Мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ


БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дуулалаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.