Мэдээ

ФИБА U16 Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн

2025 оны 8-р сарын 31-нээс 9-р сарын 7-ны хооронд Улаанбаатар хотын Mbank Arena болон Буянт-Ухаа спорт цогцолборт ФИБА U16 Азийн аварга шалгаруулах тэмцээн (FIBA U16 Asian Cup) амжилттай боллоо.

Ази тивийн 16 хүртэлх насны эрэгтэй шигшээ багууд оролцож, залуу тамирчид улс орноо төлөөлөн ур чадвараа сорин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд тивийн шилдэг 16 баг хүч үзэж, ирэх U17 Дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдсөн юм.


Тэмцээний үр дүн

Аварга: Australia
Дэд байр: China
Хүрэл: New Zealand
(Эдгээр багууд U17 ДАШТ-ийн эрх авсан.)

Монголын U16 шигшээ

Монголын залуу баг маань хэсгийн шатанд Хятад болон БНСУ-ын шигшээтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн бөгөөд хүчтэй багуудтай таарч хожигдол амссан ч баг тамирчдын хувьд үнэтэй туршлага, ирээдүйн өсөлтийн суурь болсон тэмцээн байлаа.

https://www.fiba.basketball/en/events/fiba-u16-asiacup-2025


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.