Ажлын байрны зар
Биеийн тамир спортын улсын хорооны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн “Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн ажлын байрны сул орон тоог зарлаж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, байгууллагын хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, санхүүгийн тайлан боловсруулах ажлын зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
Боловсрол:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил:
- Бизнесийн удирдлага /0413/, Эдийн засаг /0311/, Нягтлан бодох бүртгэл /0411/
Мэргэшил:
- Тухайн чиглэлээр мэргэшсэн байх
Туршлага:
- Төрийн албанд эсхүл мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар:
- Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
- Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
- Эерэг зөв хандлагатай байх.
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;
- Дипломын хуулбар.
Анкет хүлээн аваx сүүлийн огноо: 2024.03.22-ны өдрийн 17:00 цаг.
Холбогдох утасны дугаар: 89004056
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.