Мэдээ

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ ДОПИНГИЙН ЭСРЭГ ЖУРАМ

                                            

МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБООНЫ


ДОПИНГИЙН ЭСРЭГ ЖУРАМ 2018


 


 


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1    Монголын буудлага спортын холбоо нь олонулсын буудлага спортын холбооны гишүүн бөгөөд олимпийн төрлийн спорт тул допингийнэсрэг үйл ажиллагаанд дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын буудлагаспортын холбооны допингийн эсрэг дүрмийг чанд мөрдөнө.


1.2     Үндэснийхэмжээний тамирчдад допингийн шинжилгээ хийхтэй холбоотой үйл ажиллагаандүндэсний допингийн эсрэг дүрмийг мөрдөнө.


1.3    Энэхүү журмыг Монголын буудлага спортынхолбооны  зүтгэлтэн, дасгалжуулагч,тамирчин, спортын холбоод зэрэг бүх гишүүд дагаж мөрдөнө


 


Хоёр. Допингийн эсрэгдүрмийн зөрчил


2.1 Допингийн эсрэг дүрмийн зөрчил гэж дэлхийн допингийн эсрэг дүрэм,үндэсний допингийн эсрэг дүрэм, олон улсын буудлага спортын холбооны дүрэмдзаасан тохиолдлуудыг нэг ба түүнээс дээш удаа зөрчихийг хэлнэ.


2.2  Энэхүү журмын 2.1-т заасан допингийн эсрэг зөрчил гаргасан гишүүдэд  холбогдох дүрэмд заасны дагуу хариуцлагатооцно.


 


Гурав.Шинжилгээ


3.1 Монголын буудлага спортын гишүүнтамирчин нь олон улсын болон үндэсний наадам, тэмцээнд тавигдах шаардлагын дагуу тэмцээний болон тэмцээний бусүеийн шинжилгээ өгөх үүрэгтэй.


3.2 Олон улсын болон үндэсний шинжилгээний бүртгэлийн санд орсонтамирчин  зохих шаардлгын дагуу байршлынтухай мэдээллээ цаг хугацаанд нь илгээх үүрэгтэй. Мэдүүлэг илгээгүйгээс үүдэнгарах хариуцлагыг тамирчин дангаар хүлээнэ.


 


ДӨРӨВ. ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООРЧӨЛӨӨЛӨХ


4.1 Эрүүл мэндийн шаардлагаар хориотой бодисын жагсаалтанд орсон бодис аргыгхэрэглэх зайлшгүй шаардлагатай тамирчин дэлхийн допингийн эсрэг дүрэм, үндэснийдопингийн эсрэг дүрэм, эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандартындагуу зохих хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлнэ.


4.2 Улсын аварга шалгаруулах шалгаруулах, нэрэмжит  болон бусад зэрэглэлийн хэмжээнд оролцохтамирчин  эмчилгээний зорилгоор чөлөөлөххүсэлтийг Монголын буудлага спорт холбооны эмнэлэгийн комисст тавьжшийдвэрлүүлнэ. Хэрэв тухайн тамирчинд олон улсын холбооноос олгосон эмчилгээнийзорилгоор чөлөөлөх батламж байвал уг батламж нь үндэсний хэмжээний тэмцээндхүчин төгөлдөр үйлчилнэ.


4.3 Олон улсын  холбоо эсвэл Монголын буудлага спортынхолбооноос эмчилгээний зорилгоор чөлөөлөх батламж аваагүй тамирчин үндэснийхэмжээний тэмцээнд оролцон энэхүү журмын 2 дугаар зүйлийг зөрчсөн нь нотлогдволэнэхүү журмын  7 дугаар хэсэгт заасныдагуу хариуцлага тооцно.


 


ТАВ. ХОРИГЛОСОН ЖАГСААЛТ


5.1 Монголын буудлага спортын холбооны гишүүд нь дэлхийн допингийн эсрэгдүрмийн “хориглосон жагсаалт” олон  улсынстандартад багтсан бодис,аргыг ашиглахгүй байх үүрэгтэй


5.2 Монголын буудлага спортын холбооны гишүүд нь хориглосон жагсаалтынталаар мэдлэгээ дээшлүүлж, мэдээлэл тогтмол авч байх үүрэгтэй.


5.3 Монголын буудлага спортын холбоо ньхориглосон жагсаалт, түүний өөрчлөлт зэрэг сүүлийн үеийн мэдээллийг цагалдалгүй, шуурхай түгээх үүрэгтэй.


 


ЗУРГАА. ҮР ДҮНГИЙН УДИРДЛАГА


6.1 Энэхүү журмын  2 дугаар хэсэгтгаргасан зөрчлийг олон улсын хэмжээнд гаргасан тамирчинд оноох үр дүнгийнудирдлагын шийдвэрийг тухайн тэмцээнийг зохион байгуулагч холбооны удирдлагадэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын буудлагын спортын допингийн эсрэгдүрмийг баримтлан  гаргана.


6.2 Олон улсын хэмжээний наадам тэмцээнд допингийн эсрэг дүрэм зөрчсөн ньнотлогдож, шийтгэл авсан тамирчны энэ тухай шийдвэрийг Монгол улсын хэмжээндмөрдүүлэх үүргийг Монголын буудлага спортын холбоо хүлээнэ.


6.3 Монголын буудлага спортын холбооныивээл дор зохиогддог улсын аварга шалгаруулах, нэрэмжит болон бусад ангилалынтэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний үеэр илэрсэн допингийн эсрэг дүрэмзөрчсөн тамирчны үр дүнгийн удирдлагыг Монголын буудлага спортын холбоо зохионбайгуулна.


6.4  Буудлагын тамирчнаас авсан тэмцээний бус үед авсан допингийншинжилгээний үр дүнгийн удирдлагыг үндэсний допингийн эсрэг төв зохионбайгуулна. Хэрэв Монголын буудлагын спортын холбооны захиалгаар авсан тэмцээнийбус шинжилгээний үр дүнгийн удирдлагыг  захиалагчхариуцна.


6.5. Энэхүү журмын 6.3, 6.4-т заасан үйлажиллагааны үед авсан допингийн шинжилгээний бүх үйл ажиллагаа нь дэлхийндопингийн эсрэг дүрэм, олон улсын буудлага спортын холбооны дүрэм, үндэснийдопингийн эсрэг дүрмийн “үр дүнгийн удирдлага” бүлэгт заасны дагуу хийгдэнэ.


 


 


ДОЛОО. ШИЙТГЭЛ ОНООХ


7.1 Олон улсын хэмжээний наадам, тэмцээнд оролцож, допингийн эсрэг дүрэмзөрчсөн нотлогдсон тамирчиннд холбогдох дүрмийн дагуу оноосон шийтгэлийг Монголулсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдүүлэх үүргийг Монголын буудлага спортынхолбоо хүлээнэ.


7.2 Энэхүү журмын 6.3, 6.4-т заасан үйл ажиллагааны үеэр хийгдсэн үр дүнгийнудирдлагын дүгнэлтийг дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын буудлагынхолбооны допингийн эсрэг дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн дагуу   үндэслэншийтгэл оноох тухай шийдвэрийг Монголын буудлага спортын холбооны удирдахзөвлөл гаргана.


7.3 Олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдсэн тэмцээний болон тэмцээнийбус үеийн допингийн шинжилгээнд тамирчин нь допингийн эсрэг дүрмийн зөрчилгаргасан клубэд дор дурдсан санхүүгийн хариуцлага хүлээлгэнэ.


 


НАЙМ. СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА


8.1 Допингийн эсрэг сургалт сурталчилгаа нь Монголын буудлага спортынгишүүдийг допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэдэндмэдлэг мэдээлэл өгөх зорилготой.


8.2 Сургалтын төлөвлөгөөг Монголын буудлага спортын холбооны ерөнхий нарийнбичгийн дарга батлах ба сургалт явуулах хугацаа, сэдэв зэргийг холбооныэмнэлгийн комисс, допингийн эсрэг үндэсний төвтэй  зөвшилцөн шийдвэрлэнэ.


8.3 Өөрийн тамирчин, дасгалжуулагч болон бусад гишүүдийг допингийн эсрэгсургалтанд бүрэн хамруулж, мэдээлэл өгч байх үүргийг холбооны гишүүн клубхариуцна.


 


ЕС. ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧЛЭХ


9.1 Энэхүү журам нь батлагдсан өдрөөсэхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.


 


 


 


 


 


 


 


МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБОО


Хавсралт файл

Нэр Файл
Файл Файл үзэх

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.