Монголын Үндэсний Дээд Лиг (The League) 2024-2025 оны улирал 6 сарын турш үргэлжилсэн өндөр өрсөлдөөн, тамирчид ур чадвараа сорин баталсан, баг хамт олны нэгдэл ба хөгжлийг тод харуулсан амжилт, адал явдал дүүрэн улирал болж өрнөлөө.
Улирал 2024 оны 10-р сарын 12-нд эхэлж, 2025 оны 4-р сарын 30-нд хаалтаа амжилттай хийж дууссан юм.
Эцсийн байрлал:
Эхний найман баг плей-оффын шатанд шалгарсан.
Playoffs
Энэ жилийн плей-офф маш ширүүн өрсөлдөөн, олон эргэлттэй тоглолтуудтай болж, баг бүр финалын эрхийн төлөө бүх хүчээ дайчлан тэмцсэн улирал боллоо.
Уламжлалтын дагуу улирлын эцсийн байрлалд үндэслэн эхний 8 баг плей-оффт шалгарч:
1-р байр → 8-р байртай,
2-р байр → 7-р байртай,
3-р байр → 6-р байртай,
4-р байр → 5-р байртай.
Плей-оффын өрсөлдөөн улам ширүүссээр:
Плей-оффын эхний шатны тоглолтууд өндөр өрсөлдөөнтэй өрнөж, улирлын шилдэг дөрвөн баг хагас шигшээд шалгарлаа.
Үүнд:
Хасын Хүлэгүүд
Сэлэнгэ Бодонс
SG Apes
Бишрэлт Металл
Хасын Хүлэгүүд vs Сэлэнгэ Бодонс
Хоёр баг хоорондоо тун тэнцүү өрсөлдөж, ялалтыг ээлжилэн авч цувралыг шийдвэрлэх 7 дахь тоглолт хүртэл авчирсан. Шийдвэрлэх мөчид Хасын Хүлэгүүд 87:79-ийн харьцаатай ялалт байгуулж, финалд хамгийн түрүүнд шалгарсан.
SG Apes vs Бишрэлт Металл
Харин энэ цуврал SG Apes багийн хувьд эхэндээ харьцангуй “амархан” мэт харагдаж, тэд эхний гурван тоглолтыг дараалан ялснаар цувралыг 3:0 болгож, олон хүнд SG Apes финалд шалгарах нь бараг тодорхой мэт санагдуулсан.
Бишрэлт Металл багийн хувьд дараалан дөрвөн тоглолт хожих нь бараг боломжгүй мэт санагдавч тэд бууж өгөлгүй, эцсээ хүртэл тэмцсэн. Багийн тоглолтоо улам боловсронгуй болгож, тамирчид хувь хүн бүр өөрийн үүргийг төгс биелүүлсний үр дүнд тэд гайхалтай, түүхэн эргэн ирэлт хийж чадсан юм.
Ийнхүү хасагдах гэж байсан эрмэг дээрээс дөрвөн тоглолтыг дараалан хожиж, олон хүнийг алмайруулан финалд шалгарсан.
Энэ эргэн ирэлт нь зөвхөн Монголын сагсан бөмбөг гэлтгүй, бүр NBA-ийн түүхэнд ч 3:0 харьцаанаас эргэн ирж цуврал ялсан тохиолдол байхгүй гэдгээрээ онцгой амжилт болж үлдлээ.
Finals
Дээд лигийн хоёр хүчирхэг төлөөлөгчийн нүүр тулсан тулаан
Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл хоёр хоёулаа адал явдалт замналаар финалд хүрсэн бөгөөд эхний тоглолт OT буюу нэмэлт цаг руу орсон нь цуврал ямар ширүүн өрсөлдөөнтэй байхыг харууллаа.
Эцсийн дүнд Хасын Хүлэгүүд дараалан шийдвэртэй тоглолтуудыг авч,
цувралыг 4:2-ийн харьцаатай дуусгаж 2024–2025 оны аваргаар тодорлоо.
🏆 2024-2025 оны Үндэсний Дээд Лигийн аварга - Хасын Хүлэгүүд (Broncos)


Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.