Монголын Волейболын холбооны ээлжит Чуулган 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр болж, холбооны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн ерөнхийлөгчийн сонгуулийг чуулганы гишүүдийн 90 хувийн ирцтэйгээр зохион байгуулсан билээ. Уг сонгуульд нэр дэвшигч ЦЧингарьд 59.7 хувийн саналаар ялалт байгуулж, Монголын Волейболын холбооны 9 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Холбооны 8 дахь Ерөнхийлөгч Ц.Баярбаатар 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шинээр сонгогдсон ерөнхийлөгчид холбооны тамгаа хүндэтгэлтэйгээр гардуулан үүрэгт ажлаа шилжүүлэн өглөө. Ц.Баярбаатар дарга шинээр сонгогдсон ерөнхийлөгчид ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ залуу_үеийн төлөөлөл Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн үндэсний хэмжээнд хөгжсөн энэхүү спортыг илүү мэргэжлийн болгон хөгжүүлэхийг захиж, спортын эв_нэгдлийг эрхэмлэх нь чухал гэдгийг онцлов.
Монголын Волейболын холбооны Ерөнхийлөгч Цогтбаатарын Чингарьд нь “Ганзам” арван жилийн 20 дугаар сургуульд волейболын спортоор ОУХМ_Д.Солонго багшийн удирдлага дор хичээллэж, Нийслэлийн Баянгол дүүргийн волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчнаар сонгогдон 2001 онд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан МУГТ Ц.Шоовдорын нэрэмжит идэрчүүдийн УАШТ-нээс хүрэл медаль хүртэж байжээ.
Тэрээр Монголын Волейболын холбооны үйл ажиллагааг цаашид шинэ тутамд үүсч байгаа нөхцөл байдалд нийцүүлэн гадаад_харилцааг өргөжүүлэх замаар тогтвортой, системтэй, залгамжтайгаар хөгжүүлэх бодлогыг баримтлахаа илэрхийлсэн. Мөн волейболын үндэсний #шигшээ_багийн амжилтыг ахиулан тив, дэлхийд Монгол Улсынхаа #чансааг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.