Мэдээ

Монголын волейболын холбооны " Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн" 2020

Монголын волейболын холбооны " Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн"  2020
Дотоодын тэмцээн

Монголын Волейболын Холбооны нэрэмжит “Насанд Хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 20 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэй- 26 баг, эмэгтэй- 11 баг оролцож аваргын төлөө авхаалж самбаа оюун ухаанаа уралдуулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын Волейболын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Баярхүү, УИХ-ын Гишүүн Т.Энхтүвшин, МВХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Т.Тогтохбаяр, МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, МВХ-ны УЗТэргүүлэгч Т.Алтансүх, МВХ-ны УЗТэргүүлэгч гишүүн Д.Баяраа, нар оролцлоо. Тэмцээнийг нээж Монголын волейболын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Баярхүү үг хэлж баг тамирчдад баяр хүргэв.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.