Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Төрийн албаны ерөнхий шалгалт 2021 оны 03 сарын 12-ноос эхлэн улсын хэмжээнд зохион байгуулагдах талаар өмнө мэдээлсэн.

 

            Шалгалт өгөх иргэд дараах 2 мэдээллийг анхаарна уу.

 

  1. Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалтаа хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхааруулж байна.
  2. Монгол Улсын Шадар Сайдын “Иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээг зөвхөн:
  • Хөдөө орон нутаг руу явах
  • Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардана” гэсэн шийдвэрийн дагуу төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдээс ПСР-ын шинжилгээ шаардахгүй боллоо.

 

Шалгалт явагдах байрны хаяг, байршил:  Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр буюу Засгийн газрын ордноос Сансрын Имарт /Emart/ худалдааны төв явах замд Улаанбаатар чуулгын байр, Нийслэлийн инновацийн төвд шалгалтаа хуваарийн дагуу өгнө үү.

 

Газрын зураг дээрээс харахыг хүсвэл энд дарж үзнэ үү.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.