Мэдээ

Дэлхийн волейболын үүсэл

Дэлхийн волейболын үүсэл
Волейболын түүх

                    Волейболын спорт үүсэж хөгжих эхлэл анх 1895 онд тавигдсан бөгөөд  АНУ-ыг "Волейболын эх орон" гэж үздэг. Волейбол нь эхлээд бөмбөгтэй хөдөлгөөнт тоглоомын хэлбэрээр бий болсон байна. Түүнийг анх үүсгэн сэдэгч нь АНУ-ын Массачусетс мужийн Холиок хотын биеийн тамирын коллежийн багш Вилльям Дж Морган гэдэг хүн юм. В.Морган тухайн үедээ хэрэглэл материал, төсөв хөрөнгө бага зарах тийм энгийн тоглоом бий болохыг зорьсон байна. В.Морган 1895 онд газрын теннисний торгыг 197 см-ийн өндөрт татаж дээгүүр нь сагсан бөмбөгөөр нөхдийнхөө хамт тоглож эхэлсэн гэдэг. Гэвч сагсан бөмбөг нь маш хүнд, гарыг өвтгөж байсан учраас бөмбөгний резинэн дотроос тоглох санааг сэджээ. Волейбол нь сагсан бөмбөг, бейсбол, талбайн теннис, гандболын спортын техникийн элементүүдээс бүртсэн нарийн нийлмэл цогц үйлдлийг шаарддаг спортын төрөл юм. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.