Мэдээ

Элсний волейболын үүсэл

Элсний волейболын үүсэл
Элсний волейбол

    Элсний волейбол нь зөөлөн торгон элстэй волейболын талбайд /8х 16 метр/ тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг хөл нүцсэн тоглодог волейболын төрөл юм. Бөмбөг, тор, элсэн талбай болон хүмүүсийн волейбол тоглох их хүсэл сонирхол нь Элсний волейбол хэмээх шинэ төрлийн спорт үүсч бий болгоход хүргэсэн байна. Элсний волейбол нь далайн эргийн наран шарлагын газар /элстэй талбайд / хүмүүс волейбол тоглож эхэлснээс эх үүсвэр нь тавигджээ.  Элсний волейболыг тус бүр 2 тамирчнаас бүрдсэн 2 баг орлон тоглогчгүй тоглодог. Тоглолт 3 ээлжээр явагдах бөгөөд эхний 2 ээлж нь 21 оноогоор, харин 3 дахь ээлжийн тоглолт 15 оноогоор явагдана. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.