Мэдээ

СПОРТЫН САЛБАРААС ДӨРВӨН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ


Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Энэ өдөр спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ:

Оюун ухааны спортын тамирчин, ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр

Оюун ухааны спортын тамирчин, олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр


Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир


Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул нарт гавьяат тамирчин цол тэмдэг гардууллаа.

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оюун ухааны спортоос төрсөн анхны гавьяат тамирчин бол Т.Санчир сагсан бөмбөгийн спортын найм дахь гавьяат тамирчин, А.Энхтуул шатрын спортын тав дахь гавьяат тамирчин болж байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.