруулаад азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний албан ёсны үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа нь 12 хоногоос хэтрэхгүй байна. Зохион байгуулах хуралдааны үеэр албан ёсны дасгал сургуулилт эхлэхээс өмнө нэмэлт дасгал сургуулилтын зорилгоор буудлагын талбайг нээж болно.
4.2.1. Азийн Буудлагын Холбооны зөвшөөрлийн үндсэн дээр азийн аварга шалгаруулах тэмцээний үргэлжлэх хугацааны хамгийн урт хугацаа нь арван дөрвөн хоног байна.
5. Буудлагын арга хэмжээ
5.1. Азийн Буудлагын Холбооноос хүлээн зөвшөөрсөн төрлүүд
5.1.1. Эрэгтэйчүүдийн буудлагын төрлүүд
5.1.2. Эмэгтэйчүүдийн төрөл
5.1.3. Өсвөрийн эрэгтэй ангилалын төрлүүд
5.1.4. Өсвөрийн эмэгтэй ангиллын төрлүүд
5.1.5. Залуучуудын ангиллын төрлүүд
5.2. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд заавал багтах ганцаарчилсан ба багийн төрлүүд
5.2.1. Эрэгтэйчүүдийн төрөл
5.2.2. Эмэгтэйчүүдийн төрөл
5.2.3. Өсвөрийн эрэгтэй заавал байх төрлүүд
5.2.4. Өсвөрийн эмэгтэйчүүдийн заавал багтах төрөл
5.3. Олимпын, мэргэжлийн ур чадварын, эцсийн үе шатын тоглолт нь өсвөрийн, ахмадын, залуусын насны ангиллаар явагдана.
5.4. Азийн Буудлагын Холбооны зөвшөөрлийн үндсэн дээр Олон Улсын Буудлагын Спортын Холбооноос хүлээн зөвшөөрсөн өөр төрлийг азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт оруулж болно. Энэ тохиолдолд хамгийн багаар зургаан гишүүн холбоо тухайн төрлийг өөрийн оронд үндэсний аварга шалгаруулах тэмцээний түвшинд хөгжүүлсэн болохыг батласан байна.
5.5. Хоёр дараалан явагдах азийн аварга шалгаруулах тэмцээний оролцогчдын тоо эрэгтэйчүүдийн төрөлд хорин тав, эмэгтэйчүүдийн төрөлд арван тав, өсвөрийн бүх төрөл арван тав хүрэхгүй бол Азийн Буудлагын Холбоо нь заавал байх ба сонголтот төрлийн аль нэгээс ижил төрлүүдийг хасах боломжтой. Азийн Буудлагын Холбооны ерөнхий чуулган нь эцсийн шийдвэр гаргана.
6. Өсвөрийн ангиллын тухай зохицуулалт
6.1. Тэмцээн зохиогдох жил арван хоёрдугаар сарын 31-ны байдлаар хорин нэгэн наснаас доош настай оролцогчдыг өсвөр насны ангилалд хамруулна.
6.1.1. Өсвөрийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын төрлийг азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд төлөвлөхдөө буудлагын төрөл тус бүрийн оролцогчдын тоо нь эрэгтэй, эмэгтэй оролцогчдод ижил байна. Энэ тохиолдолд холимог оролцоог зөвшөөрөхгүй.
6.1.2. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн оролцогчид өөрийн сонголтоос хамааран өсвөрийн ба мэргэжлийн аль нэг ангилалд оролцож болно.
6.1.3. Хэрвээ тухайн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн ангилал байхгүй бол өсвөрийн ангиллын оролцогчид ижил явагдах аварга шалгаруулах тэмцээний бусад төрлүүдэд өсвөрийн насны ангиллаар оролцож болох боловч өөрийн үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн гишүүдийн адил тухайн төрөлд оролцож болно.
6.2. Залуучуудын буюу сонихогчдын ангилал
6.2.1. Энэ насны оролцогчид олон улсын олимпийн хороо (ОУОХ) болон азийн олимпийн зөвлөл (АОЗ) –ийн журмын дагуу буудлагын спортын тэмцээн уралдаанд оролцоно.
6.2.2. Олон улсын олимпийн хороо нь Олон Улсын Буудлагын Спортын Холбоотой хамтран дөрвөн жил тутам зохион байгуулах залуучууд оюутны олимпийн наадмын шалгуур нөхцлийг тодорхойлно.
6.2.3. Азийн Олимпийн хороо нь Азийн Буудлагын Холбоотой хамтран дөрвөн жил тутам зохион байгуулагдах азийн залуучууд оюутны наадмын шалгуур нөхцлийг тодорхойлно.
7. Багийн бүтэц, оролцогчдын тоо, оролцоо
7.1. Зөвхөн Азийн Буудлагын Холбооны гишүүд Азийн Буудлагын Холбооны тэмцээн уралдаанд оролцоно. Азийн Буудлагын Холбооны тэмцээн уралдаанд оролцож байгаа буудлагын бүх тамирчид тэмцээн зохион байгуулагдах хүртэл гурван жилийн хугацаанд төлөөлж байгаа улсын иргэн нь байхаас гадна Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журмыг дагаж мөрдөнө.
7.1.1. Азийн Буудлагын Холбооны тэмцээн уралдаанд оролцож байгаа буудлагын бүх тамирчид Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтад (Хавсралт D) заасан стандарт аргачлалын дагуу Олон Улсын Буудлагын Спортын Холбооноос олгосон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны тодорхойлох дугаартай (ID) байх ёстой.
7.1.2. Азийн Буудлагын Холбоо болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны эцсийн шийдвэрийн үндсэн дээр мөн гишүүн холбоодтой зөвшилцсөний үндсэн дээр гадаадыг иргэнийг улсын харъялалд бүртгэх хугацааг бууруулах эсвэл цуцлаж болно.
7.1.3. Азийн давхар иргэншилтэй оролцогч давхар иргэншлээс сонгон төлөөлөгчөөр оролцож болно. Гэхдээ нэг улс орныг төлөөлөн оролцсоны дараа дараах заалтуудад заасан иргэншлээ өөрчилсөн болон шинээр иргэншил авсан этгээдэд холбогдох заалтыг хангаагүй бол анх оролцсон улсаас өөр улсыг төлөөлөн оролцохгүй.
7.1.4. Азийн Буудлагын Холбооны хүлээн зөвшөөрсөн тэмцээн уралдаануудад аль нэг улсыг төлөөлөн оролцсон, иргэншлээ өөрчилж шинэ иргэншил авсан оролцогч иргэншлээ сольж шинэ иргэншил авснаас хойш гурван жилийн хугацаанд шинэ иргэншил авсан улсаа төлөөлөн оролцохгүй. Азийн Буудлагын Холбооны зөвшөөрөл болон холбогдох гишүүн холбоодын зөвшөөрлийн үндсэн дээр энэ хугацааг бууруулах буюу цуцлаж болно.
7.1.5. Холбоот муж, аймаг, хилийн чанадын хэлтэс, улс, колони нь хилийн өөрчлөлтийн улмаас өөр улсын хилд харъяалагдах болсон бол эсвэл олон улсын олимпийн хороо шинэ үндэсний олимпийн хороог хүлээн зөвшөөрсөн бол тухайн оролцогч өөрийн харъяалагдаж байсан улсаа үргэлжлүүлэн төлөөлж болно. Гэхдээ шинэ гишүүн холбоог Азийн Буудлагын Холбооноос хүлээн зөвшөөрмөгц шинэ гишүүн холбооны төлөөлөгч байдлаар шинэ харъяалал авсан улсаа төлөөлөн Азийн Буудлагын Холбооны тэмцээн уралдаанд оролцож болно. Гэхдээ энэхүү өвөрмөц сонголтыг зөвхөн нэг удаа хийж болно.
7.1.6. Энэхүү зохицуулалтанд тусгайлан заагаагүй бол Азийн Буудлагын Холбоо нь ерөнхий болон тусгай зорилгоор оролцогчийн иргэншил, харъяалал, оршин суух асуудал, түр хүлээх хугацаа зэрэг асуудлуудад шийдвэр гаргаж болно.
7.1.7. Оролцогчийн төлөөлөх улсын харъялалтай холбоотой аливаа маргааныг Азийн Буудлагын Холбоо зохицуулна.
7.2. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн Буудлагын Холбооны удирдлага, хяналтан доорх бусад тэмцээн уралдаанд оролцогч багийн ахлагч, дасгалжуулагч, албан тушаалтан, буудлагын тамирчид Азийн Буудлагын Холбоо болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны дүрэм, журам, тухайн тэмцээн уралдаанд хамаарах дүрэм журмыг дагаж мөрдөнө.
7.3. Азийн наадамд оролцох оролцогчдын дээд тоо болон багийн бүрэлдэхүүнийг азийн наадмыг зохион байгуулах хороо азийн олимпийн зөвлөлтэй харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
7.4. Эрэгтэй тамирчид эмэгтэй ангилалд мөн эмэгтэй тамирчид эрэгтэй ангилалд өрсөлдөхгүй.
8. Бүртгэлийн хураамж
8.1. Бүртгэлийн хураамжийг аварга шалгаруулах тэмцээн болон бусад тэмцээн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирэх үедээ зохион байгуулах хороонд төлнө.
8.2. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний бүртгэлийн хураамжийг дараах байдлаар тооцно.
8.2.1. Төрөл тус бүрт оролцогч тус бүр: 150 америк доллар
(Энэхүү хураамжийн 25 америк доллар нь Азийн Буудлагын Холбоонд шилжих бөгөөд хэрвээ аварга шалгаруулах тэмцээн нь MQS статуст хамаарах бол таван америк долларыг Олон Улсын Буудлагын Спортын Холбоонд төлнө. Энэхүү төлбөрийг аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш гуч хоногын дотор Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтад заасны дагуу шилжүүлнэ. )
8.2.2. Баг тус бүр: 75 америк доллар
(Үүнээс 25 америк долларыг аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш гуч хоногын дотор Азийн Буудлагын Холбоонд шилжүүлнэ.)
8.2.3. Дасгалжуулагч, дагалдан яваа бусад албан тушаалтан тус бүр: 50 америк доллар
8.3. Азийн Буудлагын Холбооны тивийн ба бүсийн аварга шалгаруулах бусад тэмцээний бүртгэлийн хураамжийг дараах байдлаар тооцно.
8.3.1. Төрөл тус бүрт оролцогч тус бүр: 150 америк доллар
(Энэхүү хураамжийн 15 америк доллар нь Азийн Буудлагын Холбоонд шилжих бөгөөд хэрвээ аварга шалгаруулах тэмцээн нь MQS статуст хамаарах бол таван америк долларыг Олон Улсын Буудлагын Спортын Холбоонд шилжүүлнэ. Энэхүү төлбөрийг аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш гуч хоногын дотор Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтад заасны дагуу шилжүүлнэ. )
8.3.2. Баг тус бүр: 75 америк доллар
(Үүнээс хорин таван америк долларыг аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш гуч хоногын дотор Азийн Буудлагын Холбоо шилжүүлнэ.)
8.3.3. Дасгалжуулагч, дагалдан яваа бусад албан тушаалтан тус бүр: 50 америк доллар
8.4. Дараах тохиолдлуудаас бусад тохиолдолд хураамж авахгүй байж болно.
8.4.1. Бүртгэлийн хугацаанаас хэтэрсэн бүртгэлд бүртгэл тус бүрт 50 америк долларын торгууль оногдуулах бөгөөд энэ торгуулийг хугацаа хэтрүүлсэн холбооноос зохион байгуулах хороонд төлнө. Хэрвээ энэхүү хугацаа хэтэрсэн бүртгэлийн хураамжийг тэмцээн өндөрлөх хүртэл төлөөгүй бол зохион байгуулах хороо Азийн Буудлагын Холбоонд нэхэмжлэл явуулна. Энэ тохиолдолд 100 америк долларын нэмэлт торгууль оногдуулна. Азийн Буудлагын Холбоо нь холбогдох холбоонд нэг зуун америк долларын торгууль оногдуулахаас гадна хугацаа хэтэрсэн бүртгэлийн нэхэмжлэлийг явуулна. Эдгээр төлбөрүүдийг тухайн жилийн аравдугаар сарын нэгний өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлнө. Хэрвээ нийт төлбөрийг заасан хугацаанд төлөхгүй бол тухайн холбооны Азийн Буудлагын Холбооны дараагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг хязгаарлана.
8.4.2. Үрлэн сумтай бууны төрөлд дасгал сургуулилтын байн төлбөрийг оролцогчдоос авах бөгөөд энэхүү төлбөрийн хэмжээг урьдчилан зарлан мэдэгдэнэ.
9. Буудлагын талбай ба тоног төхөөрөмж
9.1. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн ба азийн наадмын буудлагын талбай ба тоног төхөөрөмжийн зөвшөөрөгдөх доод тоо хэмжээ
9.1.1. Trap ба Skeet –ийн талбай нь хамт нэг талбайд байрлана. Double trap талбайг тусгайлан бэлтгээгүй бол trap талбайг double trap болгон ашиглаж болно.
9.1.2. 9.1-д заасан талбайн зөвшөөрөгдөх доод хэмжээ нь азийн хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн, үрлэн сумт буудлагын аварга шалгаруулах тэмцээнд хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд харьцангуй бага талбайг ашиглана.
9.1.3. Урт буу, гар бууны буудлагын зорилгоор ашиглаж байгаа талбай нь нар, салхи, борооноос хамгаалагдсан байна.
9.1.4. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн, азийн наадмын хийн буудлагын талбай нь байшин дотор байрласан байна.
9.1.5. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд гар буу ба урт бууны төрөлд мөн шигшээ шатанд Азид загварыг гаргасан, үйлдвэрлэсэн Олон Улсын Буудлагын Спортын Холбооны хүлээн зөвшөөрсөн загвар, модел, байн системийг ашиглана.
9.1.6. Буудлагын төрлүүдэд явагдах тэмцээн уралдааны жигд хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор шаардлагатай үед зарим төхөөрөмжийг нэмж байрлуулж болно.
9.2. Тоног төхөөрөмжүүд нь Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтыг хангасан байна.
9.3. Буудлагын талбай болон бусад нэмэлт ттоног төхөөрөмжийн байрлал нь аварга шалгаруулах тэмцээний тамирчдын байрлаж байгаа буудлаас (азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн) мөн тамирчдын хотхон (азийн наадам) мөн тэмцээний зохион байгуулагчдын бэлтгэсэн бусад байрлах газруудаас авто замаар замын хөдөлгөөний хамгийн өндөр ачаалалтай үед зорчиход зарцуулах дээд хугацаа нь 45 минутаас хэтрэхгүй байх нь зүйтэй.
9.4. Олон улсын пара олимпийн хороо (ОУПОХ) мөн азийн пара олимпийн хороо (АПОХ) –ны дүрэм, зохицуулалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын оролцоог хангах зорилгоор тусгай шинэ талбай, тоног төхөөрөмжийг зураг төслийг боловсруулж барина.
9.5. Мөн үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй буудлагын тамирчдын оролцоог хангах зорилгоор шаардлагатай үед тухайн үед ашиглаж байгаа талбай, тоног төхөөрөмжийг шинэчлэн ашиглаж болно
9.6. Тэмцээний хөтөлбөр нь Олон Улсын Буудлагын Спортын Холбооны дүрэм журмын дагуу албан бус сургалт дасгалжуулалтын хөтөлбөрт хангалттай цаг хугацааг багтаах хэрэгтэй гэдгийг зохион байгуулагчдад сануулж байна.
9.7. Дасгал сургуулилт болон тэмцээн уралдааны үеэр Олон Улсын Буудлагын Спортын Холбооны зохих журмыг хангасан сумыг хангалттай тоо хэмжээгээр зохих үнээр худалдан борлуулах нь зохион байгуулах хорооны үүрэг юм. Олон Улсын Буудлагын Спортын Холбоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурван брэндийг ашиглах бодлого баримтална.
10. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтын удирдлага, хөтөлбөр, дараалал
10.1. Зохион байгуулж буй гишүүн холбоо нь зохион байгуулах хороог байгуулж ерөнхий зохицуулалт болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журмын дагуу азийн ба дэлхийн рекордын хүлээн зөвшөөрөх аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
10.2. Зохион байгуулах хороо нь Азийн Буудлагын Холбооны зөвшөөрөл авах, эцэслэн батлуулах зорилгоор аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн багаар арван таван сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд урьдчилсан бүрэн хөтөлбөрийн шилжүүлнэ.
10.2.1. Зохион байгуулах хороо нь аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаас арван хоёр сарын өмнө хүлээн авч, батлагдсан урьдчилсан төлөвлөгөөг гишүүн холбоодод тарааж Азийн Буудлагын Холбооны албан сэтгүүлд хэвлүүлнэ.
10.2.2. Урьдчилсан бүртгэлийн маягтыг урьдчилсан хөтөлбөрийн хамт тараан өгнө.
10.3. Зохион байгуулах хороо нь Азийн Буудлагын Холбооноос зөвшөөрөл хүсэх, эцэслэн батлуулах зорилгоор аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаас хамгийн багаар арван хоёр сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд эцсийн хөтөлбөрийн танилцуулна.
10.4. Аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүн холбоод аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэх албан ёсоор заасан өдрөөс хамгийн багаар найман сарын өмнө зохион байгуулах хороонд урьдчилсан бүртгэлийн маягтыг буцаан өгөх ёстой.
10.4.1. Урьдчилсан бүртгэлийн маягтанд оролцох хүсэлтэй гишүүн холбооны хувийн ба багийн төрөл, төрөл тус бүрт оролцох тамирчдын тоо, дагалдан явах албан тушаалтнуудын тоо, байр, хоолны зардлын шаардлагатай мэдээлэл зэрэг мэдээллийг багтаасан байна.
10.5. Зохион байгуулах хороо нь аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаас хамгийн багаар найман сарын өмнө батлагдсан эцсийн хөтөлбөр, урилгыг урьдчилсан бүртгэлийн хураамжийг буцаан өгсөн бүх гишүүн холбоодод шилжүүлэн өгнө.
10.5.1. Эцсийн бүртгэлийн хураамжийг эцсийн хөтөлбөрийн хамт тараана.
10.6. Аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтэй бүх гишүүн холбоод аварга шалгаруулах тэмцээний албан ёсоор хүрэлцэн ирэх өдрөөс хамгийн багаар гуч хоногийн өмнө эцсийн шатны бүртгэлийн хураамжийг буцаан өгнө.
10.6.1. Эцсийн шатны бүртгэлийн хураамжинд дараах мэдээлэл багтсан байна.
- төрөл тус бүрт оролцох тамирчдын бүтэн нэр, төрсөн он сар өдөр, Олон Улсын Буудлагын Спортын Холбооны тодорхойлох дугаар (төлөөлөгчийг оролцуулан)
- дагалдах албан тушаалтны бүтэн нэр, төрсөн он сар өдөр
- гаалийн бүрдүүлэлтийн зорилгоор бүх зэвсэг, хангамжийн жагсаалт, мэдээлэл
- хүрэлцэн ирэх, буцахтай холбоотой бүх шаардлагатай зам тээврийн мэдээлэл
- байр, хоолны бүх шаардлагыг тусгасан мэдээлэл
10.6.2. Ямар нэгэн эргэлзээтэй байдал үүсэхээс урьдчилсан сэргийлэх зорилгоор факсаар ба электрон шуудангаар (и-мэйлээр) эцсийн шатны бүртгэлийн маягтыг яввуулна.
10.6.3. Зохион байгуулах хороо эцсийн шатны бүртгэлийн хураамжийг хүлээн авснаас хойш оролцогчд тамирчдын тоог бууруулах шийдвэр гаргаж буй гишүүн холбоо нь эцсийн шатны бүртгэлийн хураамжинд багтсан бүх бүртгэл, тамирчдын тооны дагуу бүх холбогдох хураамжийг төлнө.
10.7. Зохион байгуулах хороо дээр дурьдсан эцсийн хугацаанаас хойшхи бүртгэлээс татгалзах эрхтэй.
10.8. Зохих хугацаанд эцсийн шатны бүртгэлийн анкетийг хүлээлгэн өгөөгүй гишүүн холбоо нь хэдийгээр аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах газар хүрэлцэн ирсэн байсан ч аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүй.
10.9. Дараах тохиолдлуудад зохион байгуулах хороо хугацаа хэтэрсэн бүртгэлийг хүлээн зөвшөөрч болно.
- эцсийн шатны хөтөлбөрийг өөрчлөх шаардлагагүй байх
- хугацаа хэтэрсэн бүртгэл нь зохион байгуулах бусад үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх
10.10. Төрөл тус бүрт оролцох тамирчин ба түүний төлөөний хүний нэрсийг тухайн төрөл эхлэхээр төлөвлөгдсөн өдрөөс хамгийн багаар хоёр хоногын өмнө зохион байгуулах хороо бүртгэнэ. Буудлагын төрөл, ангиллын хөтөлбөр эхлэхээс төлөвлөгдсөн өдрөөс хэтрүүлэхгүйгээр төлөөний хүнийг солихоос бусад тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулахгүй.
10.11. Олон Улсын Буудлагын Спортын Холбоо нь Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтын дагуу техникийн төлөөлөгчдөөр дамжуулан буудлагын аварга шалгаруулах тэмцээнд хяналт тавина.
10.11.1. Техникийн төлөөлөгчийг Азийн Буудлагын Холбоо санал болгох буюу болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооноос томилно.
10.11.2. Азийн Буудлагын Холбоо нь аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаас хамгийн багаар арван хоёр сарын өмнө техникийн төлөөлөгчийг санал болгоно.
10.11.3. Техникийн төлөөлөгч нь зохион байгуулагч улсын буудлагын холбооны гишүүн байж болохгүй.
10.11.4. Техникийн төлөөлөгч нь аварга шалгаруулах тэмцээний талаар зохион байгуулах хороонд бэлтлгэл ажил зохион байгуулалт, буудлагын талбай, бусад тоног төхөөрөмжийн асуудлаар хяналт тавих, аварга шалгаруулах тэмцээнээс өмнө буюу дараа зохион байгуулах хороонд зөвлөгөө өгөх үүрэгтэй.
10.11.5. Техникийн төлөөлөгч нь зохион байгуулах хорооны зардлаар аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах газарт хамгийн багаар хоёр удаа уригдана. Үүнд: аварга шалгаруулах тэмцээн явагдахаас дөрвөөс зургаан сарын өмнө нэг удаа мөн зохион байгуулах хороотой харилцан зөвшилцсөний үндсэн дээр нээлтийн ёслолоос хэд хоногын өмнө дахин нэг удаа зочилно.
10.12. Зохион байгуулах хороо нь Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтын дагуу зөвшөөрөл авах зорилгоор бүх бай, үрлэн сумт буудлагын байн загварыг Олон Улсын Буудлагын Спортын Холбоонд танилцуулна.
10.13. Зохион байгуулах хороо нь Азийн Буудлагын Холбооноос зөвшөөрөл хүсэх зорилгоор аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаас хамгийн багаар хоёр сарын шагнал, билэг тэмдгийн загварыг Азийн Буудлагын Холбоонд танилцуулна.
10.14. Зохион байгуулах хороо нь орон нутгийн онгоцны буудал, галт тэрэгний буудлаас зочид буудал мөн зочид буудлаас буудлагын талбай хүртэл үнэгүй тээврийн хэрэгслээр ханган үйлчилнэ.
10.15. Оролцож байгаа гишүүн холбоод өөрийн төлөөлөгчдийн тээвэр, байрын зардлыг (байр, хоолны зардал) хариуцна.
10.16. Зохион байгуулах хорооноос төлөгдөх байр хоолны зардал нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй хоёр ба түүний дээш үнийн сонголтуудтай байна.
10.17. Бүх урилга, хөтөлбөр, бүртгэлийн хураамжийг Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтад заасны дагуу Олон Улсын Буудлагын Спортын Холбооны нарийн бичигт өргөн барина.
10.18. Тэмцээний албан ёсны үр дүнгийн хоёр хувь хуулбарыг аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш гурван хоногоос хэтрүүлэхггүй хугацааны дотор Азийн Буудлагын Холбоо болон Олон Улсын Буудлагын Спортын Холбоонд өргөн барина. Тэмцээний үр дүнгийн тайланд оролцогч улсуудын тоо, төрөл тус бүрт оролцсон тамирчдын байдал зэргийг мөн танилцуулна.
11. Бусад буудлагын тэмцээн уралдааны зохион байгуулалтын удирдлага, хөтөлбөр, дараалал
11.1. Зохион байгуулж буй гишүүн холбоо нь зохион байгуулах хороог байгуулж ерөнхий зохицуулалт болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журмын дагуу азийн ба дэлхийн дээд амжилтыг хүлээн зөвшөөрч, аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
11.2. Зохион байгуулах хороо нь Азийн Буудлагын Холбооноос зөвшөөрөл авах, эцэслэн батлуулах зорилгоор тэмцээнээс хамгийн багаар арван таван сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд албан хүсэлтийг өргөн барина.
11.2.1. Тус хүсэлтэнд техникийн төлөөлөгч, хяналтын шатны шүүгч, шаардлагатай бол бусад шүүгчдийг томилох мөн MQS статусыг талаар хүсэлт гаргасан байна.
11.2.2. Хэрвээ зохион байгуулах хороо нь албан ёсны MQS-ийг авахыг хүсэж байгаа бол Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалтад заасан Олон Улсын Буудлагын Спортын Холбооны зохих журмыг хангасан байх ётсой.
11.3. Зохион байгуулах хороо нь эцэслэн батлуулах, зөвшөөрөл хүсэх зоилгоо тэмцээн зохиогдохоос найман сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд тэмцээний урьдчилсан бүрэн хөтөлбрөийг танилцуулна.
11.3.1. Зохион байгуулах хороо тэмцээн зохион байгуулагдахаас хамгийн багаар зургаан сарын өмнө бүх гишүүн холбоодод тэмцээний урьдчилсан хөтөлбрөийг танилцуулж Азийн Буудлагын Холбооны албан ёсны сэтгүүлд хэвлүүлнэ.
11.3.2. Албан ёсны урилга, урьдчилсан бүртгэлийн маягтыг урьдчилсан хөтөлбөрийн хамт тараан өгнө.
11.4. Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүн холбоод тэмцээнд албан ёсоор хүрэлцэн ирэх өдрөөс хамгийн багаар гурван сарын өмнө зохион байгуулах хороонд урьдчилсан бүртгэлийн маягтыг буцаан хураалгана.
11.4.1. Урьдчилсан бүртгэлийн маягтад тэмцээний төрөл тус бүрээр оролцох тамирчдын тоо, багийн нийт бүрэлдэхүүн, албан ёсоор дагалдан явах албан тушаалтнууд, мөн байр хоолны зардлын шаардлага, хүсэлт зэрэг мэдэллийг багтаасан байна.
11.5. Зохион байгуулах хороо нь тэмцээн зохион байгуулагдах өдрөөс хамгийн багаар гуч хоногын өмнө урьдчилсан бүртгэлийн маягтыг буцаан хураалгасан гишүүн холбоодод эцэслэн баталсан хөтөлбөрийг тараан танилцуулна.
11.5.2. Эцэслэн баталсан хөтөлбөрийн хамт эцсийн шатны бүртгэлийн маягтыг танилцуулна.
11.6. Тэмцээнд оролцох хүсэлтэй гишүүн холбоод тэмцээнд албан ёсоор хүрэлцэн ирэх өдрөөс гуч хоногын өмнө эцсийн шатны бүртгэлийн маягтыг хураалгана.
11.6.1. Эцсийн шатын бүртгэлийн маягт нь дараах мэдээллийг багтаасан байна.
- төрөл тус бүрт оролцох тамирчдын бүтэн нэр, төрсөн он сар өдөр, Олон Улсын Буудлагын Спортын Холбооны тодорхойлох дугаар (төлөөлөгчийг оролцуулан)
- дагалдах албан тушаалтны бүтэн нэр, төрсөн он сар өдөр
- гаалийн бүрдүүлэлтийн зорилгоор бүх зэвсэг, хангамжийн жагсаалт, мэдээлэл
- хүрэлцэн ирэх, буцахтай холбоотой бүх шаардлагатай зам тээврийн мэдээлэл
11.6.2. Зохион байгуулах хороо эцсийн байдлаар бүртгэлийн маягтыг хураан авснаас хойш гишүүн холбоо нь оролцогч тамирчдын тоог хасахаар шийдсэн бол эцсийн шатны бүртгэлийн маягтад багтсан бүх тамирчдын тоогоор холбогдох бүх хураамжийг төлнө.
11.7. Бүртгэлийн хороо нь дээр дурьдсан эцсийн хугацаанаас хойш хүлээн авсан аливаа бүртгэлээс татгалзах эрхтэй.
11.8. Заасан хугацаанд эцсийн шатны бүртгэлийн маягтыг хураалгаагүй гишүүн хэдийгээр тэмцээн зохион байгуулагдах газар хүрэлцэн ирсэн хэдий боловч тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүй.
11.9. Дараах тохиолдлуудад хугацаа хэтэрсэн бүртгэлийг хүлээн зөвшөөрч болно.
- эцсийн шатны хөтөлбөр өөрчлөгдөхгүй байх
- тухайн хугацаа хэтэрсэн бүртгэл нь бусад зохион байгуулалтын асуудалд сөргөөр нөлөөлөхгүй бол
11.10. Азийн Буудлагын Холбоо нь Азийн Буудлагын Холбооны үндсэн дүрмийн 1.2.5 хэсэгт заасны дагуу техникийн төлөөлөгчдөөр дамжуулан тэмцээнд хяналт тавина.
11.10.1. Азийн Буудлагын Холбоо нь тэмцээн зохион байгуулагдахаас зургаан сарын өмнө техникийн төлөөлөгчдийг томилно.
11.10.2. Техникийн төлөөлөгч нь зохион байгуулагч улсын холбооны гишүүн байж болохгүй.
11.10.3. Техникийн төлөөлөгч нь тэмцээн бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээ, буудлагын талбай, бусад тоног төхөөрөмжийн талаар хяналт тавих мөн тэмцээн зохион байгуулагдахаас өмнө ба дараа зохион байгуулах хороонд зөвлөгөө өгөх үүрэгтэй.
11.10.4. Техникийн төлөөлөгч нь зохион байгуулах хороотой харилцан зөвшилцсөний үндсэн дээр зохион байгуулах хорооны зардлаар нээлтийн ёслолоос хэдхоногын өмнө тэмцээн зохиогдох газар зочилно.
11.11. Зохион байгуулах хороо нь орон нутгийн онгоцны буудал, галт тэрэгний буудлаас зочид буудал хүртэл мөн зочид буудлаас буудлагын талбай хүртэл үнэгэгүй тээврийн хэрэгслээр үйлчилнэ.
11.12. Оролцож байгаа гишүүн холбоод өөрийн төлөөлөгчдийн унаа, байрны (байр, хоолны зардал) зардлыг хариуцна.
11.13. Зохион байгуулах хорооноос хариуцаж байгаа байр, хоолны зардал нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хоёр ба түүнээс дээш үнийн сонголттой байна.
11.14. Тэмцээний албан ёсны үр дүнгийн тайлангйн хоёр хувь хуулбарыг тэмцээн дууссанаас хойш гурван хоногоос хэтрүүлэхгүй хугацааны дотор Азийн Буудлагын Холбоонд өргөн барина. Тухайн үр дүнгийн тайланд оролцогч гишүүдийн тоо, төрөл тус бүрд өрсөлдсөн тамирчдын тоог танилцуулсан байна.
12. Дасгал сургуулилалтын курс зохион байгуулалтын удирдлага, хөтөлбөр, дараалал
12.1. Дасгалжуулагч, талбайн шүүгч, ерөнхий шүүгч нарт зориулан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гишүүн холбоо нь дасгал сургуулилтын курс эхлэхээс хамгийн багаар зургаан сарын өмнө Азийн Буудлагын Холбоонд энэ тухай хүсэлтээ өргөн барина.
12.2. Энэ хүсэлтэд зааварлагч томилох тухай хүсэлт мөн Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллагаас дэмжлэг хүсэх тухай бусад хүсэлтүүдийг багтаасан байна.
12.3. Курсын зааварлагчийг курс эхлэхээс хамгийн багаар таван сарын өмнө томилсон байна.
12.4. Зохион байгуулагчид Азийн Буудлагын Холбооноос зөвшөөрөл хүсэх зорилгоор курс зохион байгуулагдахаас хамгийн багаар дөрвөн сарын өмнө Азийн Буудлагын Холбооны удирдах төв байгууллагад курсын бүрэн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулна.
12.5. Зохион байгуулагчид курс эхлэхээс хамгийн багаар гурван сарын өмнө батлагдсан урьдчилсан бүрэн хөтөлбөрийн хамт албан ёсны урилгыг өргөн барина. Азийн Буудлагын Холбоо нь Азийн Буудлагын Холбооны гишүүн холбоодод танилцуулах үүрэгтэй.
12.6. Оролцох хүсэлтэй гишүүн холбоод тэмцээнд албан ёсоор хүрэлцэн ирэх өдрөөс хамгийн багаар гуч хоногын өмнө зохион байгуулах холбоо болон Азийн Буудлагын Холбоонд оролцох тамирчдын тухай дэлгэрэнгүй танилцуулга, паспортын хуулбар, хувь хүний товч намтарыг өргөн барина.
12.7. Зохион байгуулагч холбоо курс дууссанаас хойш хамгийн багаар гуч хоногын дотор Азийн Буудлагын Холбоонд дэлгэрэнгүй тайланг өргөн барина. Уг тайланд курсын үр дүнгийн талаар бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл, оролцогчдын тоо, иргэний мэдээлэл, олгогсдон лиценз, зөвшөөрөл, гэрчилгээний тухай мэдээлэл, бусад ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл, сануулга, дадлага, туршлагын тухай мэдээллийг танилцуулсан байна.
13. Тэмцээний журам ба сэргээшийн эсрэг хяналт
13.1. Тэмцээнд оролцох тамирчин, түүний төлөөлөгчдийн нэрсийг тэмцээн эхлэхээр төлөвлөсөн өдрөөс хамгийн багаар дөчин найман цагийн өмнө зохион байгуулах хороо бүртгэнэ.
13.2. Тамирчдын буудах байрлал, цаг хугацааг бүлэг болгон зохион байгуулж нэгэн зэрэг, нэгэн ижил нөхцөлд буудлага хийх тамирчдыг томилно. Хэрвээ оролцогчдын тоо тэмцээн зохион байгуулах талбайн (25м, 50м) хүчин чадлаас хэтрэх тохиолдолд зохион байгуулах хороо оролцогч тамирчдыг Олон Улсын Буудлагын Спортын Холбооны дүрмийн дагуу хоёр ба түүнээс олон хэсэг болгон хуваана.
13.3. Буудлагын талбайг хэсэглэн хуваах тохиолдолд зарим буудлагын цэгүүдийг тогтвортой байлгах зорилгоор буудлагын талбайн хоёр төгсгөлд байгаа нэгээс гурван буудлагын байрлалыг үлдээнэ.
13.4. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн Буудлагын Холбооны удирдлага, хяналтан доорх бусад тэмцээн уралдаанд хийх сэргээшийн хяналтыг Олон Улсын Буудлагын Спортын Холбооны сэргээшийн эсрэг журмаар тогтоосон стандарт, журмын дагуу бүх ангилал, төрөл дээр явуулна.
14. Шүүгчид
14.1. Азийн буудлагын аварга шалгаруулах бүх тэмцээн, уралдаанд Азийн Буудлагын Холбоо нь бүх ангилал, төрөл тус бүр дээр ажиллах шүүгчдын бүрэлдэхүүнийг томилно.
14.2. Шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд урт буу болон гар бууны төрөлд шүүгчийн бүрэлдэхүүний дарга, хоёроос зургаан шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй байх, үрлэн сумт бууны төрөлд шүүгчдийн бүрэлдэхүүний дарга, хоёроос найман шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Зохион байгуулж байгаа холбооноос нэг гишүүн шүүгчдийн бүрэлдэхүүний даргаар бус жирийн гишүүний байдлаар бүрэлдэхүүнд оролцоно.
14.3. Аварга шалгаруулах тэмцээний төрлийн тооноос хамааран дараах шүүгчдийг томилно.
- урт бууны төрлийн шүүгч
- гар бууны төрлийн шүүгч
- үрлэн сумт бууны төрлийн шүүгч
-- хөдөлгөөнт байт буудлагын төрлийн шүүгч
- ангиллын шүүгч (оноо, үр дүнг үнэлэх)
14.4. Зохион байгуулах хороо нь зэвсэг, тоног төхөөрөмжид хяналт тавина. Гэхдээ холбогдох шүүгчдийн бүрэлдэхүүнүүдийн нэг шүүгч зэвсэг, төхөөрөмжийн хяналтанд оролцоно.
14.5. Бүх аварга шалгаруулах тэмцээнүүдэд хяналтын шатны шүүгчдийг Азийн Буудлагын Холбооноос томилно.
14.5.1. Хяналтын шатны шүүгчдийн бүрэлдэхүүн нь шүүгчдийн бүрэлдэхүүний дарга, хоёроос дөрвөр шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Хяналтын шатны шүүгчдийн бүрэлдэхүүнээс хамгийн багаар нэг гишүүн зохион байгуулах хорооноос томилогдоно. Гэхдээ шүүгчдийн бүрэлдэхүүний даргын үүрэг гүйцэтгэхгүй.
14.6. Шүүгчдийн бүрэлдэхүүний бүх гишүүд Олон Улсын Буудлагын Спортын Холбооны “А”, “В” лицензтэй байх бөгөөд тэмцээний дасгал сургуулилалт эхлэхээс өмнө аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах газар хүрэлцэн ирсэн байна.
14.6.1. Шүүгчдийн бүрэлдэхүүний бүх гишүүдийн замын зардлыг зохион байгуулах хороо хариуцна.
14.6.2. Шүүгчдийн бүрэлдэхүүний байрлах хугацаанд шүүгчдийн бүрэлдэхүүний бүх гишүүдийн амьжиргааны зардал, тухайлбал нэг өрөө байрны зардал, орон нутгийн онгоцны буудал болон галт тэрэгний буудлаас буудлагын талбай хүртэлх мөн буудлагын талбайгаас онгоцны буудал, галт тэрэгний буудал хүртэлх замын зардлыг зохион байгуулах хороо хариуцна. Зохион байгуулах хорооноос томилогсдон шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүдэд өдөрт тавин америк доллараас багагүй тэтгэлэг олгоно.
14.6.3. Зохион байгуулах хороо шүүгчдийн бүрэлдэхүүний гишүүдийн байрны зохион байгуулалт, зам, унааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэгтэй.
14.7. Шүүгчид дараах үүрэг хүлээнэ.
14.7.1. Төрөл тус бүрт болон тэмцээний үйл ажиллагаанд хяналт тавих шүүгчид Азийн Буудлагын Холбооны ерөнхий зохицуулалт болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны ерөнхий зохицуулалт, дүрэмд заасны дагуу өөрийн үүрэг хариуцлагын хүрээнд тэмцээн, уралдаан, тамирчид, тэмцээний үр дүнтэй холбоотой асуудлаар хяналт тавих, тусламж дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэгтэй.
14.7.2. Хяналтын шатны шүүгчид нь анхан шатны шүүгчдийн шийдвэрийн эсрэг давж заалдсан гомдлуудад шийдвэр гаргах үүрэгтэй. (Олон Улсын Буудлагын Спортын Холбоо -ны техникийн журам)
14.7.3. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний бодит үйл ажиллагаа, хариуцлага нь зохион байгуулах хороонд оногдоно.
14.8. Шүүгчдийн шийдвэрийн эсрэг давж заалдах, эсэргүүцэх асуудлыг Олон Улсын Буудлагын Спортын Холбооны техникийн журмын дагуу шийдвэрлэнэ.
14.9. Бай тус бүрт буудлагын тоо, чанарт хяналт тавих ангиллын шүүгчийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх бөгөөд давж заалдах боломжгүй.
15. Протокол ба шагнал
15.1. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааг тэмцээн эхлэх эхний өдөр эсвэл тэмцээний урьд өдөр явуулна. Тэмцээний хаалтын ажиллагааг тэмцээн дуусах сүүлчийн өдөр явуулна. Азийн Буудлагын Холбоо нь нээлт, хаалтын үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар эцэслэн батлана.
15.2. Шагнал гардуулах ёслолыг дараах журмын дагуу аварга шалгаруулах тэмцээний бүх ангилал, төрөл тус бүрт явуулна.
15.2.1. Эхний гурван байр эзэлсэн тамирчны улсын төрийн далбааг төрийн дууллын хамт өргөн мандуулна. (эхлээд нэгдүгээр байр эзэлсэн, дараа нь хоёрдугаар байр эзэлсэн тамирчны улсын төрийн далбааг гэх мэт дарааллаар).
15.2.2. Нөхцөл байдлын улмаас дээр дурьдсан байдлаар шагнал гардуулах боломжгүй бол Азийн Буудлагын Холбоо шагнал гардуулах ажиллагааг өөр байдлаар зохион байгуулж болно.
15.2.3. Шагнал гардуулах ажиллагааг төрөл тус бүрийн хаалтын дараа шууд явуулна. Эсвэл шагнал гардуулах ажиллагаа нь тэмцээний хаалтын ажиллагааны өмнө эсвэл түүний нэг бүрэлдэхүүн хэсэг байдлаар аварга шалгаруулах тэмцээний төрөл тус бүрт явагдаж болно.
15.3. Гишүүн холбооны төрийн дуулал, төрийн сүлд дуулал, эмблемийг Азийн Буудлагын Холбоонд өргөн барьж зөвшөөрөл авна.
15.4. Нээлтийн ба хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслолын ажиллагааны хөтөлбөрийг Азийн Буудлагын Холбооноос эцэслэн батлана. Эдгээр ёслолын арга хэмжээний цаг, үргэлжлэх хугацааг Азийн Буудлагын Холбоотой харилцан зөвшилцсөний үндсэн дээр зохион байгуулах хорооноос зохицуулна.
15.5. Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулах хороо нь шагнал гардуулахдаа
15.5.1. Төрөл тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл (алтадсан, мөнгөдсөн, хүрэлдсэн медал) медалийг гардуулна. Эрэгтэйчүүдийн төрөл тус бүрт хамгийн багаар арван таван тамирчныг, эмэгтэйчүүдийн болон өсвөрийн төрөл тус бүрт хамгийн багаар арван тамирчин хувийн шагнал гардуулахаас өмнө оролцох ёстой.
15.5.2. Төрөл тус бүрт эхний гурван байр эзэлсэн багт алт, мөнгө, хүрэл (алтадсан, мөнгөдсөн, хүрэлдсэн медал) медалийг гардуулна. Эрэгтэйчүүдийн төрөл тус бүрт хамгийн багаар таван баг, эмэгтэйчүүдийн төрөл тус бүрт дөрвөн баг, өсвөрийн төрөл тус бүрт гурван баг багийн шагнал гардуулах ёслолын өмнө оролцох ёстой.
15.5.3. Төрөл тус бүрт эхний арван байр эзэлсэн тамирчинд мөн багийн төрөл тус бүрт эхний гурван байр эзэлсэн багт гэрчилгээ, диплом олгоно.
155.4. Байр эзэлсэн тамирчдаас өөр загвар бүхий дурсгалын медалийг бүх тамирчид, багийн бүх бүрэлдэхүүн, шүүгч, төлөөлөгчдөд олгоно.
15.6. Азийн Буудлагын Холбооны удирдлага, хяналтанд зохион байгуулах бүсийн тэмцээн, уралдаануудад зохион байгуулах хороо нь дараах байдлаар шагнал гардуулна.
15.6.1. Ганцаарчилсан төрөл тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчинд алт, мөнгө, хүрэл (алтадсан, мөнгөдсөн, хүрэлдсэн) медал гардуулна. Хамгийн багаар эрэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн төрөл тус бүрт есөн тамирчин, өсвөрийн төрөл тус бүрт зургаан тамирчин хувийн медал гардуулахаас өмнө оролцох ёстой.
15.6.2. Багийн төрөл тус бүрт эхний гурван байр эзэлсэн багт алт, мөнгө, хүрэл (алтадсан, мөнгөдсөн, хүрэлдсэн) медал гардуулна. Хамгийн багаар эрэгтэй ба эмэгтэйчүүдийн төрөл тус бүрт гурван баг, өсвөрийн төрөл тус бүрт хоёр баг багийн медал гардуулахаас өмнө оролцох ёстой.
15.7. Хэрвээ заасан хугацаанаас өмнө (энэхүү журмын 10.6 болон 11.6-д заасны дагуу тэмцээнд албан ёсоор хүрэлцэн ирэх өдрөөс гуч хоногын өмнө) хангалттай бүртгэлд хүрээгүйн улмаас зарим ганцаарчилсан ба багийн төрөлд шагнал гардуулах боломжгүй бол зохион байгуулах хороо нь тухайн төрөлд бүртгүүлсэн бүх гишүүн холбоонд электрон захидлаар (и-мэйл), факсаар хорин дөрвөн цагийн дотор яаралтай мэдээлнэ. Үүний үр дүнд бүртгүүлсэн баг нэрээ татан авч болно.
16. Дээд амжилт
16.1. Азийн Буудлагын Холбоо болон Олон Улсын Буудлагын Спортын Холбооны журам, зохицуулалтад заасны дагуу зохион байгуулсан азийн аварга шалгаруулах тэмцээн, азийн наадмуудад Олон Улсын Буудлагын Спортын Холбооноос хүлээн зөвшөөрсөн сонирхогчдын ба мэргэжлийн төрлүүдэд дэлхийн дээд амжилтыг тогтоож болно.
16.2. Ганцаарчилсан төрөлд арван таван өрсөлдөгч, багийн төрөлд таван улс оролцсон бол азийн буудлагын аварга буудлагын аварга шалгаруулах тэмцээн, азийн хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн, азийн наадам, олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олон Улсын Буудлагын Спортын Холбооны цомын тэмцээний мэргэжлийн төрлүүдэд азийн дээд амжилтыг хүлээн зөвшөөрнө.
16.3. Хэрвээ ганцаарчилсан төрөлд арван тамирчин, багийн төрөлд гурван баг оролцсон бол сонирхогчдын Азийн Буудлагын Холбооны аварга шалгаруулах тэмцээнүүдэд сонихогчдын төрөлд азийн сонирхогчдын рекордыг хүлээн зөвшөөрнө.
16.4. Азийн Буудлагын Холбоо нь Азийн шинэ дээд амжилт тогтоосон тамирчин болон багт Азийн Дээд Амжилтын Диплом олгоно.
17. Зохион байгуулах хорооны тайлан
17.1. Тэмцээн зохион байгуулагдсанаас хойш нэг сарын дотор зохион байгуулах хороо нь Азийн Буудлагын Холбоонд дараах мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайланг танилцуулна.
17.1.1. Албан хөтөлбөрийг багтаасан аварга шалгаруулах тэмцээний удирдлага, зохион байгуулалтай холбоотой бүх техникийн дэлгэрэнгүй мэдээлэл
17.1.2. Аварга шалгаруулах тэмцээний протокол, ёслолын үйл ажиллагаатай холбоотой бүх дэлгэрэнгүй мэдээлэл
17.1.3. Төрөл тус бүрт өрсөлдсөн бүх тамирчдын үр дүн, амжилтын жагсаалт
17.1.4. Ангиллын шүүгчийн даргын баталсан азийн шинэ рекорд, азийн рекордтой дүйцэх амжилтын дэлгэрэнгүй мэдээлэл
17.1.5. Төлбөр хийсэн бүх бүртгэлийн хураамжийн гүйцэд тайлан
17.1.6. Аварга шалгаруулах тэмцээн амжиллтай явагдахад томоохон хувь нэмрээ оруулсан хүмүүсийг сайшаасан сайшаалт
17.1.7. Дараа, дараагийн азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр болох санал, туршлага
18. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах
18.1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ямагт сайн харилцаатай байна.
18.2. Орчин үеийн цахилгаан холбоо гэх мэт дэвшилтэт арга хэлбэрээр аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаас өмнө буюу тэмцээний явцад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (сонин, радио, телевиз гэх мэт) –тэй харилцана.
18.3. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг тамирчид болон багийн ахлагчтай уулзуулахын тулд ярилцлага хийх, фото зураг авах болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг зохион байгуулах хорооноос гаргана.
18.4. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид зөвхөн багийн ахлагчаар дамжуулан тамирчинаас ярилцлага, сурвалжлага авна. Багийн ахлагч нь тамирчинаас ярилцлага, сурвалжлага авах зөвшөөрлийг олгоно.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Энэхүү ерөнхий зохицуулалтыг 2010 оны арван нэгдүгээр сарын арван долооны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжоу хотод Азийн Буудлагын Холбооны ээлжит ерөнхий чуулганаар зөвшөөрөн батлаж өмнөх хувилбарыг шинэчилэн найруулав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.