Мэдээ

ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН СУРГАЛТ БОЛЛОО
Мэдээ

Биеийн тамир, спортынсалбарын цахим мэдээллийн нэгдсэн сан 2021 онд ажиллаж эхлэхтэй холбогдуулан “Сангийн өгөгдөл бүрдүүлэх” “Цахим санг хэрхэн удирдах тухай” сургалтыг шатдараалалтайгаар зохион байгуулж байна.

Цахим мэдээллийн нэгдсэнсангийн өгөгдөл бүрдүүлэх, программ хангамж болон веб хөгжүүлэх ажил энэ онд мөн үргэлжилнэ.Өнгөрсөн оны 10,11 сард эхний шатны сургалтууд явагдсан бол энэ оны эхний сургалтыг 3-р сарын 31-нээс 4-р сарын 6-ны өдрүүдэд хийж, спортын 29 холбооны цахим сан хариуцсан 40 гаруй ажилтныгнийт 32 цагийн сургалтад хамрууллаа.

Сургалтыг БТС-ынсалбарын цахим мэдээллийн нэгдсэн санг үүсгэх, программ хангамжийг хөгжүүлэхажлыг хариуцан гүйцэтгэж буй “Идеа дэвэлопмент” ХХК-ийн захирал Н.Батцэрэн, А.Мөнх-Эрдэнэ нар удирдан явуулсан юм.

Энэ удаагийн сургалтынагуулга нь спортын төрлүүдийн вэб сайтад өгөгдөл оруулахад тулгарч буй бэрхшээл,түүнийг залруулах, удирдах, анхаарах зүйлс болон нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдлээ.Үүнд: 

  • Тухайн байгууллагын танилцуулга (Байгууллагын лого,баннер, спортын үүсэл, хөгжил, байгууллагын бүтэц, түүх, он цагийн товчоо, одоогийнбүрэлдэхүүн, албан тушаалтан, удирдлагын мэндчилгээ холбооны гишүүн тамирчин,дасгалжуулагч, зүтгэлтний гавьяа, шагнал, алсын хараа, эрхэм зүйл, зорилго,зорилтууд)
  • Үйл явдлын мэдээ (Сүүлд нэмэгдсэн, их уншсан, и-мэдээ)
  • Хууль, эрх зүй, олон улсын болон үндэсний холбооны дүрэм (Тэмцээний журам, байгууллагын тогтоол, шийдвэр, стандарт орчин, тоногтөхөөрөмж хэрэглэл материалын шаардлага хэм хэжээ, тушаал, шийдвэр, төлөвлөгөө, тэмцээн, сургалт, семинар, хэлэлцүүлэг)
  • Төсөл, хөтөлбөр
  • Тайлан, шилэн данс, архив, статистик
  • Гадаад, дотоод хамтын ажиллагаа
  • Үйлчилгээ (Бүрдүүлэх материалын жагсаалт, анкет, маягт) гэх мэт үндсэн цэсүүдийг хэрхэн ашиглах тухай сургалт зэрэгцсэнвиртуал хэлбэрээр явагдсан юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.