Мэдээ

УЛААНБААТАР ХОТЫН ХОЁР ДАХЬ ТОМ ЗАДГАЙ СПОРТ ЦОГЦОЛБОР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АШИГЛАЛТАД ОРНО


Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байгуулж буй спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 3 дугаар хорооны 21000 м2 талбайд задгай спорт цогцолбор байгуулах ажил дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2022 онд эхлүүлж байсан.
Энэхүү цогцолборын зураг төсөв боловсруулах ажил 2021 онд хийгдэж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж байсан. Нийт 24 айлын газрыг чөлөөлж, талбайг түрж тэгшлэн хийж байгаа юм.
Талбайд:
✅️ 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
✅️ 3х3 сагсан бөмбөгийн талбай
✅️ 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
✅️ Газрын теннисний талбай 2 ширхэг
✅️ 6 эгнээ гүйлтийн зам
✅️ Хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлууд хийгдэж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.