Мэдээ

БТСУХ-НЫ СУЛ ОРОН ТООНЫ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


Биеийн тамир спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн “Салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан ажилтан”-ы ажлын байрны сул орон тоог зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Спортын салбарын барилга, байгууламж, засварын ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг боловсруулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

-       Барилгын инженер мэргэжилтэй байх;

-       Мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

-       Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;

-       Төлөвлөгөө,тайлангаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;

-       Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;

-       Эерэг зөв хандлагатай байх.

Бүрдүүлэх материал

-      Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;

-      Дипломын хуулбар.


Биеийн тамир спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын “Бичиг хэргийн ажилтан”-ы ажлын байрны сул орон тоог зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зааврын дагуу хөтлөх,холбогдох стандартыг мөрдүүлэх, ирсэн, явсан бичгийг бүртгэх, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавих, албан бичгийг стандартад нийцүүлэн хэвлэж гаргах,удирдлагыг мэдээ мэдээллээр хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

- Дээд боловсролтой байх

- Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

ТУСГАЙ ШААРДЛАГА:

-       Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;

-       Төлөвлөгөө,тайлангаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;

-       Багааражиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;

-       Эерэгзөв хандлагатай байх.

Бүрдүүлэх материал

-      Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;

-      Дипломын хуулбар.

Анкет хүлээн аваx сүүлийн огноо: 2023-08-25

Анкет хүлээн аваx хаяг: Монголулс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Спортын төв ордны 312 тоот, narmunkh@sport.gov.mn цахим хаяг.

Холбогдох утасны дугаар: 89004056
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.