“Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоол “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);
Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг(диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;
Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
Ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх тухайтодорхойлолт;
Сүүлийн 3 удаагийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн,мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ);
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах).
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 17.30 цаг хүртэл, Хүлээн авах цахим шуудан: nomin@sport.gov.mn
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.