Даргын мэндчилгээ

Монгол Улсын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай байгууллага нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын чадвар, боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг, спортоор тогтмол хичээллэдэг иргэнийг төрүүлэн гаргах эрхэм зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар,хүртээмжийг иргэн бүрд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэхэд салбарын хэмжээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж, үндэсний хэмжээнд биеийн тамир спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэн, төрийн зарим үйлчилгээг дижитал шилжилтийн хүрээнд хялбар, ухаалаг болгон ажиллаж байна.

Биеийн тамир, спортын Улсын хорооны цахим хуудсанд зочилсноор эрхэм Та биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаарх цаг үеийн үйл явдал, олон талт мэдээ мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой юм.

Цаашид хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэхтөр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийн, спортоор хичээллэхийг уриалж байна.

Хуваалцах: