Мэдээ

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VII НААДАМ ЭХЭЛЛЭЭ


Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь зуны спортын төрлийг сурталчлах, хөгжлийг нь эрчимжүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэх, шинэ найз нөхөдтэй болох, ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа хүүхдийн наадамдаа 5-6 удаа оролцох боломжийг нээн өгч байна. Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан нь наадмын цар хүрээг илтгэж буй нь лавтай. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.