Мэдээ

Монголын волейболын холбооны нэрэмжит идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2020

Монголын волейболын холбооны нэрэмжит идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2020
Цаг үеийн мэдээ
Идэрчүүдийн УАШТ 9-р сарын 24-30-нд БУСО, СТО-д амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Эрэгтэй 24 баг өрсөлдсөнөөс дараах баг тамирчид шилдгүүдээр тодорлоо.
1. Ноён Натурмед
2. Уурхайчин-21
3. Сэлэнгэ
Шилдэг тэгш тоглогч – Т.Хангал
Шилдэг холбогч – Б.Төгөлдөр
Шилдэг довтлогч – С.Маргад
Шилдэг хамгаалагч – С.Анх-Эрдэнэ
Харин эмэгтэй 21 баг өрсөлдсөнөөс дараах баг тамирчид шилдгүүдээр тодорлоо.
1. Хилчин
2. Тэнүүн-Огоо 50
3. Говь-Алтай
Шилдэг тэгш тоглогч – С.Нарангуа
Шилдэг холбогч – Д.Намуун
Шилдэг довтлогч – С.Насанжаргал
Шилдэг хамгаалагч – С.Ариунжаргал

Аваргын төлөө тоглолтууд маш ширүүн өрсөлдөөнтэй болж, тоглолт бүр 5 ээлж үргэлжиллээ. Натурмед Ноён, Хилчин багууд өрсөлдөгчдөө буулган авч 2020 оны Идэрчүүдийн аварга багуудаар шалгарч байна. Мөнгөн медалийн эздээр эрэгтэйчүүдээс Уурхайчин-21, харин эмэгтэйчүүдээс Тэнүүн-Огоо клубын багууд тодорсон бол Өмнөговь аймгийн багийг 3:0 харьцаатай хожсон Сэлэнгийн аймгийн хөвгүүдийн баг, Дундговь аймгийн багийг 3:1 харьцаатай хожсон Говь-Алтай аймгийн охидын шигшээ багууд тус тус хүрэл медалийн эзэд боллоо.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.