Мэдээ

ФИБА 3x3 Насанд хүрэгчдийн Дэлхийн Аваргын тэмцээн


2025 оны 6-р сарын 23–29-ний хооронд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд
3x3-ийн хамгийн том тэмцээн болох энэ оны дэлхийн аварга (FIBA 3x3 World Cup 2025) амжилттай зохион байгуулагдлаа. 

Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн өндөр зэрэглэлийн 20 эрэгтэй, 20 эмэгтэй, нийт 40 баг аваргын төлөө өрсөлдлөө.


Монголын эмэгтэй шигшээ — Түүхэн амжилт, мөнгөн медаль

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад гайхамшигтай амжилт үзүүлж, монголчуудын бахархлыг бадраалаа. Баг маань хэсгээсээ 2-р байр эзлэн, шөвгийн шатанд Хятад, АНУ, Польш зэрэг дэлхийн топ багуудыг дараалан буулган авч финалд шалгарсан.

Шийдвэрлэх тоглолтод Нидерландын шигшээ багтай өрсөлдөн 15:9-ийн харьцаатай хожигдсон ч Монголын эмэгтэй баг анх удаа Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтыг байгууллаа.


Эрэгтэй багуудын дүн

Финал: Spain 21 : 17 Switzerland — Испанийн баг аваргаллаа.

Хүрэл медалийн төлөө: Serbia 21 : 16 Germany — Сербийн баг хүрэл медаль хүртлээ.

Монголын эрэгтэй шигшээ баг маань хэсгийн шатандаа Америк, Латви, Япон зэрэг хүчтэй багуудтай таарч тэмцээнээ хараахан эртхэн өндөрлүүллээ.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.