Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан гамшгийн үеийн ШАР түвшний  дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нийслэлд зохион байгуулагдаж байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ.

 

     Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 01/865 тоот албан бичгээр Улсын онцгой комисст хандаж төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах эсэх талаар зөвлөмж, чиглэл хүссэн болно.

 

     Иймд мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгаалал, аюулгүй байдлын зөвлөмж, чиглэлийг Төрийн албаны зөвлөлд ирүүлсний дараа Та бүхэнд шалгалтын талаар мэдээлэх болно.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ,

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨВ КОМИСС,

НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИСС

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.