Мэдээ

МОНГОЛ УЛСАД ШАТРЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ


🔹Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улсын анхны Ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгч асан Кирсан Николаевич Илюмжиновыг хүлээн авч уулзлаа.
🔹Уулзалтын үеэр Кирсан Илюмжинов өөрийн нэрэмжит шатрын сургуулийг Монголд байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж, цаашид салбарын яамтай нягт хамтран ажиллаж манай улсад шатрын спортыг улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
🔹Мөн энэ оны аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах шатрын "Азийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг ССАЖЗ-ын яамнаас дэмжин ажиллахаа сайд Ч.Ундрам илэрхийллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.