Мэдээ

УЗБЕКИСТАН УЛСТАЙ СПОРТЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

 

Узбекистан улсын Спортын дэд сайд Ш.Махмудов Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр түүнийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт хүлээн авч уулзаж, хоёр тал бокс, хүндийн өргөлтийн спортын төрлөөр олимп, дэлхийн аваргатай болгох зорилгын хүрээнд өсвөрийн тамирчдыг харилцан бэлтгэх тал дээр санал нэгдэв. Дээрх спортын 15-17 насны тамирчдыг “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмын өмнө хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэх ба Үндэсний шигшээ багийн тамирчдыг “Лос-Анжелес-2028” зуны олимпын наадмын өмнө буюу 2027 оноос харилцан бэлтгэл сургуулилт хийлгэх талаар санал дэвшүүллээ. Хамтарсан бэлтгэл сургуулилтын үр дүнгээс хамаарч насны ангиллыг өөрчилж, спортын төрлийг нэмэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.