Казахстан улсын Астана хотод дугуйт цанын Азийн цомын тэмцээн есдүгээр сарын 4-7-нд болсон бөгөөд есөн орны 107 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас таван тамирчин уралдахад эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртлээ. Тэрбээр тус уралдааны эхний гарааг тэргүүлж, “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. А.Хүслэн өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.