Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасны дагуу Үндэсний шигшээ баг, шигшээ багийн бус спорт холбоодын удирдах ажилтан, дасгалжуулагчдад авлигын эсрэг хууль, тогтоомж, авлигыг гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор уулзалт, сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Сургалтаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм. Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны шударга байдлын үнэлгээ 71.3 ба 2023 оныхоос 8 хувиар өссөн байна. Авлигын шалтаг шалтгааныг хувь хүний хандлага, шуналтай, ёс зүйн дутмаг байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах, хяналт сул гэхчлэн 23 хүчин зүйлсээс хамаардаг хэмээн үздэг бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ үеэр танилцууллаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.