 Улаанбаатар хотын аварга шалгаруулах Спортын гимнасикийн  тэмцээн 2018
                    Улаанбаатар хотын аварга шалгаруулах Спортын гимнасикийн  тэмцээн 2018
                 
                    
                Хүүхэд
залуучуудын бие бялдрыг гимнастикийн спортоор хөгжүүлэх, тив, дэлхий, олон
улсын чанартай уралдаан тэмцээнд өрсөлдөх тамирчдын залгамж халааг бэлтгэх
зорилгоор Спортын гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг
2018 оны 03 дүгээр
сарын 30-31-ний өдрүүдэд Гимнастикийн төв зааланд зохион байгуулсан. Уг
тэмцээнд 20 байгууллагын 195 гаруй тамирчид гимнастикийн 16 зэргийн ангилал, 5
хэрэглэлийн шигшээ тэмцээнээр өрсөлдөн аваргаа шалгаруулсан.