 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн 2018
                    Улаанбаатар хотын аварга шалгаруулах Бадминтоны тэмцээн 2018
                 
                    
                Бадминтоны спортоор дамжуулан хүүхэд, залууст бие бялдрын боловсрол олгох, бүх нийтийн спорт болгон хөгжүүлж, тамирчдын ур чадвар, оролцогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын өсвөрийн үеийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээнийг 2018 оны 02 дугаар сарын 24-25-ны хооронд 11 насаас доош, 12-13 нас, 14-15 нас, 16-18 нас гэсэн 4 насны ангилалаар хөвгүүд, охидын ганцаарчилсан, хөвгүүд, охидын хос, холимог хос гэсэн 5 төрлөөр зохион байгуулж 8 сургуулийн 156 сурагч оролцсон.