ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН
ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь төрийн захиргааны болон үйлчилгээнийалбан хаагч (цаашид “төрийн албан хаагч” гэх)-ийн албаны үйл ажиллагаандбаримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийнёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийгхянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхийалбан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагынчиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийгбатлан мөрдүүлж болно.

1.3. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдахалбан тушаалтан хариуцсан салбар, байгууллага, нэгжид ажиллаж байгаа төрийналбан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавьж, төрийн албан хаагч Төрийн албанытухай хууль болон энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийгбүрдүүлэх үүрэгтэй.

Хоёр. Төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээ

2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйнхэм хэмжээг сахин мөрдөнө:

      2.1.1. үзэл бодол, зан суртахуун,үг, үйлдлээрээ  Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыгэрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина;

      2.1.2. шударга ёсыг дээдэлж,хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна;

      2.1.3. төрт ёс, түүх, соёлынхооуламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашигсонирхлыг  дээдлэн хүндэтгэнэ;

      2.1.4. ард түмэндээ чин сэтгэлээсүйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэнэ;

      2.1.5. албан үүргээ зохих ёсоорбиелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна;

      2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээулс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаанөлөөллөөс ангид байна;


      2.1.7. захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.

Гурав. Төрийн албан хаагчид тавихёс зүйн шаардлага

3.1. Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт,чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйншаардлагыг биелүүлэх үүрэгтэй:

      3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.1.а.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагынхэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;

          3.1.1.б.хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливааүйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтандмэдээлэх;

          3.1.1.в.харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоондтулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах;

          3.1.1.г.үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;

          3.1.1.д.төрийн болон байгууллагын, хувь хүний хуулиар хамгаалагдсан  нууцыгчандлан хамгаалах;

          3.1.1.е.бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хуульбус үйлдэл хийхийг шаардахгүй байх;

          3.1.1.ё.удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээсүүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.

      3.1.2. энэ дүрмийн 2.1.2-т заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.2.а.өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашигсонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашигсонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;

          3.1.2.б.өөрийн хөрөнгө, орлогын байдал, тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар эрх бүхийбайгууллагад үнэн зөв мэдээлэх;

          3.1.2.в.төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийнзорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийг зөв, гамтай, цэвэрнямбай ашиглах;

          3.1.2.г.албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн,хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох,амлалт өгөх, тэднээс бэлэг, шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах,бусад хангамж эдлэхгүй байх;
          3.1.2.д. хамаарал бүхийэтгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотойасуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээхууль бусаар ашиглахыг цээрлэх.

      3.1.3. энэ дүрмийн 2.1.3-т заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.3.а.төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашиншүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар ньялгаварлан гадуурхахгүй байх;

          3.1.3.б.албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчингадуурхахгүй байх;

          3.1.3.в.жендерийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс  ангид байх;

          3.1.3.г.төрт ёс, түүх, соёлын өв уламжлалаас суралцах, Монголын ард түмний соёл, занүйлийг хүндэтгэх.

      3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.4.а.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адилтэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл,ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;

          3.1.4.б.төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийгцээрлэх; 

          3.1.4.в. гадаад улсад албантомилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг чанд баримталж, МонголУлсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; (Энэ дэд заалтыгЗасгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор нэмсэн)

          3.1.4.г.  гадаададзорчихдоо мөрийтэй тоглоом (казино) тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүйбайх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоорнэмсэн)

          3.1.4.д.албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаахэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олоннийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих; (Энэ дэд заалтын дугаарыг Засгийнгазрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

          3.1.4.е.төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үлэсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх. (Энэ дэд заалтындугаарыг Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор өөрчилсөн)

      3.1.5. энэ дүрмийн 2.1.5-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.5.а.албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд  бүрэн хариуцах;

          3.1.5.б.ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасааөөрийн хүсэлтээр  татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.

      3.1.6. энэ дүрмийн 2.1.6-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.6.а.төрийн алба хаах хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэгхүлээхгүй, нөлөөлөлд автахгүй байх;

          3.1.6.б.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох,мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

          3.1.6.в.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаарзөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

      3.1.7. энэ дүрмийн 2.1.7-д заасанёс зүйн хэм хэмжээний хүрээнд:

          3.1.7.а.удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээгүзүүлэх;

          3.1.7.б.хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх;

          3.1.7.в.хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх, зөрчлийг зохицуулах;

          3.1.7.г.авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх; 

          3.1.7.д.удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагдан орохооссэргийлэх;

          3.1.7.е.ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх, ёс зүйн сургалт зохион байгуулах;

          3.1.7.ё.удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясанбоогдуулах зэргээр  албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэгдаалгавар өгөхгүй байх;

          3.1.7.ж.албан харилцаанд хүний эрх, эрх чөлөө,  халдашгүй байдал,  хувийнболон гэр бүлийн нууц, нэр төр, алдар хүндийг эрхэмлэх зарчим баримтлах;

          3.1.7.и.удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

          3.1.7.к.албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэргаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээгзөрчсөн тохиолдолд
        хүлээлгэх хариуцлага

4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл,эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийналбан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлагахүлээлгэнэ:

      4.2.1. уучлал гуйхыг үүрэгболгох;

      4.2.2. сануулах;

4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайндураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэндтооцогдоно.

4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл ньсахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийндагуу хариуцлага ногдуулна.

    
Тав.Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах,
шалгаж шийдвэрлэх

5.1. Төрийн  албан  хаагч ёс зүйн  хэмхэмжээ  зөрчсөн тухай иргэд,  байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол,мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн болонтухайн байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, баримт нь шалгалт явуулахүндэслэл болно.

5.2. Тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл угбайгууллагад дотоод хяналт, шалгалт хариуцсан нэгж, албан тушаалтан ажилладагбол тэрхүү нэгж, албан тушаалтан мэдээллийг хүлээж авснаас хойш 14 хоногийндотор дараахь журмын дагуу шалгалт явуулна:

      5.2.1. гомдол, мэдээлэлдхолбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийнтайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх;

      5.2.2. шаардлагатай гэж үзвэлбусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулжавах;

      5.2.3. харьяалах нэгжийнудирдлага, албан хаагчидтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах.

5.3. Гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай болбайгууллагын удирдлага нэг удаа 14 хоногоор сунгаж болно.

          5.4.Төрийн албан хаагч энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг зөрчсөн ньсахилгын зөрчлийн шинжтэй болох нь шалгалтаар тогтоогдвол энэ дүрмийн 5.2-тзаасан нэгж, албан тушаалтан шалгалтын дүнг байгууллагын удирдлагад танилцууланТөрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа. Төрийн албан хаагчийн ёсзүйн зөвлөл

6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхасуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёсзүйн зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) төрийн захиргааны болон үйлчилгээнийбайгууллагын дэргэд ажиллана.

6.2. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийналбан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албанхаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийнхугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтанбатална.

6.3. Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчилгаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгажирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралданхэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан,зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоолгаргана.

6.4. Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор энэ дүрмийн 4.2.1-д заасанхариуцлага хүлээлгэсэн тохиолдолд уучлал гуйх хэлбэрийг тодорхойлсон байна.

6.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол, мэдээллийг шалгасаналбан тушаалтан болон ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэноролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

6.6. Тухайн байгууллагын төрийн албан хаагчийн тоо 25 хүрэхгүйбол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албанхаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайнбайгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан шалгаж,холбогдох  танилцуулга, материалыг тухайн байгууллагын удирдлагадтанилцуулж шийдвэрлүүлнэ.

6.7. Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан албан хаагчидтанилцуулна.

6.8. Ёс зүйн зөвлөл тухайн албан хаагчид ёс зүйн хариуцлагахүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргасан иргэн,байгууллагад энэ тухай бичгээр хариу өгнө.

6.9. Төрийн байгууллагын удирдлага ёс зүйн зөвлөлийн ажилдтухайн байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

Долоо. Ёс зүйн зөрчлийн талаартайлагнах,
         олон нийтэд мэдээлэх

7.1. Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчидхариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгттэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ

https://www.legalinfo.mn    

Хуваалцах: