- Б.СУРМААЖАВ (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1961-1964 онд ажилласан.) Ховд аймгийн Дуут суманд 1921 онд төрсөн. Улаан-Үүдийн Монгол Рабфак, 1953 онд МУИС, 1957 онд ЗХУКН-н ТХ-ны нийгмийн ухааны академийг төгссөн дэд эрдэмтэн цолтой. ЗХУ-ад суралцсан сэхээтнүүдийн нэгэн адилаар волейболын спортоор хичээллэдэг, тухайн газартаа түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж байв.
- Д.ДАШДОВДОН (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1965-1980 онд ажилласан.) Дорнод аймгийн Халх гол сумын уугуул, 1935 онд төрсөн. МУИС, Москвад дипломатын дээд сургууль төгссөн. Москвагийн "Найрамдал" тэмцээн /1984/, болон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, ҮОХ-дын Мехико /1984/, Сөүлийн /1986/, зөвлөгөөн, Сөүл-88 Олимпод төлөөлөгчдөө тэргүүлсэн. 1987 онд ОУОХ-ны Ерөнхийлөгч Х.А.Самаранчийн албан ёсны айлчалыг зохион байгуулсан.
- Р.ОЙДОВДАНЗАН (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1980-1985 онд ажилласан.) 1939 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1959 онд Москвагийн эдийн засаг- статистикийн дээд сургуулийг төгссөн. Аж үйлдвэрийн яам, Тоо бүртгэлийн улсын төв газарт эдийн засагч, Статистикийн төв газрын орлогч даргаар төгссөн. Р.Ойдавданзан 1973-1980 онд тэмцээн уралдаан, шүүлтийн үйл ажиллагаа хариуцсан тэргүүлэгч, 1980-1985 онд Дэд ерөнхийлөгч, 1994 онд улсын шүүгч болсон. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, 1999 онд Улсын гавьяат эдийн засагч цолыг хүртсэн.
- Ж.БАДРАА (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1985-1990 онд ажилласан.) 1946 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад төрсөн. ОХУ-ын Сант-Петербург хотын ХЦТДС-ийг Радио-холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төрийн захиргааны "Үйлчилгээний гавьяат ажилтан", цолтой. Холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэж байхдаа волейболын спортыг залуучуудын дунд хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байв.
- Р.ГАВАА (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1990-1994 онд ажилласан.) 1949 онд Өмнөговь аймгийн Баяндалай сумын нумагт төрсөн. Волейболын спортыг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, волейболын холбоог бие даан ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
- О.ОДБАЯР (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1994-1997, 2010-2012 онд ажилласан.) 1966 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1988 онд ЗХУ-ын Киев хотын БИС, 1997 онд АНУ-ын Флоридагийн ТИС-ийн ЭЗ-ийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн. МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллахдаа олон шинэчлэлт зоригтой шийдэл, анхны Лигийн тэмцээнийг санаачлан эхлүүлсэн юм.
- Ж.БААСАНДАШ (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 1997-2000 онд ажилласан.) Говь-Алтай аймгийн Тайшир суманд 1951 онд төрсөн. 1978 онд МУИС төгссөн. Санхүү эдийн засагч мэргэжилтэй. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Шинэ нийгмийн харилцаан дахь ТББ-ыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж МВХ-ны одоогийн бүтцийг тодорхойлолцсон юм.
- Д.ЭРДЭНЭБАТ (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2000-2010 онд ажилласан.) 1959 онд Сэлэнгэ аймагт төрсөн. 1993 онд ЗХУ-ын Эрхүү хотын ПДС-ийг инженер мэргэжилтэй. "Ноён" ХХКомпанийн захирал. Ноён волейболын клуб, ЕБС-дад гүнзгийрүүлсэн сургалттай волейболын ангиудыг үүсгэн байгуулж өнөөг хүртэл ивээн тэтгэж яваа. МВХ-ны үйл ажиллагаа, бодлого, санхүүжилтэнд бодитой хувь нэмрээ оруулсан зүтгэлтэн юм.
- Ц.ЭНХТҮВШИН (МВХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2000-2010 онд ажилласан.) 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. Витафит группийн ТУЗ-н гишүүн "НРМ" ХХК-н захирал. Спортын холбооны менежмент тогтвортой санхүүжилт, гадаад харилцаа, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхааран ажиллаж байгаа шинэ үеийн спортын зүтгэлтэн.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.